Mongolian Geoscientist https://www.mongoliajol.info/index.php/MGS
Mongolian Geoscientist  published by the Mongolian University of Science and Technology with support from the Mongolian Geological Society.
Mongolian University of Science and Technology en-US Mongolian Geoscientist 2220-0622
© The Authors

Copyright on any research article in the Mongolian Geoscientist is retained by the author(s).

The authors grant the Mongolian Geoscientist a license to publish the article and identify itself as the original publisher.

Articles in the Mongolian Geoscientist are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.

This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.
Preface Vol.48 https://www.mongoliajol.info/index.php/MGS/article/view/1149
No abstract in English
Batkhishig Bayaraa Munkhtsengel Baatar Altanzul Baasandorj Tseedulam Khuut ##submission.copyrightStatement## http://creativecommons.org/licenses/by/4.0 2019-07-10 2019-07-10 48 2 2 10.5564/mgs.v0i48.1149 Petrochemical study of Middle-Late Paleozoic sedimentary and metamorphic rocks near the great meandering of Tuul River, Central Mongolia https://www.mongoliajol.info/index.php/MGS/article/view/1144
The great meandering of Tuul River is located in the Khentii section of the Khangai-Khentii orogenic belt, Central Mongolia. At the study area, dominanty distributed sedimentary and metamorphic roks of venlok-lower Devonian Sugnugur Formation of Asralt Khairkhan terrane and Pensilvanian Altan-Ovoo Formation of Ulaanbaatar terrane. The source of sedimentary rock are important to understand the geology and tectonic evoluation of the region. Whole-rock major elements compositions of 15 sandstone and mudrocks (siltstone and mudstone) and shale from the Sugnugur and Altan-Ovoo Formations were determind by X-ray fluorescence spectrometry at Nagoya University, Japan. Shale protolith of Sugnugur and Altan-Ovoo formations are terrigenous sedimentary rocks. The sandstone and mudstone of Sugnugur and Altan-Ovoo formations are almost similar to petrochemical properties, mostly of greywacke composition. The source of sandstone and mudstone of Altan-Ovoo Formation are the only silicic magmatic rocks, while the rocks of Sugnugur Formation are silicic magmatic rocks, with a mixture of quartz-sedimentary rocks, intermediate to mafic magmatic rocks. Sandstone and mudstone of Altan-Ovoo and Sugnugur formations are deposited in the active continental area by their petrochemical properties. These results support the results of the previous research on the Middle to Upper Paleozoic sedimentary rocks of the previous researcher's Khangai-Khentii orogenic belt. This study curried out funding of “Higher Engineering Education Development (M-JEED ) Project” and Nagoya University of Japan.

Төв Монгол, Туулын их тохойрол орчмын дунд-дээд палеозойн тунамал, хувирмал чулуулгийн петрохими

Хураангуй: Туулын их тохойрол нь Төв Монголын Хангай-Хэнтийн ороген тогтолцооны Хэнтийн хэсэгт байрлана. Судалгааны талбайд Асралт хайрханы террейний венлок-доод девоны Сөгнөгөр ба Улаанбаатар террейний пенсилванийн Алтан-Овоо формацын тунамал, хувирмал чулуулгууд зонхилон тархдаг. Тунамал хурдсын эх үүсвэр, тектоник орчны судалгаа нь уг бүс нутгийн геологи, тектоникийн хөгжлийн түүхийг ойлгоход чухал ач холбогдолтой. Судалгаанд Сөгнөгөр формацын 9 ш, Алтан-Овоо формацын 6 ш алевролит, элсэн, чулуу, занар хамрагдав. Гол элементийн геохимийн шинжилгээг Японы Нагоягийн Их сургуулийн Геохимийн лабораторид рентген флюоресценцийн (XRF) аргаар хийлээ. Сөгнөгөр ба Алтан-Овоо формацын занарын протолит нь терриген тунамал чулуулаг байна. Сөгнөгөр ба Алтан-Овоо формацын алевролит, элсэн чулуу петрохимийн шинжээрээ ойролцоо, голдуу грауваккын найрлагатай байна. Алтан-Овоо формацын аргиллит, элсэн чулууны эх үүсвэр дан ганц хүчиллэг магмын чулуулаг, харин Сөгнөгөр формацынх хүчиллэг магмын чулуулгаас гадна багаар кварцын тунамал чулуулаг, дундлаг ба суурилаг магмын чулуулаг бүхий холимог найрлагатай байна. Сөгнөгөр ба Алтан-Овоо формацын чулуулгууд петрохимийн шинжээрээ эх газрын идэвхтэй захад хуримтлагдсан байна. Эдгээр үр дүн нь өмнөх судлаачдын Хангай-Хэнтийн ороген тогтолцооны дунд-дээд палеозойн тунамал чулуулагт хийсэн судалгааны үр дүнг дэмжиж байна. Судалгааны ажил нь Япон-Монголын хамтарсан M-JEED “1000 инженер” инженер технологийн дээд боловсрол төслийн санхүүжилтээр хийгдэв.

