ХӨВСГӨЛ АЙМГИЙН БООМЫН ГОЛОМТЫН МЭДЭЭЛЭЛ

Authors

  • Норов Н Хөдөө Аж Ахуйн Их Сургууль
  • Лхам Б Мал эмнэлгийн хүрээлэн
  • Батболд Ц Мал эмнэлгийн хүрээлэн
  • Хурцбаатар О Мал эмнэлгийн хүрээлэн
  • Түвшинзаяа З Мал эмнэлгийн хүрээлэн
  • Энхцэцэг Н Мал эмнэлгийн хүрээлэн
  • Энхтуяа Ж Мал эмнэлгийн хүрээлэн

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v20i01.774

Abstract

Монгол улсад сүүлийн жилүүдэд боом өвчний гаралт, тархалт эрс нэмэгдэн, байгалийн голомтууд сэргэн идэвхжиж хүн, малын боомын тохиолдол улам нэмэгдсээр байна. Сүүлийн 20 гаруй жилд гэхэд л 18 аймгийн 94 суманд 1294 малын боом, 16 аймгийн 56 суманд 143 хүний боомын тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. 2010 оноос “Боом өвчинтэй тэмцэх сэргийлэх стратеги боловсруулах”-ын тулд хүн, малын боомын өвчлөлийн мэдээлэлийн сан бүрдүүлэх, боомын голомтын зураглал гаргах, боомын дэгдэлт болон голомтын идэвхжлийг байгалийн хүчин зүйл (цаг уурын мэдээ, уур амьсгалын өөрчлөлт, хөрсний бүтэц, байгалийн эсрэгбием) болон хүний хүчин зүйл (малын шилжилт хөдөлгөөн, уул уурхайн олборлолт, вакцинжуулалтын чанар, малчдын мэдлэг, зан үйл)-тэй харьцуулан тодорхойлох зэрэг ажлуудыг хийж байна. Боом өвчинтэй тэмцэх сэргийлэх ажлын хамгийн гол үндэс суурь нь боомын голомтыг газар зүйн байршлаар нарийвчлан гаргаж идэвхжлийг тогтоох явдал юм. Бид Монгол орны боомын голомтын зураглалыг GIS газар зүйн мэдээллийн санд суурилан аймаг тус бүрээр гаргах ажлыг 2010 оноос эхлүүлсэн бөгөөд Хэнтий аймгийн боомын голомтын зураглалыг бүрэн гаргаж Хөвсгөл аймгийн боомын голомтын зураглалыг гаргах ажлыг эхлүүлэн анхан шатны үр дүнг мэдээлж байна.

Downloads

Download data is not yet available.
Abstract
1497
PDF 1687

Downloads

Published

2017-06-19

How to Cite

Н, Н., Б, Л., Ц, Б., О, Х., З, Т., Н, Э., & Ж, Э. (2017). ХӨВСГӨЛ АЙМГИЙН БООМЫН ГОЛОМТЫН МЭДЭЭЛЭЛ. Mongolian Journal of Agricultural Sciences, 20(01), 46–47. https://doi.org/10.5564/mjas.v20i01.774

Issue

Section

Articles