БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛС ДАХЬ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ПАРКийн ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

Authors

  • Цэрэннадмид Ч ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн

DOI:

https://doi.org/10.5564/pmas.v57i3.892

Keywords:

Технологийн парк, инкубатор, гарааны компани, судалгаа шинжилгээ, шинэ мэдлэг, баялаг, патент, жижиг дунд үйлдвэрлэл, татварын хөнгөлөлт, бодлого, эрх зүйн орчин,

Abstract

Даяаршиж буй дэлхий ертөнцөд компани, аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд шаардлагатай мэдлэг, мэдээлэл хийгээд материаллаг боломж нэг дор байх нь чухал бөгөөд ингэснээр шинээр гарах бүтээгдэхүүн үйлчилгээний эдийн засгийн үр ашиг, өртөг нь тодорхой болж, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах боломж бүрдэх юм. Тиймээс мэдлэг, мэдээллийг бий болгож буй их дээд сургууль, судалгааны байгууллагууд нь зөвхөн шинжлэх ухаанч мэдлэг мэдээллийг бий болгоод зогсохгүй, эдгээрийг амьдрал дээр туршин, үр өгөөжийг нь судлах туршилтын дүнд суурилан тухайн бүтээл, шинэ санааг улам сайжруулан баяжуулах замаар ажиллах зарчмыг баримтлах болжээ. Их дээд сургууль, судалгааны хүрээлэнд хийгдэж буй шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийг аж үйлдвэр, лабораторид туршсанаар үйлдвэрлэлд нэвтрэх боломж нэмэгдэж улмаар зах зээлийн үр ашгаа өгч эхэлж байна. Энэхүү өгүүлэлд Бүгд Найрамдах Турк улсад шинжлэх ухаан, технологийн парк хэрхэн үүсч, хөгжин эрчимтэй хөгжиж, зөвхөн улс орны хэмжээнд бус бүс нутгийн хэмжээнд чухал ач холбогдолтой шинжлэх ухаан, технологийн шинэ санаа, үйлдвэрлэлийн бүс болж чадсаныг харуулахыг зорилоо.

Downloads

Download data is not yet available.
Abstract
1677
PDF 2536

Downloads

Published

2017-10-25

How to Cite

Ч, Ц. (2017). БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛС ДАХЬ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ПАРКийн ҮҮСЭЛ ХӨГЖИЛ. Proceedings of the Mongolian Academy of Sciences, 57(3), 88–99. https://doi.org/10.5564/pmas.v57i3.892

Issue

Section

Articles