МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗОРИХ ГАЗРУУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЭРЭМБИЙН ҮНЭЛГЭЭ

Authors

  • У. Хишигдалай Хүмүүнлэгийн ухааны их сургууль

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v14i1.612

Keywords:

Аялал жуулчлал, зорих газар, эрэмбийн үнэлгээ, grey шинжилгээ

Abstract

Монголын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого, төлөвлөлт, менежментийг боловсронгуй болгох зорилгоор аялал жуулчлалын зорих газрын өрсөлдөх чадварын талаарх үндсэн үзэл баримтлалуудыг харьцуулан судлаж, Монголын зорих газрын өрсөлдөх чадварыг үнэлэх загвар, 24 үзүүлэлтийг боловсруулан, Grey харилцан хамаарлын шинжилгээгээр Монголын аялал жуулчлалын 11 зорих газрын өрсөлдөх чадварын эрэмбийг үнэлсэн. Үнэлгээгээр Говь, Чингисийн нутаг, Хархорин зэрэг газрууд өрсөлдөх чадвараар тэргүүлсэн. Энэхүү судалгааны үр дүн дээр үндэслэн зорих газруудын өрсөлдөх чадвараараа сул байгаа үзүүлэлтийг сайжруулах, давуу талыг нь бэхжүүлж, аялал жуулчлалыг одоо байгаагаас нь илүү өргөжүүлэн зохион байгуулах, хөгжүүлэх, аялал жуулчлалын зорих газрын тогтвортой хөгжлийн бодлого боловсруулах боломжтой.

Downloads

Download data is not yet available.
Abstract
2367
PDF
2308

Downloads

Published

2016-02-06

How to Cite

Хишигдалай, У. (2016). МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗОРИХ ГАЗРУУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЭРЭМБИЙН ҮНЭЛГЭЭ. Mongolian Journal of Agricultural Sciences, 14(1), 235–241. https://doi.org/10.5564/mjas.v14i1.612

Issue

Section

Articles