Түлхүүр үг: Төв Азийн ороген бүс, элсэн чулуу, Улаанбаатар террейн, Асралт хайрхан террейн
Sodnom Khishigsuren Nuramkhaan Manchuk Ser-Od Tseden-Ish Bayarmaa Batsaikhan ##submission.copyrightStatement## http://creativecommons.org/licenses/by/4.0 2019-07-04 2019-07-04 48 3 16 10.5564/mgs.v0i48.1144 Horizontal tensional stress and mountain development : In example of Gilbert Range and Khuren Khanan Range, Mongolia https://www.mongoliajol.info/index.php/MGS/article/view/1145
Results of analysis of schematic geological cross section constructed using satellite image interpretation and 1:200 000 scale geological map through the Tavan Zagiin Khooloi, Gilbert Range, Dund Goliin Khooloi and Khuren Khanan Range are represented in this paper. Our results show that within the above mentioned mountain ranges decollement faults formed due to S to N trending tensional tectonic stress and, moreover, numerous thrust and back-thrust faults formed perpendicular to them. SW-NE, N-S trending tensional stresses are dominant in the western part of Mongolia and northwestern part of China. Interaction forces opposing them are the circumstances of forming new thrust faults in the Tavan Zagiin Khooloi and Dund Goliin Khooloi. Along the existing thrust faults, the Gilbert Range and Khuren Khanan Range were formed. Mountain blocks were uplifted due to the back-thrust faults and crustal thickening took place. As a result of horizontal tensional stress, the mountain development and shortening occurred.

Хэвтээ чиглэлтэй хүчний үйлчлэл ба уул үүсэх хөдөлгөөн: Гилбэртийн нуруу, Хүрэн ханангийн нурууны жишээн дээр

Хураангуй: Таван загийн хоолой, Гилбэртийн нуруу, Дунд голын хоолой, Хүрэн ханангийн нурууг хамарсан, тэдгээрт хөндлөн буюу өргөргийн дагуу чиглэлтэй геологийн тойм зүсэлтийг сансрын зургийн тайлал, 200000 масштабтай геологийн зургууд ашиглан хийсэн ажлын үр дүнг энд үзүүлсэн болно. Геологийн тойм зүсэлтээр дээрх нэр бүхий газруудад У-Х хэвтээ чиглэлтэй шахах тектоник хүчний үйлчлэлээс үүссэн деколлемент хагарал, түүнд хөндлөн чиглэлтэй үүсч буй олон тооны тохролтот болон эсрэг тохролтот хагарлуудын үйлчлэл хэрхэн нөлөөлж байгааг тайлбарласан үр дүнг толилуулж байна. Манай орны баруун хагас, Хятадын баруун хойд хэсэгт БУ-ЗХ, У-Х чиглэсэн хэвтээ чиглэлтэй тектоник хүч, харин түүний эсрэг үйлчлэх тулах хүчнүүдийн харилцан үйлчлэлээс үүдэн Таван загийн хоолой, Дунд голын хоолойд шинээр тохролууд үүсч байгаа бол Гилбэрт, Хүрэн ханангийн нуруунд өмнө нь үүссэн тохролуудын дагуу хавтангууд бие биенийхээ дээгүүр давхралдах, эсрэг тохролтот хагарлаар хавтангууд дээш шахагдан гарснаар уул, нурууд улам өндөрсөж, тасралтат хавтан улам зузаарч байна. Хэвтээ чиглэлтэй шахах хүчний үйлчлэлийн үр дүнд агшилт явагдаж, өөр хоорондоо ойртож, өндөрсөж байна.

