Effect of humate on the activity of bacterial fertilizers

Authors

  • Enkhmaa Erdenetugs Institute of Plant and Agricultural Science, Mongolian University of Life Sciences, Darkhan-45047, Darkhan-Uul, Mongolia https://orcid.org/0000-0002-7005-3162
  • Sunjidmaa Otgonbayar Institute of Plant and Agricultural Science, Mongolian University of Life Sciences, Darkhan-45047, Darkhan-Uul, Mongolia

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v31i3.1543

Keywords:

Humate fertilizer, rhizobium biofertilizer, beneficial bacteria, spectrophotometr.

Abstract

The plots of experiment was control (two different efficient bacteria), humate fertilizer (250 ml) in laboratory condition. The use of bacteria and humate fertilizer showed that the beneficial bacterial cell growth and development of each version increased from control, and some of the version were highly activaties. In result, beneficial bacteria have been found to be resistant to humate fertilizer and the humic fertilizer promotes bacterial growth.

Бактерийн бордооны идэвхид гуматын нөлөөг судалсан дүн

Дархан-Ризо шингэн бордоон дахь ашигтай бактерийн бүрэлдэхүүнд гуматын нөлөөг илрүүлэх зорилгоор лабораторийн туршилтыг гүйцэтгэв. Судалгааны материал болгон УГТХ-ийн Хөрсний микробиологийн лабораторийн өсгөврийн санд хадгалагдаж байгаа ризобактерийн эх өсгөвөр дээр гуматын бордоог 250 мл/тн тунгаар нэмж Nutrient broth шингэн тэжээлийн орчинд ургуулж хяналттай харьцуулан спектрофотометр багажаар эсийн нягтыг тодорхойлов. Судалгааны дүнгээр ризобактерийг гуматтай хольж тэжээлийн орчинд ургууулахад эхний 48 цагийн өсөлт хөгжил гумат холиогүй хувилбартай ижил зүй тогтолоор өсч байв. Харин 72 цагийн дараа гумат холиогүй хувилбарын эсийн нягт 2.422 байсан бол гуматтай орчинд агуулагдаж байгаа бактерийн эс 4.029 нягтралтай байв. Энэ нь судалгаанд ашиглаж буй гумат ризобактерийн идэвхийг дарангуйлах үйлчилгээгүй, харин өсөлтийн эрчмийг хяналтаас 1.6 дахин нэмэгдүүлдэг болохыг тогтоов. Цаашид талбайн нөхцөлд таримлуудыг бордох технологитой хамтатган нарийвчилсан судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэх нь зүйтэй юм.

 Түлхүүр үг: Humate fertilizer, rhizobium biofertilizer, beneficial bacteria, spectrophotometr

Downloads

Download data is not yet available.
Abstract
65
PDF 238

Downloads

Published

2021-02-15

How to Cite

Erdenetugs, E., & Otgonbayar, S. (2021). Effect of humate on the activity of bacterial fertilizers. Mongolian Journal of Agricultural Sciences, 31(3), 127–131. https://doi.org/10.5564/mjas.v31i3.1543

Issue

Section

Articles