Water chemical properties of a lake originated from “Chandagan tal” lignite mining

  • Oyun-Erdene Batdelger School of Agroecology, Mongolian University of Life Sciences, Ulaanbaatar, Mongolia
  • Baigal-Amar Tuulaikhuu School of Agroecology, Mongolian University of Life Sciences, Ulaanbaatar, Mongolia
Keywords: mineralization, hardness, drinking water, usage

Abstract

We did hydrological survey of a lake which was originated with seepage water from a brown coal mine located in Murun soum, Khentii province. The objectives of this study were to determine water chemical properties and compare to standards and norms for water quality assessment and to know which propose we can use this seepage lake water. We took samples from the different depths of the lake.  According to the Alekhin classification the lake water is included in the hydrocarbonate class and the sodium group, with first type water. Seeing water quality, it is salty or highly mineralized (mineralization is 1600 mg /L at 3 m depth), very hard (total hardness is 18.7 mg-eqv /L, and carbonate hardness is 12.8 mg-eqv /L) water. This lake water contains several macro and micro elements exceeding allowable concentration of drinking water guidelines. Because of high salinity it seems not appropriable for cropland watering, although all elements’ concentration within the allowable concentration list. The lake water is partially possible for aquaculture and livestock use, after other detailed toxicological assessments are made. 

Чандган тал хүрэн нүүрсний уурхайн шавхалтаас үүссэн нуурын усны химийн үзүүлэлтүүдийг судалсан дүн

Бид Хэнтий аймгийн Мөрөн суманд орших хүрэн нүүрсний уурхайн шавхалтаас үүссэн нууранд гидрохимийн судалгаа хийсэн болно. Энэхүү судалгааны ажлын зорилго нь усны химийн шинж чанарыг тодорхойлох, усны чанарын үнэлгээний стандарт, нормтой харьцуулахаас гадна тухайн усыг ямар зориулалтаар ашиглаж болох талаар судалгааг хийж гүйцэтгэхэд оршино. Энэхүү нуур нь 6.3 га талбайг эзлэн оршиж гүн нь хамгийн гүн хэсэгтээ 5.7 м хүрч байсан ба 256374.85 м3 эзлэхүүнтэй байна. Үүсмэл нуурын ус нь байгалийн усны ангиллаар гидрокарбонатын ангийн, натрийн бүлгийн 1-р төрлийн ус байна. Чанарын хувьд давсархаг буюу их эрдэсжилттэй (эрдэсжилт нь 3 м гүндээ 1604 мг/л), маш хатуу (нийт хатуулаг нь 18.7 мг-экв/л, карбонатын хатуулаг нь 12.8 мг-экв/л) устай. Тухайн нуурын усанд агуулагдах Al, As, Be, Ca, Cd, Fe, Mg, Mn, Na, Ni, Pb, U, SO2 зэрэг элементүүд нь “Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ “MNS 0900:2018” стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээг давсан үзүүлэлттэй байна. Эдгээр элементүүдээс хор аюулын зэргээр илүү As, U, Pb, Cd зэрэг хүнд металл 2-9 дахин давсан үзүүлэлттэй байв. Бидний судалсан нуурын усанд газар тариаланд хэрэглэж болох усанд байх элементүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан зүйлгүй боловч давсжилт өндөртэй учир хөрсийг давсжуулах эрсдэлтэй байж болох юм. Энэхүү нуурын усыг усан сангийн аж ахуй, мал аж ахуй эрхлэх зориулалтаар ашиглахаар бол хоруу чанарын судалгааг нарийн хийх хэрэгтэй юм.

Түлхүүр үг: эрдэсжилт, хатуулаг, ундны ус, усны хэрэглээ

 

Downloads

Download data is not yet available.
Abstract
17
pdf
31
Published
2020-04-30
How to Cite
Batdelger, O.-E., & Tuulaikhuu, B.-A. (2020). Water chemical properties of a lake originated from “Chandagan tal” lignite mining. Mongolian Journal of Agricultural Sciences, 29(1), 200-206. https://doi.org/10.5564/mjas.v29i1.1392
Section
Articles