Монгол Улс, БНХАУ хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, цаашдын хамтран ажиллах чиглэл

Authors

  • Отгонсайхан Н МУИС-ийн Бизнесийн сургууль
  • Нарандалай Д МУИC-ийн Бизнесийн сургууль

DOI:

https://doi.org/10.5564/jis.v4i4.1837

Keywords:

Монгол Улс, БНХАУ, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт

Abstract

Bilateral trade and investment flows have substantially increased via new trade and investment agreements, which Chinese and Mongolian government has signed in the early 1990s. In 1990, trade turnover between Mongolia and China was $34 million and foreign direct investment from China between 1990-2000 was $441.1 million. But, in 2013, total trade turnover and investment has increased to $5.5 billion and $3.8 billion respectively. It represents 52.1 percent of total trade turnover, 86.8 percent of export, 28.7 percent of import and 26.6 percent of FDI. Furthermore, China is leading other investors by value of FDI and numbers of registered enterprises in Mongolia. Therefore, it is needed to analyze FDI inflows and its economic effects in Mongolia and seek the opportunity to work together more efficiently with China. This article aims to analyze China’s position in Mongolian foreign trade and investment and identify the areas of future cooperation.

Keywords: Mongolia, PRC, foreign trade, foreign direct investment

 

Манай хоёр орны Засгийн газар 1990-ээд оны эхэн үед худалдааны шинэ хэлэлцээр, хөрөнгө оруулалтын хэлэлцээрт гарын үсэг зурсан нь хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг ихээхэн нэмэгдүүлсэн. 1990 онд Монгол Улсаас БНХАУ-тай хийсэн худалдаа 34 сая ам.доллар, 1990-2000 онд БНХАУ-аас Монгол Улсад оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 441.1 сая ам.доллар байсан бол 2013 оны байдлаар худалдааны нийт эргэлт 5.5 тэрбум ам.доллар, хөрөнгө оруулалт 3.8 тэрбум ам.доллар болтлоо өссөн. 2013 оны эцсийн байдлаар БНХАУ нь Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлтэд 52.1 хувь, экспортод 86.8 хувь, импортод 28.7 хувь, ГШХО-д 26.6 хувийг эзэлж хамгийн том түнш болсон. Түүнчлэн Монгол Улсад оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ болон бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоогоороо бусад хөрөнгө оруулагч орнуудыг тэргүүлж байна. Иймд энэ хугацаанд хийгдсэн худалдаа, хөрөнгө оруулалтын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, Монгол Улсад ямар үр өгөөжтэй байгааг тодорхойлох, цаашид үр ашигтай хамтран ажиллах боломж нөхцлийг эрэлхийлэх нь чухал байгаа юм. Энэхүү илтгэлээр Монгол Улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтад БНХАУ--ын эзлэх байр суурь, гарч буй хүндрэл, цаашид хамтран ажиллах чиглэлийг тодорхойлохыг зорилоо.

Downloads

Download data is not yet available.
Abstract
262
PDF
50

Author Biography

Отгонсайхан Н, МУИС-ийн Бизнесийн сургууль

Ph.D

Downloads

Published

2014-12-15

How to Cite

Н, О., & Д, Н. (2014). Монгол Улс, БНХАУ хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, цаашдын хамтран ажиллах чиглэл. Journal of International Studies, 4(4), 146–162. https://doi.org/10.5564/jis.v4i4.1837

Issue

Section

Conference paper