АРВАЙН СОРТУУДЫГ СУДАЛСАН ДҮН

Authors

  • Б. Жавзандулам ХААИС, Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v12i1.257

Keywords:

Пивоны арвай, сорт, ургац, ургалтын хугацаа, уураг, сорилт

Abstract

Сүүлийн жилүүдэд хүн амын өсөлттэй уялдан хүнс, тэжээлийн хэрэгцээ улам өссөөр байна. Иймд манай орны гандуу, хуурай цаг уурын эрсдэлтэй нөхцөлд зохицсон хүнс, тэжээл, пивоны арвайн шинэ сортын таримал нэн чухал шаардлагатай. Энэ судалгаа нь тариалангийн төв бүсийн хөрс, цаг уурын нөхцөлд арвайн сорт дугааруудыг судалж өндөр ургацтай, өвчин хортон, ган, налалтанд тэсвэртэй пивоны болон тэжээлийн арвайн стандартын шаардлага хангасан сортыг шалгаруулж илрүүлэх явдал юм. Нийт 7 сортыг пиво болон тэжээлийн 2 жишиг сорттой ургалтын хугацаа, ургац болон бусад чанарын үзүүлэлтээр харьцуулан судлахад сортуудын боловсрох хугацаа 91-94 хоног, ургац 25.2-33.3 ц/га, уургийн агуулалт 11.1-12.1 % байж, ургацихтэй, уураг багатай Metcalfe, Austenson сортуудыг манай орны нөхцөлд пивоны чиглэлээр, ургац болон уураг ихтэй Оленек, Абалак сортуудыг тэжээлийн чиглэлээр тариалах боломжтойг тогтоов.

DOI: http://dx.doi.org/10.5564/mjas.v12i1.257

Downloads

Download data is not yet available.
Abstract
1799
PDF 3000

Downloads

Published

2014-12-07

How to Cite

Жавзандулам, Б. (2014). АРВАЙН СОРТУУДЫГ СУДАЛСАН ДҮН. Mongolian Journal of Agricultural Sciences, 12(1), 61–65. https://doi.org/10.5564/mjas.v12i1.257

Issue

Section

Articles