1945 ОНД БНМАУ-ААС ХЯТАД УЛСАД ҮЗҮҮЛСЭН ТУСЛАМЖ ТҮҮНИЙГ ҮНЭЛЭХ НЬ

Authors

  • B Khusel Tokyo University

DOI:

https://doi.org/10.5564/jis.v0i2.394

Abstract

XX зуунд Монгол Улс хоёр удаа том хэмжээний цэргийн армийг Өвөр Монголд илгээсэн юм. Эхний удаад 1913 онд1, дараагийн удаад 1945 онд илгээжээ. ЗХУ Японд дайн зарласан өдрийн маргааш нь буюу 8 дугаар сарын 10-нд БНМАУ ч бас Японд дайн зарласан тухайгаа мэдэгдэж, маршал Чойбалсан монгол цэргийг удирдан, ЗХУ-ын цэрэгтэй хамт Хятад Улсад нэвтэрсэн юм.

Энэ хооронд, 1920-иод он болон 30-аад оны эхэн үед ч БНМАУ нь Өвөр Монгол, өөрөөр хэлбэл Хятад Улсын хувьсгалыг дэмжиж тусалж байсан удаатай. Өвөр Монголын Ардын Хувьсгалт Нам (ӨМАХН) нь МАХН-ын тусламжтайгаар байгуулагдан, түүгээр ч барахгүй эхнээсээ л тус намын тусламжийг авч иржээ. ӨМАХН нь хэд хэдэн удаа өөрийн оюутнууд болон удирдах хүмүүсээ МАХН-ын төв сургуульд сургахаар явуулж байв. Тус намын гүйцэтгэх хороо нь 1927 онд Улаанбаатарт шилжсэн юм. Үүний зэрэгцээ Коминтерн болон ЗХУ-ын зөвшөөрөлд үндэслэн, БНМАУ нь улс төр, эдийн засаг, цэрэг армийн хувьд Фэн Юйсяны ардын армид тусалж, Улаанбаатар нь Хятадын Коммунист Нам (ХКН), ӨМАХН, Коминтерн, ЗХУКН-ыг хооронд нь холбох газрын нэг болов.

English Title: Peoples Republic of Mongolia’s assistance to China in 1945 and it’s evaluation

DOI: http://dx.doi.org/10.5564/jis.v0i2.394

Downloads

Download data is not yet available.
Abstract
2337
PDF 7439

Author Biography

B Khusel, Tokyo University

Researcher PhD

Downloads

Published

2015-01-08

How to Cite

Khusel, B. (2015). 1945 ОНД БНМАУ-ААС ХЯТАД УЛСАД ҮЗҮҮЛСЭН ТУСЛАМЖ ТҮҮНИЙГ ҮНЭЛЭХ НЬ. Journal of International Studies, (2). https://doi.org/10.5564/jis.v0i2.394

Issue

Section

Түүх, соёл (History and Culture)