Study on the characteristics of chernozem in the fenced and non fenced area of the settlement zone

Authors

  • Lkhamsuren B School of Agroecology, Mongolian University of Life Sciences, Ulaanbaatar, Mongolia
  • Purevsuren Sh Ministry of Environment and Green Development, Conversation Foundation, Ulaanbaatar, Mongolia
  • Odgerel B School of Agroecology, Mongolian University of Life Sciences, Ulaanbaatar, Mongolia

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v25i03.1178

Keywords:

Physical properties of soil, soil chemistry, soil degradation, soil density, humus

Abstract

As a result of the physical properties of the soil, the soil density in the areas with high impacts of tourism, livestock, and machinery impacts increased by 8.1% from the fenced area and the sand content increased by 20.2 %, clay content decreased by 14.4 %. According to the chemical analysis, the humus content of soil at 0-8 cm in the non-fenced area is less than 4.8 % of fenced area soil. As a result, the characteristics of the chernozem degraded.

Суурьшлын бүс дэх хашсан болон хашаагүй талбайд тархсан хар шороон хөрсний шинж чанарыг харьцуулан судалсан дүнгээс

Хураангуй: Бид уг судалгаагаар ойт хээрийн бүслүүрт орших амралт, аялал жуулчлалын бааз, мал бүхий айл өрхүүд төвлөрөн суурьшсан байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд тогтворжсон уулын хар шороон хөрсний физик, химийн шинж чанарыг голлох үзүүлэлтээр ижил хэв шинжийн 10-с дээш жил хашиж хамгаалсан талбайтай харьцуулан судаллаа. Хөрсний физик шинж чанарын судалгааны үр дүнгээр хяналт болгон сонгож авсан хашиж хамгаалсан талбайн уулын хар шороон хөрсний 0-8 см үе дэх эзлэхүүн жин 1.10 г/см3, сүвшилт 54.2 %, элс 25.5 %, шаврын агууламж 22.9 % байгаа бол харьцуулагдаж буй зүсэлт 3, 6 (Зү-3, Зү-6) дэх хөрсний эзлэхүүн жин 1.13-1.25 г/см3, сүвшилт 52.4-52.5 % элсний агууламж 42.3-49.2 %, шаврын агууламж 5.8-11.3 % тус тус байна. Хими шинж чанарын голлох үзүүлэлтээс үзэхэд хяналт болгон сонгож авсан хашиж хамгаалсан талбайн уулын хар шороон хөрсний 0-8 см үе дэх давсжилт 0.035 %, ялзмагийн агууламж 12.5 % байхад харьцуулагдаж буй хөрсний (Зү-3, Зү-6) дээрх үе давхарга дахь давсжилт 0.035-0.04 %, ялзмагийн агууламж 7.1-8.3 % байна. Дээрхи үр дүнгээс үзэхэд судалгааны талбайд тогтворжсон уулын хар шороон хөрсний шинж чанарт мэдэгдэхүйц өөрчлөлт орж талхагдал, доройтолд нэлээд өртжээ гэж үзэх үндэстэй байна.

Түлхүүр үг: Хөрсний физик шинж, хими шинж, хөрсний доройтол, хөрсний эзлэхүүн жин, ялзмаг

Downloads

Download data is not yet available.
Abstract
352
PDF 475

Downloads

Published

2018-12-28

How to Cite

B, L., Sh, P., & B, O. (2018). Study on the characteristics of chernozem in the fenced and non fenced area of the settlement zone. Mongolian Journal of Agricultural Sciences, 25(03), 106–111. https://doi.org/10.5564/mjas.v25i03.1178

Issue

Section

Articles