Түлхүүр үг: тохролтот хагарал, эсрэг тохролтот хагарал, Таван загийн хоолой, Дунд голын хоолой
Sanjaa Ganbaatar ##submission.copyrightStatement## http://creativecommons.org/licenses/by/4.0 2019-07-04 2019-07-04 48 17 27 10.5564/mgs.v0i48.1145 On the modernization of National Geodetic Network with GNSS CORS Reference Frame https://www.mongoliajol.info/index.php/MGS/article/view/1146
New technical developments, growing applications and requests for higher accuracy in georeferencing of national reference frame raise a demand on high accuracy National Terrestrial Reference Frame based on Global Navigation Satellite System (GNSS) and other space geodetic techniques. Since the last decades many countries decided to switch main geodetic control points from triangulation points to Continuously Operating Reference Stations (CORS). This task is currently undertaken by the geodetic authority of Mongolia in collaboration with research and private organizations. The first continuous Global Positioning System (GPS) station in Mongolia became operational in the late 1995 for the global geodetic scientific applications. Since 1997 the survey-mode GPS observations were utilized in Mongolia for crustal deformation studies and for re-survey of the national triangulation network. During the years 2011-2013 CORS network of nearly 18 stations has been built to modernize the old geodetic network. Currently the total number of the reference stations counts to nearly 40. Since Mongolia is located in the tectonically active region, its geodetic reference frame is continuously deforming, which requires regular updates of reference frame. In this paper we discuss the technical issues of the national reference frame of Mongolia considering the crustal deformation of Mongolia and the data management of the national CORS network.

Үндэсний геодезийн сүлжээг GNSS CORS тулгуур тогтолцоогоор шинэчлэх асуудалд

Хураангуй: Техникийн шинэчлэл болон өндөр нарийвчлалтай газарзүйн холболт хийх хэрэгцээ, шаардлагын өсөлт нь Глобаль Навигацийн Дагуулын Систем болон бусад сансрын геодезийн техникт суурилсан илүү өндөр нарийвчлалтай Үндэсний Тулгуур Тогтолцоог шаардах боллоо. Сүүлийн арваад жилд олон улс орон геодезийн хяналтын цэгүүдээ триангуляцийн цэгээс байнгын ажиллагаатай тулгуур станцаар орлуулах үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд хөгжингүй орнууд динамик тогтолцоо руу шилжиж байна. Энэ ажлыг Монгол улсад Газрын Харилцаа Геодези Зурагзүйн Газар толгойлон судалгааны болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Байнгын ажиллагаатай GPS станц Монголд анх 1995 оны сүүлээс ажиллаж эхэлсэн бөгөөд геодезийн шинжлэх ухааны глобаль хэрэглээнд зориулагдаж байв. 1997 оноос эхлэн давтан хэмжилтийн GPS ажиглалтуудыг царцдасын деформац болон триангуляцийн сүлжээг хэмжихэд ашиглаж эхлэв. 2011-2013 оны хооронд триангуляцийн сүлжээг шинэчлэх зориулалтаар ~18 байнгын ажиллагаатай тулгуур станцуудын сүлжээ байгуулагдсан бөгөөд эдгээр станцуудын тоо одоо 40 гарсан байна. Монгол улсын нутаг дэвсгэр нь тектоникийн идэвхтэй бүс нутагт оршдог тул геодезийн тулгуур тогтолцоо нь байнгын деформацд байна. Тиймээс тулгуур тогтолцоог тогтмол шинэчилж байх шаардлагатай. Энэ өгүүлэлд бид үндэсний тулгуур тогтолцооны техник нөхцлийг байнгын ажиллагаатай станцуудын ажиллагаа, Монгол орны царцдасын деформацыг тооцон тусгасан бөгөөд үндэсний CORS (Байнгын Ажиллагаатай Тулгуур Станцын) сүлжээний өгөгдөл, түүний зохицуулалтын талаар илтгэх болно.

