НОХОЙН ЗАРИМ ХАВДРЫН СУДАЛГАА

Authors

  • Ц. Мөнхтуул Мал эмнэлгийн хүрээлэн, Монгол улс
  • А. Алтанчимэг Мал эмнэлгийн хүрээлэн, Монгол улс
  • Нил Даер Мал эмнэлгийн оношилгооны лаборатори, Хойд Дакота мужийн их сургууль, АНУ

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v14i1.573

Keywords:

эмгэг эд, эс судлал, хавдрын төрөл, гематологи, биохими

Abstract

Монгол оронд гадаад орноос янз бүрийн үүлдрийн нохойг оруулж ирэн, өсгөн үржүүлэх болсонтой холбогдуулан нохойн янз бүрийн өвчлөл, тэр дундаа нохойн хавдар малын эмч нарын анхаарлыг ихээр татах боллоо. Бид 2013 оны 12 сараас 2014 оны 7 сар хүртэл хугацаанд Улаанбаатар хотын жижиг амьтны “Энэрэх”, “СОС”, “Амар”, “УБ вет”, “Жаргал” эмнэлгүүдийг түшиглэн хавдартай нохойноос эс, эд, цусны дээж авч, эмгэг эд судлал, эс судлал, цусны биохими, гематологи, рентген зургийн аргаар шинжлэхэд, нийт нохойн 0.3% буюу 29 нохой хавдартай болох нь батлагдлаа.  Илэрсэн хавдрыг төрлөөр нь авч үзэхэд дэлэнгийн булчирхайлаг эдийн хоргүй хавдар (31%), арьсны хоргүй хавдар (27.6%), анусны булчирхайн хоргүй хавдар (13.8%), төмсөгний эдийн хавдар (10.3%), TVT (Transmissible venereal tumor)-бэлгийн замаар дамждаг хавдар (3.4%) тохиолдож байлаа.

Downloads

Download data is not yet available.
Abstract
1857
PDF
2352

Downloads

Published

2016-02-06

How to Cite

Мөнхтуул, Ц., Алтанчимэг, А., & Даер, Н. (2016). НОХОЙН ЗАРИМ ХАВДРЫН СУДАЛГАА. Mongolian Journal of Agricultural Sciences, 14(1), 16–21. https://doi.org/10.5564/mjas.v14i1.573

Issue

Section

Articles