БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН НӨӨЦИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ТООЦОХ ЗАРИМ АСУУДАЛД
DOI:
https://doi.org/10.5564/mjas.v14i1.607Keywords:
Ашигт малтмалын үнэ цэнэ, дискаунтчилагдсан мөнгөн урсгалын арга, алтны үнэ цэнAbstract
Монголын уул уурхайн компаниуд төслийн тооцоондоо олборлох ашигт малтмалаа борлуулахаар төлөвлөхдөө үнийг нь таамагладаггүй, цаашлаад тухайн ашигт малтмалын үнийг шууд одоо байгаа үнээр нь бодож өнөөгийн үнэ цэнийг нь тооцдог байна. Монголын томоохон ордуудын нэг Оюу толгойн ордын өнөөгийн үнэ цэнийг тооцохдоо мөн ингэж ашигт малтмалынх нь үнийг таамаглалгүй тооцсон бөгөөд энэ нь тухайн ордын үнэ цэнийг бага харагдуулах, цаашлаад Монгол Улсад орох орлогын хэмжээг бууруулах зэрэг томоохон дутагдлууд анзаарагдлаа.
Тиймээс бид ашигт малтмалын үнэ цэнийг тооцохдоо тухайн ашигт малтмалын дэлхийн зах зээлийн ирэх жилүүдийн үнийг таамаглаж тооцдог эсэх талаар олон улсын жишиг, чиг хандлагыг судалж цаашлаад Оюутолгойн ордын алтны үнэ цэнийг тооцоолж уг тооцсон үнэ цэнэ “Оюу толгой ХХК”-ийн тооцож гаргасан үнэ цэнэтэй харьцуулан үр дүнд хүрэхийг оролдов.
Судалгааны гол зорилго нь Оюу толгойн уурхайн алтны нөөц, ашиглах хугацаа, алтны үнэ зэрэгт үндэслэн уурхайн алтны өнөөгийн үнэ цэнийг тооцон харуулахыг зорьсон. Судалгаанд ашигт малтмалын өнөөгийн үнэ цэнийг тооцохдоо дискаунтчилсан мөнгөн урсгалын аргыг хэрэглэсэн бөгөөд уг аргаар үнэ цэнийг тооцохын тулд ирэх жилүүдийн алтны үнэ болон тус уурхайн ашиглалтын жил бүрийн олборлолтын хэмжээг таамаглах оролдлого хийсэн.
Улмаар Оюу толгойн уурхайн алтны нөөцийн өнөөгийн үнэ цэнийг тооцоход уг алтны нөөцийн үнэ цэн “Оюу толгой ХХК”-ийн тооцож гаргасан үнэ цэнээс 4.8 дахин илүү, өнөөгийн үнэ цэн нь 3.2 дахин илүү үр дүн гарсан.
Downloads
1721
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright on any research article in the Mongolian Journal of Agricultural Sciences is retained by the author(s).
The authors grant the Mongolian Journal of Agricultural Sciences a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Mongolian Journal of Agricultural Sciences are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.