АДУУНЫ ХАЛДВАРТ ЦУС БАГАДАХ ӨВЧНИЙ ҮҮСГЭГЧИЙГ ИЛРҮҮЛСЭН ДҮНГЭЭС

Authors

  • Түвшинсайхан Г Мал эмнэлгийн сургууль, ХААИС
  • Ундармаа С Мал эмнэлгийн сургууль, ХААИС
  • Отгонтуяа Г Мал эмнэлгийн сургууль, ХААИС
  • С Коннай Хоккайдогийн мал эмнэлгийн сургууль
  • Тунгалаг Ч Мал эмнэлгийн сургууль, ХААИС
  • Түмэнжаргал Ш Мал эмнэлгийн сургууль, ХААИС

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v20i01.767

Keywords:

Сэлэнгэ, Цус, Нестед ПГУ, Праймер, Лентивирус,

Abstract

Адууны халдварт цус багадах өвчин (АХЦБӨ) нь монгол орны гол мөрний ай сав, ялаа шумуул ихтэй нутгуудын адуунд серологийн тандалтаар илэрч байсан боловч ѳвчний үүсгэгч вирусыг өнөөг хүртэл илрүүлж тодорхойлоогүй байна. Бид монгол орны адуунд АХЦБӨ-ний үүсгэгчийг илрүүлэх зорилго тавин ажилсан. Судалгааны ажлын хүрээнд Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Булган аймгуудаас санамсаргүй тандалтаар нийт 752 дээжийг нэвчин тунадасжих урвалаар шинжилж түүнийгээ үүрэн “нестед” полимеразын гинжин урвалаар буюу EIA vitr-1F, EIA vitr-1R, EIA vitr-2F, EIA vitr-2R праймер ашиглан баталгаажуулсан. Нэвчин тунадасжих урвалаар шинжлэхэд 10 дээж буюу 1.3%-д нь эерэг үр дүн гарсан бөгөөд түүнийгээ үүрэн “нестед” полимеразын гинжин урвалаар шинжлэхэд 2 дээж буюу 0.2% -д нь эерэг үр дүн үзүүлсэн. АХЦБӨ-ний халдвартай адуу дээж авах үед ил шинж тэмдэггүй байв. Сэлэнгэ аймгийн адуунд АХЦБӨ-ний тархалттай байна. Монгол адуунаас АХЦБӨ-ний үүсгэгчийг үүрэн “нестед” полимеразын гинжин урвалаар илрүүлэв. Сүүлийн үед АХЦБӨ монгол адуунд ил шинж тэмдэггүй илэрч байна. Цаашид монгол адууны адууны халдварт цус багадах өвчний үүсгэгчийн генийн дараалалыг тогтоож бусад орны адууны халдварт цус багадах өвчний үүсгэгчтэй харьцуулах шаардлагатай байна.

Downloads

Download data is not yet available.
Abstract
1826
PDF 2468

Downloads

Published

2017-06-19

How to Cite

Г, Т., С, У., Г, О., Коннай, С., Ч, Т., & Ш, Т. (2017). АДУУНЫ ХАЛДВАРТ ЦУС БАГАДАХ ӨВЧНИЙ ҮҮСГЭГЧИЙГ ИЛРҮҮЛСЭН ДҮНГЭЭС. Mongolian Journal of Agricultural Sciences, 20(01), 5–9. https://doi.org/10.5564/mjas.v20i01.767

Issue

Section

Articles