A Folklore-based Study of Barga Traditional Culture

Authors

DOI:

https://doi.org/10.5564/sf.v46i1.5168

Keywords:

Respect, sacrifice, oral culture, weddings, folk songs

Abstract

The Barga`s of Hulunbuir have composed dozens of songs with their intellect, imagination, skill, and talent. These include songs from the era of forest dwellers and songs from the time when they moved from the forest to the plains. However, the songs from after they became herders have become more widespread. The echoing, melodious, and spacious nature of these Barga songs preserves the characteristics of plains songs and is their main distinguishing feature. The difference between Barga songs and Mongolian folk songs lies in the local dialect and melody. A folk song is a unified whole composed of words and melody. In other words, it is a unified form of linguistics and musical art. A folk song not only requires singing skills from the singer but also how to bring the song to life and deliver it to the people.
The Barga`s, who have lived in their prosperous homeland for generations, have composed, sung, inherited, spread, and developed many songs over their long history. "A folk song has a long history together with its creators, the people, and reflects their life and struggle from all sides. This article was written to study the history and culture of Bargy through folk songs.

Баргын уламжлалт соёлыг ардын дуугаар мөшгөн судлах нь

Хураангуй: Хөлөнбуйрын баргууд оюун билиг, уран сэтгэмж, ур чадвар авьяасаараа олон арван дуу зохиосон. Үүнд ойн иргэдийн үеийн дуу болон ой хөвчөөс гарч тал нутагт нутаглах болсон үеийн дуу багтана. Гэхдээ малчин болсноос хойших дуу нь өргөн дэлгэрч ирсэн. Эдгээр барга дууны цуурайлаг, уянгалаг, уужуу өргөн цараа нь тал нутгийн дууны шинжийг хадгалсан байх ба бусдаас ялгарах гол онцлог нь болно. Монгол ардын дуунаас Барга дууны ялгаатай тал нь нутгийн аман аялгуу болоод ая аялгуунд оршино. Ардын дуу бол үг ая хоёроос бүрэлдсэн нэгдмэл цогц мөн. Өөрөөр хэлбэл хэл зүй болон хөгжмийн урлаг хоёрын нэгдсэн хэлбэр болох юм. Ардын дуу нь дуулаачаас дуулахуйн ур чадварыг шаардах төдийгүй тухайн дууг хэрхэн амьдруулж, ард түмний сонорт хүргэх нь чухал.
Өнөр баян нутагтаа үе улиран амьдарч ирсэн Баргууд урт удаан түүхийн явцдаа үлэмж олон дууг зохион дуулж уламжлан дэлгэрүүлж, залгамжлан хөгжүүлж ирсэн юм. "Ардын дуу бол түүний зохиогчид болох ард түмэнтэйгээ хамтаар урт удаан түүхтэй байж, тэдний амьдрал тэмцлийг тал бүрээс нь тусгасан байдаг. Баргын түүх соёлыг ардын дуугаар дамжуулан судалж буй тул энэхүү өгүүллийг бичлээ.
Баргуудын түүхэн хөгжил, зан заншил, газар зүйн байршил, шашин шүтлэг, уламжлалт аман соёл, түүнчлэн барга ардын дууг цуглуулж, хөгжмийн шинжилгээ хийсэн.
Барга дуунд баргуудын мал аж ахуй эрхлэх байдал, түүхэн үйл явдал, түүхт хүмүүс, шашин шүтлэг, үзэл баримтлал, хурим найрыг багтаасан зан үйлийн олон талыг тусгасан төдийгүй баргуудын нутаг усаа хайрлаж, настан дээдсээ хүндэлж, үр хүүхдээ энхрийлэн энх амгаланг хүсэж, бүгдээр жаргахыг эрмэлздэг эрхэм дээд сэтгэлгээ нь дууны үгээр илэрч байдаг. Тэрчлэн гүн ухааны буюу жам ёсны тухай өгүүлсэн дуу байх бөгөөд мөн эрдэм сурахыг чухалчилсан дуу ч байдаг. Баргын түүх соёлыг ардын дуугаар дамжуулан судалж буй тул энэхүү өгүүллийг бичлээ.

Түлхүүр үг: Цагаалах, хүндлэх, тахилга, аман соёл, хурим найр, ардын дуу

Abstract
49
PDF
21

Downloads

Published

2025-12-30

How to Cite

G, S., & D, N. (2025). A Folklore-based Study of Barga Traditional Culture. Studia Folclorica, 46(1), 108–118. https://doi.org/10.5564/sf.v46i1.5168

Issue

Section

Articles

Most read articles by the same author(s)