Манлайлагч аж ахуй бол Монголын бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийн нэг арга зам болно

Authors

  • Баатар

DOI:

https://doi.org/10.5564/jis.v1i1.2301

Keywords:

бэлчээрийн мал аж ахуй, хөгжил, Монгол Улс

Abstract

Бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн явцад зарим нэг аж ахуйн нэгжүүд зах зээлээ өргөтгөх, ашиг орлогоо нэмэгдүүлэх, мэргэжлийн судалгаа хийх чадвартай, мал аж ахуйн хөгжилтөд урагшлуулах нөлөө үзүүлж чаддаг. Ийм аж ахуйн нэгжийг манлайлагч аж ахуй гэнэ. Манлайлагч аж ахуйн олон зүйлийн хэлбэр байдаг. Хувийн, орон нутгийн, хамтарсан, улсаас төлөвлөгөөтэй байгуулсан аж ахуйн нэгж зэрэг.

Манлайлагч аж ахуй бол Монгол Улсын бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлэх нэг арга зам, хувийн аж ахуй ба нийгмийн зах зээлийн хоорондох холбоос мөн. Манлайлагч аж ахуй бол мал аж ахуйн үр ашгийг дээшлүүлж, малчдын орлогыг нэмэгдүүлэх гол хүчин, зүй зохистой үр ашгийн тогтолцоог буй болгох үндэс суурь, мал аж ахуйн үйлдвэрлэлийн шинжлэх ухаан техникийн болон үйлдвэрлэлийн хүчин чадлыг дээшлүүлэх хөшүүрэг мөн.

English title: The leading husbandry is a method of the animal pasture husbandry development in Mongolia

Downloads

Download data is not yet available.
Abstract
30
PDF 31

Author Biography

Баатар

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Зүүн хойд Ази судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан

Downloads

Published

2000-09-26

How to Cite

Баатар. (2000). Манлайлагч аж ахуй бол Монголын бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийн нэг арга зам болно. Journal of International Studies, 1(1), 87–89. https://doi.org/10.5564/jis.v1i1.2301

Issue

Section

Articles