ӨСВӨР ТЭМЭЭНИЙ ГАЛБИР, АШИГ ШИМ БОЛОН ЦУСНЫ ЗАРИМ ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ХООРОНДЫН ХАМААРАЛ

Authors

  • Т. Балдан Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн
  • Ц. Жавзандолгор Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v10i1.297

Keywords:

нийт уураг, шүтэлцээ, илтгэлцүүр, альбумин/ глобулин, липид

Abstract

Судалгаанд хамрагдсан өсвөр тэмээний үсний урт, биеийн хэмжээ, амьдын жин болон цусан дахь нийт уураг, липидийн хооронд хамаарал ажиглагдсангүй. Тэмээний галбир, ашиг шим болон цусны нийт уургийн хоорондох шүтэлцээний илтгэлцүүрүүд сөрөг чиглэлтэй бөгөөд шүтэлцээний хүч 0.150-0.376 хооронд хэлбэлзэж байлаа. Дээрх зүй тогтол нь цусны альбумин/глобулины харьцааны шүтэлцээнд мөн адилхан байсан бөгөөд шүтэлцээний хүч 0.002-0.308-ын хооронд хэлбэлзэж байна. Өсвөр тэмээний галбир, ашиг шим болон цусны липидийн хоорондын шүтэлцээний хүч 0.150-0.304-ийн хооронд хэлбэлзэж, биеийн өндөр х липид, урт х липидийн хооронд сөрөг чиглэлтэй байлаа.

Хос шинжүүдийн хоорондох шүтэлцээний хүч, чиглэлийн байдлаас дүгнэлт хийж үзэхэд, байгаль цаг уурын таатай нөхцөлд тэмээний цусан дахь уураг, липидийн түвшрүүлэг тэмээний биеийн хэлбэр галбир, үсний урт, амьдын жингээс огт хамааралгүй, харин ч сөрөг үзүүлэлттэй байдгийг гэрчилж байна. Энэ нь тэмээний цусан дахь уураг, липидийн түвшрүүлэг жилийн улирлаар бага зэрэг өөрчлөгдөх боловч тэмээний биеийн талбайн хэмжээтэй сөрөг хамааралтай байж болох таамаглалд хүргэж байна. Үүнийг тэмээний биеийн дасан зохицох урвалтай холбон тайлбарлаж болох юм.

DOI: http://dx.doi.org/10.5564/mjas.v10i1.297

Downloads

Download data is not yet available.
Abstract
1643
PDF 1991

Downloads

Published

2014-12-09

How to Cite

Балдан, Т., & Жавзандолгор, Ц. (2014). ӨСВӨР ТЭМЭЭНИЙ ГАЛБИР, АШИГ ШИМ БОЛОН ЦУСНЫ ЗАРИМ ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ХООРОНДЫН ХАМААРАЛ. Mongolian Journal of Agricultural Sciences, 10(1), 60–63. https://doi.org/10.5564/mjas.v10i1.297

Issue

Section

Articles