НӨХЦӨЛИЙН ЗАЛГАГДАХ ШИНЖЭЭР ҮГИЙГ БҮТЦЭЭР ЗАДЛАХ

Authors

  • Оргил Д Инженер Технологийн Сургууль, ХААИС болон Компьютерийн Ухааны Сургууль, ӨМИС
  • Өнөрбаян Ц Монгол Судлалын Төв, МУБИС

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v20i01.794

Keywords:

Морфотактик, зөв бичгийн дүрмийн алдаа, үгийн салаа утга,

Abstract

Монгол хэлний өгүүлбэрийн бүтцийн судалгааг хийхийн тулд үгийн дотор илэрч байгаа хэлзүйн утгыг тодорхойлох шаардлагатай болдог. Мөн хэлзүйн хувиллаар хувилсан үг бүрийг үгийн санд хадгалах нь залгамал бүтэцтэй монгол хэлэнд тохирохгүй байв. Ийм учир үгийг бүтцээр задлахдаа үгийн сангийн болон хэлзүйн утгыг нь ялгах зорилго тавилаа. Гэтэл орчин цагийн кирилл бичигт зөв бичгийн дүрмийн алдаатай бичвэр их тохиолдож байв. Иймээс зөв бичгийн дүрмийн алдаатай бичвэрээс үгийн сангийн болон хэлзүйн утгыг нь ялгах шаардлага тулгарсан. Ийм учираас нөхцөлийн залгагдах шинжээр үгийг бүтцээр задлах аргыг шинээр зохиолоо. Энэ аргаар зөв бичгийн дүрмийн алдаатай бичигдсэн үгээс үгийн сангийн болон хэлзүйн утгыг ялгаж чадаж байна. Мөн ижил хэлбэртэй үгсийг нөхцөлийн залгагдах шинжээр нь нэр, үйл эсэхийг ялаж байв. Гэтэл нэр үг дотроо ялгаатай хувилж үгийн утга ялгадаг. Үүнийг ялгахгүй байсан. Иймээс морфотактикийг үгийн салаа утгыг ялгах, зөв бичгийн дүрмийн алдааг засварлахад ашиглав. Хувилсан үгээс үгийн салаа утга ялгах нь чухал ач холбогдолтой. Учир нь кирил бичигт үг хувилсан хэлбэрээрээ тохиолдох нь элбэг (68%) байдаг. Мөн зөв бичгийн дүрмийн алдааг дүрэм ашиглан автоматаар засварлах ажил хараахан хийгдээгүй шинэ ажил юм. Кирил бичгийн өнөөгийн цахим боловсруулалтаас харахад монгол хэлний өөрийнх нь онцлогт суурилсан үг хувилах загвар боловсруулах шаардлагатай байв. Иймээс бид кирил бичгийн хэлзүйн дүрэм, авиазүй зарчим, монгол хүний сэтгэхүйн онцлог зэргийг үг хувилах загвартаа тусгахыг хичээлээ.

Downloads

Download data is not yet available.
Abstract
2518
PDF 8300

Downloads

Published

2017-06-19

How to Cite

Д, О., & Ц, Ө. (2017). НӨХЦӨЛИЙН ЗАЛГАГДАХ ШИНЖЭЭР ҮГИЙГ БҮТЦЭЭР ЗАДЛАХ. Mongolian Journal of Agricultural Sciences, 20(01), 158–164. https://doi.org/10.5564/mjas.v20i01.794

Issue

Section

Articles