ЗАГАС ҮРЖҮҮЛГИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

Authors

  • Дулмаа А Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төв, Шинжлэх ухааны Академи

DOI:

https://doi.org/10.5564/pmas.v55i1.639

Keywords:

fish, Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төв, Шинжлэх ухааны Академи

Abstract

Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн хурлын 2006 оны шийдвэрээр Биологийн хүрээлэнгийн харъяа “Загасны үрийн сан, загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төв лаборатори” байгуулагдаж анх тогтмол ажиллагаагаа эхэлсэн. 2008 оны 6 сараас Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Улаагчны Хар нуурын дэргэд “Загасны үрийн сан, загас үржүүлгийн эрдэм шинжилгээний лаборатор”- ийг барилгатай болгох ажлыг ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Н.Алтансүх удирдан зохион байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Гидробиологи - загас судлалын лабораторийн эрхлэгч, академич А.Дулмаа, ХААИС-ийн оюутан Х.Эрдэнэбат, Б.Алтанцэцэг, туслах ажилтан, жолооч Х.Энхтөр, Т.Мөнхтөр оролцсон. 2008 оны 5 сарын 14-нд Хятад улсаас угсардаг (сэндвич) байшинг галт тэргээр тээвэрлэн Улаанбаатар хотод авчраад 2000 км зам туулж Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Улаагчны Хар нуурын хойт хэсгийн Өргөн Боролзой гэдэг газар барьсан. Байшингийн урт 8 м, 6 м өргөн. Мөн 4.5 м урт, 2.6 м өргөн машины гараж, 4.5 м урт, 1.6 м өргөн агуулах байртай.
Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 9 сарын 2-ны 270-р тогтоолоор энэхүү лабораторийг ШУА-ийн харъяа “Загас Үржүүлгийн Эрдэм Шинжилгээний Төв” болгон өргөтгөн байгуулсан юм.

Downloads

Download data is not yet available.
Abstract
2

Published

2017-08-21

How to Cite

А, Д. (2017). ЗАГАС ҮРЖҮҮЛГИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ. Proceedings of the Mongolian Academy of Sciences, 55(1), 90–103. https://doi.org/10.5564/pmas.v55i1.639

Issue

Section

Articles

Similar Articles

<< < 5 6 7 8 9 10 11 12 13 > >> 

You may also start an advanced similarity search for this article.