СУФФОЛК ХОНИНЫ ХӨВРӨЛИЙГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАСАН ДҮН

Authors

  • С. Отгонжаргал ХААИС, Мал эмнэлгийн сургууль
  • С. Ганбат ХААИС, Мал эмнэлгийн сургууль

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v14i1.575

Keywords:

Суффолк хонь, ороо, хөврөл, прогестрон, простагландин

Abstract

Бид нутгийн монгол хонинд махны хэвшлийн Суффолк үүлдрийн хонины хөврөлийг шилжүүлэн суулгах зорилгоор энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэв. Хөврөл шилжүүлэн суулгахын тулд нутгийн монгол хонины ороог прогестрон дааврыг үтрээний суулгац, простагландин дааврыг булчинд тарих аргаар хослуулан хэрэглэхэд сүргийн 96.2%-ийн ороо нь жигдэрч байв. Түүнчлэн хөврөлийг технологийн дагуу гүн хөлдөөж, хадгалж, гэсгээсэн тохиолдолд чанарын өөрчлөлтөд ордоггүй болохыг бидний судалгаа харуулав. Суффолк хонины хөврөлийг нутгийн монгол хонинд шилжүүлэн суулгахад 42 хувь нь амилж цааш хээл болон хөгжсөний зэрэгцээ түүнийг тээсэн эхийн төллөлт хүндрэлгүй явагдав. Эхээс дөнгөж гарсан суффолк хурганы биеийн жин нутгийн болон, барга үүлдрийн хонины хурганы биеийн жингээс 1.5-2 дахин их байсны зэрэгцээ өсөлтийн янз бүрийн хугацаанд ч энэ харьцаагаа хадгалж байв.

Downloads

Download data is not yet available.
Abstract
1763
PDF
2554

Downloads

Published

2016-02-06

How to Cite

Отгонжаргал, С., & Ганбат, С. (2016). СУФФОЛК ХОНИНЫ ХӨВРӨЛИЙГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАСАН ДҮН. Mongolian Journal of Agricultural Sciences, 14(1), 27–32. https://doi.org/10.5564/mjas.v14i1.575

Issue

Section

Articles