ҮХРИЙН ЦУСАН ХАЛДВАРЫГ ОНОШЛОХ ШУУД ИММУНОФЛУОРЕСЦЕНТ УРВАЛЫН ФЛУОРЕСЦЕНТ ИЙЛДЭС\IGG\ БЭЛТГЭН СОРЬСОН ДҮН

Authors

  • Б. Энхтуул Мал эмнэлгийн хүрээлэн
  • Ц. Лундаа Мал эмнэлгийн хүрээлэн
  • Б. Нарангэрэл Мал эмнэлгийн хүрээлэн
  • Д. Ганболд Мал эмнэлгийн хүрээлэн
  • Б. Сарантуяа Мал эмнэлгийн хүрээлэн
  • Ж. Эрдэнэбаатар Мал эмнэлгийн хүрээлэн

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v10i1.285

Keywords:

Үхрийн цусан халдвар, B.multocida, дархлаат глобулин, флуоресцент ийлдэс

Abstract

Цусан халдвар нь грам сөрөг жижиг савханцар Pasteurella multocida төрлийн нянгаар үүсгэгддэг, дэлхийн олон улс оронд өргөн тархсан цочмог халдварт өвчин бөгөөд өртөмтгий амьтан нь үхэр, хонь. Манай орны хангай, тал хээрийн бүсэд зонхилон гарч улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг халдварт өвчин юм. Цусан халдварыг эмнэл зүйн шинж тэмдэг, нян судлалын аргаар оношлодог. Нян судлалын аргаар оношлоход харьцангуй их цаг хугацаа зарцуулдаг, лабораторийн нөхцөлд, нян судлалаар мэргэшсэн хүн хийх шаардлагатай зэрэг сул талтай учир өвчнийг түргэн оношлох шинэ аргыг боловсруулах шаардлага тавигдаж байна. Үхэр, хонины цусан халдварыг оношлох дархан туяарах өвөрмөц ийлдсийг P.multocida №18 В омгоор туулайд хэт дархлаажуулалт хийн, хэт дархлаат ийлдэс гарган авч, түүнээсээ иммунуоглобулин G-г тунадасжуулан, цэвэршүүлж флуорес- цейн изотиоционат (ФИТЦ)-тай холбон гаргаж авсан.

Цочмог хэлбэрээр өвчилж, үхсэн үхэр, хонины эмгэгт материал болон түүнээс өсгөвөрлөсөн өсгөвөрөөс түрхэц бэлтгэн уг оношлуураар /дархан туяарах ийлдсээр/ үйлчлүүлэн харахад мэдрэг, өвөрмөц чанартай болох нь тодорхойлогдов.

DOI: http://dx.doi.org/10.5564/mjas.v10i1.285

Downloads

Download data is not yet available.
Abstract
1610
PDF 2835

Downloads

Published

2014-12-08

How to Cite

Энхтуул, Б., Лундаа, Ц., Нарангэрэл, Б., Ганболд, Д., Сарантуяа, Б., & Эрдэнэбаатар, Ж. (2014). ҮХРИЙН ЦУСАН ХАЛДВАРЫГ ОНОШЛОХ ШУУД ИММУНОФЛУОРЕСЦЕНТ УРВАЛЫН ФЛУОРЕСЦЕНТ ИЙЛДЭС\IGG\ БЭЛТГЭН СОРЬСОН ДҮН. Mongolian Journal of Agricultural Sciences, 10(1), 5–9. https://doi.org/10.5564/mjas.v10i1.285

Issue

Section

Articles