ХУСТАЙН НУРУУНД НУТАГШИЖ БУЙ ТАХИЙН ҮРЖЛИЙН СҮРЭГ ДЭХ БОДГАЛИУД ХООРОНДЫН ЗИНДААРХАХ ЗАН АРАНШИН

Authors

  • Н. Нарангэрэл ХААИС, Экологи, технологи хөгжлийн сургууль
  • А. Энхтөр ХААИС, Экологи, технологи хөгжлийн сургууль
  • Д. Өсөхжаргал Хустайн байгалийн цогцолборт газар

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v10i1.352

Keywords:

Үржлийн сүрэг, бодгаль, зиндаархах зан

Abstract

Хустайн Нуруунд 1992 оны 6-р сарын 5-ны өдөр тахийн анхны 14 бодгалийг сэргээн нутагшуулахаар авчирч байсан бол 2012 оны байдлаар нийт 269 тахь нутагшиж байна. Зэрлэгшиж буй тахийн үржлийн сүргийн бодгалиудын зиндаархах зан араншинг судлав. Энэ зан төрх нь хулмайх, хажиглах, өшиглөх, хазах, тангарах, цоройх буюу дээрхи үйлдлийг хийхийг санаархах, завдах зэрэг нь бүгд дайсагнасан үйлдэл юм. Мөн сүргээ илүүрхэж дагуулах, дээгүүр зиндаатай бодгаль түрүүлж хөрвөөх, түүний дараа зиндааны эрэмбээр хөрвөөсөн газарт тахь дээрхи үйлдлийг дараалан гүйцэтгэх зэрэг дайсагнасан бус үйлдэл илэрч байгаа нь ажиглагдлаа. Үржлийн сүрэг дэхь бодгалиуд хоорондын орон зайн харилцаа нь эх-үрийн, нас чацуутан, ижил зиндаатан, амрах үеийн гэсэн 4 бүлээр ажиглагдаж байна. Зиндаархах зан араншингийн идэвхи өглөө хамгийн их, шөнө харьцангуй бага илэрч байна. Мөн сүргийн давамгайлах (доминант) зан араншинтай бодгаль нь тухайн сүргийн хамгийн ахмад настай гүүнүүд байх нь тогтоогдлоо. Тэдгээрийн зонхилох хувь нь Монголд төрсөн бодгалиуд байгаа бөгөөд сүргээ байгаль цаг уурын нөхцөлд зохицуулан хаагуур бэлчээрлүүлэхийг удирдан чиглүүлж байна. Энэ нь тахь шинэ орчин нөхцөлд сайн дасан зохицож, зэрлэгшиж байгааг нотолж байна.

DOI: http://dx.doi.org/10.5564/mjas.v10i1.352

Downloads

Download data is not yet available.
Abstract
1747
PDF 2208

Downloads

Published

2014-12-12

How to Cite

Нарангэрэл, Н., Энхтөр, А., & Өсөхжаргал, Д. (2014). ХУСТАЙН НУРУУНД НУТАГШИЖ БУЙ ТАХИЙН ҮРЖЛИЙН СҮРЭГ ДЭХ БОДГАЛИУД ХООРОНДЫН ЗИНДААРХАХ ЗАН АРАНШИН. Mongolian Journal of Agricultural Sciences, 10(1), 229–233. https://doi.org/10.5564/mjas.v10i1.352

Issue

Section

Articles