ИХ НУУРУУДЫН ХОТГОРТ ЧАЦАРГАНЫ НОГООН МӨЧРИЙН ҮНДЭСЛҮҮРТ ИДЭВХЖҮҮЛЭГЧ БОДИСЫН НӨЛӨӨ

Authors

  • Ю. Шинэ-Од ХААИС, Агробиологийн сургууль
  • Н. Цэрэнтогтох ХААИС, Агробиологийн сургууль

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v10i1.337

Keywords:

Ногоон байгууламж, мөчир, өсөлтийн бодис, сорт, суулгац

Abstract

Манай орны хот суурингийн ногоон байгууламж, байгууллага иргэдийн эзэмшил газраа цэцэрлэгжүүлж тохижуулах, төмөр зам, бэлчээр, суурин газрыг элсний нүүдлээс хамгаалах, ойн зурвас байгуулах зэрэг ойжуулалтын ажилд шаардагдах мод сөөг, жимс жимсгэний тарьц, суулгацын хэрэгцээ жилээс жилд тасралтгүй нэмэгдсээр байна.

Өнөөгийн нөхцөлд харьцангуй богино хугацаанд сайн чанарын тарьц суулгацыг хүрэлцээт хэмжээгээр үржүүлэн бэлтгэж хэрэглэгчдэд байнга нийлүүлэх шаардлага гарч байна.

Сайн чанарын, өвчин хортонд нэрвэгдээгүй эрүүл суулгацыг олноор бэлтгэж хэрэглэгчдийн эрэлт шаардлагыг цэвэр сортын тарьц, суулгацаар тасралтгүй хангах үндсэн нөхцлийн нэг нь тухайн орон нутгийн байгаль, цаг уурын нөхцөлд дасан зохицсон, амьдрах чадвартай, цэвэр сортын ургамлыг хүрэлцэх хэмжээгээр үржүүлэх явдал юм.

DOI: http://dx.doi.org/10.5564/mjas.v10i1.337

 

Downloads

Download data is not yet available.
Abstract
1523
PDF 2001

Downloads

Published

2014-12-12

How to Cite

Шинэ-Од, Ю., & Цэрэнтогтох, Н. (2014). ИХ НУУРУУДЫН ХОТГОРТ ЧАЦАРГАНЫ НОГООН МӨЧРИЙН ҮНДЭСЛҮҮРТ ИДЭВХЖҮҮЛЭГЧ БОДИСЫН НӨЛӨӨ. Mongolian Journal of Agricultural Sciences, 10(1), 160–163. https://doi.org/10.5564/mjas.v10i1.337

Issue

Section

Articles