НЭРТ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧ ОНХОД ОВОГТ САНГАРАВЫН ЖАМЬЯН (1864-1930)
DOI:
https://doi.org/10.5564/mjas.v14i1.614Keywords:
хүрээлэн, академи, номын сан, архив, ардыг гэгээрүүлэх яам, сайд, судлаач, мал эмнэлэгAbstract
Монголын орчин цагийн шинжлэх ухааны байгууллагыг үүсгэн байгуулсан эрдэмтэн С.Жамьян Цэцэн хан аймгийн Ачит вангийн хошууны ард Сангаравын гэрт 1864 онд төрсөн. С.Жамьян багаасаа нутгийн сэхээтэн Билэгтэд шавь орж, гэрийн сургалтаар монгол, манж, төвд үсэг бичигт тайлагдаж, хошуу тамгын газрын тал бичээчээс Богд хаант Монгол Улсын Сангийн яамны дэд сайд, улмаар Ардыг гэгээрүүүлэх яамны анхны сайд, Судар бичгийн хүрээлэнгийн эрхэлсэн сайдаар тус тус тохоон томилогдож явсан баялаг түүхтэй хүн юм. Тэрбээр орон нутаг, нийслэл хүрээнд бичиг дансны ажил эрхлэн онцгой зүтгэл гаргасны учир Их шавийн яамнаас “Зайсан” тушаал олгож, улмаар “Улсад туслагч гүн”-гийн хэрэг хэргэм хүртээжээ.
1921 оны Ардын хувьсгалын дараа шинэ цагийн соёл, боловсролыг дэлгэрүүлэх үйлсэд сайд Жамьянгийн идэвх оролцоо нэн чухал байжээ. С.Жамьян бол орчин үеийн Монголын шинжлэх ухааны анхны байгууллагыг үүсгэн байгуулж, хөгжүүлэн дэлгэрүүлэх, үндэсний утга соёлын өв уламжлалыг хайрлан хамгаалах, түүхийн дурсгалт зүйлийг судлан сурвалжлах, хойч залуу үеийг сурган хүмүүжүүлэх, монгол хэл бичгийн судлалын бүтээл туурвих үйлсэд бие лагшин, сэтгэл зүрх, билиг авьяасаа бүрэн зориулсан их соён гэгээрүүлэгч мөн.
Downloads
2022
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright on any research article in the Mongolian Journal of Agricultural Sciences is retained by the author(s).
The authors grant the Mongolian Journal of Agricultural Sciences a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Mongolian Journal of Agricultural Sciences are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.