ВИРУСГҮЙ ТӨМСНИЙ ҮР ҮРЖҮҮЛГИЙН ТАЛБАРУУД ДАХЬ ҮРИЙН ТӨМСНИЙ ХАДГАЛАЛТЫН СУДАЛГАА

Authors

  • С. Нямжав “Монгол Төмс” хөтөлбөр

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v10i1.308

Abstract

Төмсний хадгалалт нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг нарийн үйл явц юм. Юуны өмнө хадгалалт нь төмсний насжилтаас шууд хамаарна. Сорт бүрийн хадгалалт даах чадвар ялгаатай. Ургалтын үеийн арчилгаа, цаг уурын нөхцөл, төмсний физиологийн насжилт зэрэг нь чанарт шууд нөлөөлнө. Ган, халуун зэрэг байгалийн стрессийн дарамтанд ургасан төмсний булцууны физиологийн үйл ажиллагаа алдагдаж, биохимийн бүтэц өөрчлөгддөг. Үрийн ба хэрэглээний төмсийг өөр өөр нөхцөлд хадгалах шаардлагатай. Төмс нь газар тариалан, боловсруулах үйлдвэрийн бизнес эрхлэх өрсөлдөөний том талбар юм. Өөрөөр хэлбэл үр үйлдвэрлэл, худалдан борлуулалт, түргэн хоол, дахин боловсруулах үйлдвэрүүд нэгдсэн сүлжээнд орж, өөрсдийн чанд стандартыг мөрдөж байна.

Төмс хадгалах зоорины нөхцөл нь ургацын хувь заяа, бизнесийн амжилтыг шууд тодорхойлох нэг хүчин зүйл юм. Тиймээс Голланд, Герман, Америк зэрэг төмсний тариалан өндөр хөгжсөн орнуудад янз бүрийн хэлбэр загвартай, тохируулгын нарийн системтэй зоориудыг бүтээж ашиглаж байна.

DOI: http://dx.doi.org/10.5564/mjas.v10i1.308

Downloads

Download data is not yet available.
Abstract
1516
PDF 2188

Downloads

Published

2014-12-09

How to Cite

Нямжав, С. (2014). ВИРУСГҮЙ ТӨМСНИЙ ҮР ҮРЖҮҮЛГИЙН ТАЛБАРУУД ДАХЬ ҮРИЙН ТӨМСНИЙ ХАДГАЛАЛТЫН СУДАЛГАА. Mongolian Journal of Agricultural Sciences, 10(1), 119–122. https://doi.org/10.5564/mjas.v10i1.308

Issue

Section

Articles