New result of Phytostratigraphic study of Sainshandhudag and Murgustug Formations in South Mongolia (Tsokhiot and Oyu Tolgoi)

  • Luvsantseden Uranbileg Division of Paleobotany, Institute of Paleontology and Geology, Mongolian Academy of Sciences. Ulaanbaatar, 18080, Mongolia
  • Munkhjargal Todbileg Zoloton LLC, Ulaanbaatar 15141, Mongolia
  • Otgon Odbayar Division of Paleobotany, Institute of Paleontology and Geology, Mongolian Academy of Sciences. Ulaanbaatar, 18080, Mongolia
  • Galsandorj Erdenebileg Zoloton LLC, Ulaanbaatar 15141, Mongolia
Keywords: Visean, Serpukhovian, paleo plant, Knorria sp, Tomiodendron mongolicum

Abstract

Carboniferous monodominant fossil plants are found in dark and greenish gray colored siltstones in east and west part of Oyu Tolgoi area. The Sainshandhudag Formation is divided into 3 members from bottom to top such as Ulgii, Tsagaansuvarga and Aman-Us, was classified Tournasian –Serphukhovian by previous studies. Fossil plants in the west part of the Oyu Tolgoi area are unclassified due to uncertain fossil branch fragments with poor conservation. The Sainshandhudag Formation was classified Late Visian based on fauna definition of Teriariproductus barunchurajensis Suur. еt. Lazarev, Streptorhynchus tomskiensis (Janischevsky), Cletyridina pectinifera (Sow.) in lower part of section around Tsokhiot Khiid area. This classification is used Mongolian recent stratigraphic scheme. And then, our definition of fossil plants Knorria sp., Tomiodendron mongolicum Durante, Tomiodendron sp. in the east part of Oyu Tolgoi area, is clued to classify the stratigraphic age of Tsagaansuvarga member of Sainshandhudag Formation to Late Visian - Serpukhovian. The study was defined lower-upper Carboniferous sediment, is confirmed by our additional study of fossil plants Lepidodendropsis sp., Knorria sp., Tomiodendron sp., Angaropteridium neubirgae Durante, Angarophlois sp. in lower and middle part of section of Murgutsug Formation in the Tsokhiot Khiid area. These fossil plants are interpreted as branches of ~20 m high trees belonged to Lycopodiopsida group, which was distributed along latitude in entire South Mongolia.

Өмнөд Монголд тархалттай Сайншандхудаг, Мөргөцөг формацын фитостратиграфийн судалгааны шинэ үр дүн (Цохиот, Оюу толгой)

Хураангуй: Оюу толгойн ордоос Зүүн ба Баруун талбайд тархсан бараан, ногоовтор-саарал алевролитоос тогтох тунамал хурдсаас Карбоны “монодоминант” хадгалалттай ургамлын олдвор илэрсэн. Энэ хурдас нь дотроо доороос дээш байрлах Өлгий, Цагаан-Суварга, Аман-Ус гэсэн 3 мэмбэрт хуваагддаг Сайншандхудаг формацад хамаарагдах ба энэхүү формацын насыг өмнөх судалгаагаар турней - визейд хамааруулж үзсэн байдаг. Баруун талбайгаас муу хадгалалттай бөгөөд ангилалзүй нь тодорхойгүй ургамлын фрагмент - үлдэгдлүүд илэрсэн. Сайншандхудаг формацыг өмнөх судалгаагаар Цохиотын хийд орчимд тогтоогдсон тулгуур зүсэлтийн доод хэсгээс илэрсэн Teriariproductus barunchurajensis Suur. еt. Lazarev, Streptorhynchus tomskiensis (Janischevsky), Cletyridina pectinifera (Sow.) зэрэг мөрхөлтөн амьтдын тодорхойлолтоор визейн цаг үед хамааруулж үзсэн ба хурдсын насны талаарх энэхүү дүгнэлт нь Монголын стратиграфийн схемд одоо мөрдөгдөж байгаа. Харин, Оюу толгой ордоос Зүүн талбайд тархсан Сайншандхудаг формацаас бидний судалгаагаар илэрч, тогтоогдсон Knorria sp., Tomiodendron mongolicum Durante, Tomiodendron sp. зэрэг ургамлын олдвороор уг формацын Цагаан-Суварга мэмбэрийн насыг визейн хожуу үе – серпуховын цаг үетэй дүйцүүлэн үзэх үндэслэлтэй юм. Мөн түүнчлэн бид Цохиотын хийд орчимд ажиллан тэнд тогтоогдсон Мөргөцөг формацын тулгуур зүсэлтийн доод ба дунд хэсгээс Lepidodendropsis sp., Knorria sp., Tomiodendron sp., Angaropteridium neubirgae Durante, Angarophlois sp. зэрэг ургамлыг илрүүлэн нэмэлт судалгаа явуулснаар уг формацын доод-дунд карбоны насны үндэслэлийг дахин баталгаажуулах боломж олдсон билээ. Түрүү карбоны хурдсаас илэрсэн эдгээр ургамлууд нь 20 м орчим өндөртэй Lycopodiopsida буюу шивлийн бүлэгт хамаарагдах эртний ургамлууд бөгөөд Өмнөд Монголын хэмжээнд өргөргийн дагуу нилээд өргөн тархалттай нь тогтоогдоод байгаа юм.

Түлхүүр үг: Визей, серпухов, эртний ургамал, Knorria sp., Tomiodendron mongolicum

Downloads

Download data is not yet available.
Abstract
39
PDF
21
Published
2019-07-04
How to Cite
Uranbileg, L., Todbileg, M., Odbayar, O., & Erdenebileg, G. (2019). New result of Phytostratigraphic study of Sainshandhudag and Murgustug Formations in South Mongolia (Tsokhiot and Oyu Tolgoi). Mongolian Geoscientist, (48), 49-57. https://doi.org/10.5564/mgs.v0i48.1148
Section
Scientific communication