Дээр мөргөөч

Authors

  • Цанжид A

Keywords:

Монголчууд, Алтай, индэрт, дээр мөргөөч

Abstract

Товчлол. Монголчууд ямар нэг шалтгаанаар олон овоо босгосон юм уу, эсвэл овоог санагдуулам гозгор шовгор хадтай газрыг “Индэрт”, “Цагаан индэрт” хэмээн нэрлэсэн байх нь олон тааралдана. Цагаан сарын шинийн нэгний өглөө индэрээ тойрон зогсоод мөргөж, идээ будаагаа өргөхийг зарим газар “Дээр мөргөх” гэж ярилцдаг байсан нь “Тэнгэрт мөргөх” гэдгийг өдөр тутмын ярианы хэлээр илэрхийлсэн бололтой. Говь-Алтай аймгийн Халиун, Цээл сумын нутагт орших Хар Азаргын нурууны Халиун сумын нутагт хамаарах талд нь “Дээр мөргөөч” гэдэг нэртэй газар байдаг ба Чингис хааны шарилыг залж явсан цуваанаас хар азарга үлдэж энэ ууланд идээшиж байсан гэсэн яриа ч байдаг. Дээр мөргөөч, Аугаа нуруу, Бөөгийн гэх мэт газрууд нь Монгол орны аль ч нутагт байдаг, тухайн орон нутгийн ард түмний шүтэн биширдэг газрууд уу, эсвэл Алтайн энэ дүнхэр уул ямар нэг нууц хадгалж байна уу гэдэг нь сонирхол татаж байгаа юм.

Abstract
55

Published

2023-12-22

How to Cite

A Ц. (2023). Дээр мөргөөч. Studia Archaeologica, 43(2), 117–120. Retrieved from https://www.mongoliajol.info/index.php/SA/article/view/3187

Issue

Section

Notes