The United Kingdom’s Indo-Pacific policy and Mongolia

Authors

DOI:

https://doi.org/10.5564/jis.v47i117.3919

Keywords:

Britain’s foreign policy, Indo-Pacific, International development strategy, Mongolia-Britain relations

Abstract

The study of Britain’s current foreign policy is greatly influenced by the country’s rich imperial and colonial history, historical position, and traditional policies. Britain’s foreign policy stands out from other countries because it has ruled over many colonies from every continent, including Asia, Africa, America, even Europe and still has not lost its influence on those countries.
How Brexit has affected the foreign policy of a great power that has been implementing its policy globally from the position of a colonialist throughout its history, how Britain is adapting to the many challenges that are taking place in the world today, and what policy direction it is shifting to must draw Mongolia’s attention as Britain is one of our third-neighbor countries which
was the first to establish diplomatic relations from Europe. This article aims to explore how Britain’s foreign policy has changed since Brexit and why it has become more focused on the Indo-Pacific, and to specifically study how Indo-Pacific policy of Britain reflects on its policy towards Mongolia.

Энэтхэг-Номхон далайд явуулж буй Британийн гадаад бодлого ба Монгол Улс

Хураангуй: Британийн өнөөгийн гадаад бодлогыг судлахад эзэнт гүрнийх нь үеэс улбаатай баялаг түүх, түүхэн байр суурь, уламжлалт бодлогыг нь зайлшгүй авч үзэх шаардлагатай болдог. Ази, Африк, Америк, Австрали, цаашилбал бүр Европ тивд ч олон улс орон, газар нутгийг захирч явсан, өдгөө ч колоничилж байсан зарим газартаа нөлөөгөө хадгалсаар байгаа бөгөөд өөрийн хүрээлэлдээ нягт холбоотой ажилласаар буй зэргээрээ Британийн гадаад бодлого их гүрний шинжийг агуулсаар байдаг өвөрмөц онцлогтой.

Колоничлогчийн байр сууринаас дэлхийн хэмжээний бодлого тодорхойлж, түүнээ урт хугацаанд хэрэгжүүлж чадсан Британийн
гадаад бодлогод БРЕКСИТ хэрхэн нөлөөлөв, өнөөгийн олон улсын харилцаанд илэрч буй сорилт бэрхшээлд Британи хэрхэн дасан зохицож, гадаад бодлогынхоо аль чиглэлд ямар бодлогын шилжилт хийж байна гэдэг нь манай улсын анхаарлын төвд байх нэг чухал асуудал мөн бөгөөд үүний учир шалтгаан нь Британи бол Европоос Монгол Улстай анхлан дипломат харилцаа тогтоосон улс мөний дээр манай гуравдагч хөршийн бодлогын чухал нэгэн субъект болоход оршино.

Энэхүү өгүүлэлд БРЕКСИТ-ээс хойш Британийн гадаад бодлогод ямар өөрчлөлт гарсан, яагаад тус улс Энэтхэг-Номхон далайн бүс нутагт илүүтэй анхаарч, идэвхийлэн ажиллах болсон хийгээд энэхүү бодлого нь Монгол Улсад хэрхэн илэрч байна гэдгийг тусгайлан судалж, санал дүгнэлт гаргахыг зорив.

Түлхүүр үгс: Британийн гадаад бодлого, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг, Олон улсын хөгжлийн стратеги, Монгол-Британийн харилцаа

Downloads

Download data is not yet available.
Abstract
35
PDF
10

Downloads

Published

2024-12-27

How to Cite

Tuvshinjargal, A. (2024). The United Kingdom’s Indo-Pacific policy and Mongolia. Journal of International Studies, 47(117), 36–53. https://doi.org/10.5564/jis.v47i117.3919

Issue

Section

Articles