Established in 2011 and hosted by Ubiquity.
Managed by Mongolian Academy of Sciences.
This website supports the online publication of Mongolian journals. For more information about MongoliaJOL and how to join the service see the About page.
STUDIA FOLCLORICA (АМАН ЗОХИОЛ СУДЛАЛ) сэтгүүлийн 2026 оны дугаарт өгүүлэл хүлээн авна.
Эрдэмтэн, судлаач та бүхнийг “Аман зохиол судлал” сэтгүүлийн 2026 оны дугаарт эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлэхийг урьж байна. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлал салбараас эрхлэн гаргадаг “Studia folclorica” сэтгүүл нь https://mongoliajol.info/ болон Google Scholar, Dimensions-д бүртгэлтэй, олон улсын ISSN: 2308-281X дугаартай, жилд 1 удаа хэвлэгддэг, эрдэм шинжилгээний сэтгүүл юм. 1959 оноос өнөөг хүртэл тасралтгүй гарч байгаа тус хүрээлэнгийн ууган сэтгүүлийн нэг юм.
Агуулгын хувьд аман зохиолын онол, тууль, домог, монгол ардын дуу болон бусад төрөлд холбогдох эрдэм шинжилгээний өргөн хүрээг хамардгаараа онцлогтой. “Studia folclorica” сэтгүүлд ирүүлсэн бүх бүтээлд хоёр удаа хөндлөнгийн хянан магадалгаа (double-blind peer review) хийдэг.
Өгүүллийн стандарт шаардлагыг https://www.mongoliajol.info/index.php/SF/about/submissions#authorGuidelines хэсгээс үзнэ үү.
STUDIA FOLCLORICA (АМАН ЗОХИОЛ СУДЛАЛ) сэтгүүлийн шинэ дугаарт өгүүллийг 2026 оны 6 сарын 30 хүртэл https://mongoliajol.info/index.php/SF/about/submissions цахим холбоосоор хүлээн авна.
Хугацаа:
Редакцын зөвлөл хянах: 2026.07.01- 2026.08.10
Сэтгүүлд тэнцсэн эсэхийг мэдэгдэх: 2026.08.25
Өгүүллийг засах: 2026.09.05 - 2026.09.20
Сэтгүүлийг хэвлэлд бэлтгэх, хэвлүүлэх: 2026.09.25 - 2026.10.30
Established in 2011 and hosted by Ubiquity.
Managed by Mongolian Academy of Sciences.
This website supports the online publication of Mongolian journals. For more information about MongoliaJOL and how to join the service see the About page.