Евроазийн санаачилга ба Монголын хонгил: боломж, сорилт

Authors

DOI:

https://doi.org/10.5564/jis.v3i3.1728

Keywords:

Монгол Улс, Евразийн санаачилга, тээвэр, логистик, хөгжил, аюулгүй байдал, боомт, төмөр зам, Mongolia, Korea, Eurasian initiative, transportation, logistic, development, security, port, railway

Abstract

Газар зүйн байрлал, эрдэс баялаг, эрчим хүчний нөөц, бүс нутгийн хөгжлийн хандлагаас харахад Монгол Улс нь Евразийн өргөн уудам орон зайд тээвэр логистикийн чухал зангилаа боомт hub болох маш өргөн боломж, хэтийн төлөв харагдаж байна. Энэ бол Монгол Улсын хөгжлийн эрэлт хэрэгцээ, геополитик-аюулгүй байдлын хүчин зүйлстэй уялдан гарч ирсэн амин чухал асуудал юм. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн 2013 оны 10-р сард дэвшүүлсэн Шинэ Евразийг хамтран цогцлоон байгуулах санаачлага нь Евразийн тээвэр логистикийн төв, тодруулбал Ази-Европ, Төв ба Зүүн хойд Азийг хамгийн дөт замаар холбох, дамжин өнгөрөх чухал хонгил болох Монгол Улсын стратегийн зорилттой яв цав нийцэж байна. Энэхүү илтгэлд БНСУ-ын Евразийн санаачилга болон Монголын бүс нутгийнхаа тээвэр логистикийн төв болох стратегийн зорилттой хэрхэн уялдаж байгаа, хэрэгжих боломж, хэтийн төлөв, тулгарч буй саад бэрхшээл, сорилтуудыг хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд харуулахыг хичээлээ.

Eurasian initiative and Mongolian corridor: opportunities and challenges

Taking into consideration its geographic location, natural minerals, energy resources and the regional development, Mongolia has a strong potential in becoming an important logistics hub in a vast Eurasian expanse. This is a critical issue driven from development demand of Mongolia and its geopolitical security.

"Eurasia Initiave", which intends on promoting Eurasian logistics network, proposed by South Korea's President Park Geun-hye in October 2013 is in harmony with Mongolia's strategic objective of becoming an important channel/corridor in connecting Asia to Europe, and in linking Central Asia with South East Asia in most efficient way.

This paper explores on how Republic of Korea 's Eurasian initiative is in line with Mongolia's aspiration in transforming into a logistics center in the region, and what are the prospects, challenges, obstacles within the framework of the bilateral and multilateral cooperation.

Downloads

Download data is not yet available.
Abstract
115
PDF
57

Author Biographies

Шүрхүү Д, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн

захирал, доктор (Ph.D)

Энхболд И, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн

эрдэм шинжилгээний ажилтан

Downloads

Published

2014-09-15

How to Cite

Д, Ш., & И, Э. (2014). Евроазийн санаачилга ба Монголын хонгил: боломж, сорилт. Journal of International Studies, 3(3), 87–102. https://doi.org/10.5564/jis.v3i3.1728

Issue

Section

Articles