Түлхүүр үг: GPS геодези, царцдасын деформацын мониторинг, геодезийн сүлжээ
Sharav Amarjargal Gankhuyag Bulgan ##submission.copyrightStatement## http://creativecommons.org/licenses/by/4.0 2019-07-04 2019-07-04 48 28 39 10.5564/mgs.v0i48.1146 Research on measurements of 2nd class leveling https://www.mongoliajol.info/index.php/MGS/article/view/1147
The leveling reference network of Mongolia was established during 1940-1949 by the leveling measurements of class II, III and IV. This work was completed by the Military Service of the Soviet Union (formerly USSR). Repeated measurements were carried out by the Mongolian Geodesy and Cartography Agency for 17 years between 1974-1991. Although, interim reviewing of the leveling measurements has been done, final result of equilibrium calibration did not achieve the network precision of accuracy, due to measurement technology at that time. According to international standards, leveling measurements for the leveling network should be repeated in 5-10 years, in relation to the soil migration and vertical movement of the earth's crust. The modern digital technologies using digital techniques (barcode rods and electronic levels) for leveling network allows for high quality network within a relatively short period. Therefore, repeated measurements for the reference network of Mongolia has been carried out since 2011, and total of 28061 km long network built using both direct and inverted ways of digital leveling. We have done comparative study for 2nd class leveling measurements of 39th line of 13th polygon of reference network of Mongolia. As a result, the comparison of 1945 and 2011 year’s data, max 74.6 cm elevation level difference was calculated in reference point of Рп1496-Рп1595. Likewise; 8.2 cm elevation level difference was calculated in reference point number of Рп1451-Тп01, data of 1975 and 2011.

Нивелирдлэгийн II ангийн хэмжилтийн судалгаа

Хураангуй: Монгол Улсын өндрийн тулгуур сүлжээг анх 1940-1949 онд нивелирдлэгийн II, III ба IV ангийн хэмжилтүүдээр байгуулсан байдаг. Энэ ажлыг ЗХУ-ын Улаан армийн цэргийн байр зүйн алба (хуучин нэрээр) хийж гүйцэтгэсэн. Давтан хэмжилтийн ажлыг 1994 - 199 1 оны хооронд 17 жил Монгол Улсын геодези зураг зүйн газар хийсэн. Хэмжилтийн ажлын чанарт завсрын үнэлгээ хийж байсан ч тэгшитгэн бодолтын эцсийн үр дүнгээр сүлжээний нарийвчлалын бодит байдлыг хангаж чадаагүй нь тухайн үеийн хэмжилтийн технологиос үүдэлтэй. Хөрсний шилжилт хөдөлгөөн болон дэлхийн царцдасын босоо хөдөлгөөнийг тодорхойлох, олон улсын судалгааны тогтсон стандартын дагуу өндрийн тулгуур сүлжээг 5-10 жилд давтан хэмжиж байх шаардлагатай байдаг. Орчин үеийн нивелирдлэгийн хэмжилтийг тоон технологи (бар кодтой рейк ба тоон нивелир )ашиглан харьцангуй богино хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх боломж нөхцөл бүрдсэн. Тийм учраас Монгол Улсын өндрийн тулгуур сүлжээний давтан хэмжилтийн ажлыг 2011 оноос эхлэн шууд ба урвуу чиглэлд нийт 26081км урт өндрийн сүлжээг тоон нивелир ашиглан хийж гүйцэтгэсэн байдаг. Монгол Улсын өндрийн сүлжээний 13-р полигоны 39-р шугамын нивелирдлэгийн II ангийн хэмжилтүүдийг харьцуулан судаллаа. Өндөржилтийн зөрүү хамгийн ихдээ 1945-2011 онд Рп1496-Рп1595 реперүүдийн хооронд - 94 . 8см, 1975-2011 онд Рп1451-Тп01 реперүүдийн хооронд 8.2 см байна.

Түлхүүр үг: Репер цэг, полигон, өндрийн тулгуур сүлжээ, царцдасын босоо хөдөлгөөн
Purev Luvsandagva Dash Oyuntsetseg ##submission.copyrightStatement## http://creativecommons.org/licenses/by/4.0 2019-07-04 2019-07-04 48 40 48 10.5564/mgs.v0i48.1147 New result of Phytostratigraphic study of Sainshandhudag and Murgustug Formations in South Mongolia (Tsokhiot and Oyu Tolgoi) https://www.mongoliajol.info/index.php/MGS/article/view/1148
Carboniferous monodominant fossil plants are found in dark and greenish gray colored siltstones in east and west part of Oyu Tolgoi area. The Sainshandhudag Formation is divided into 3 members from bottom to top such as Ulgii, Tsagaansuvarga and Aman-Us, was classified Tournasian –Serphukhovian by previous studies. Fossil plants in the west part of the Oyu Tolgoi area are unclassified due to uncertain fossil branch fragments with poor conservation. The Sainshandhudag Formation was classified Late Visian based on fauna definition of Teriariproductus barunchurajensis Suur. еt. Lazarev, Streptorhynchus tomskiensis (Janischevsky), Cletyridina pectinifera (Sow.) in lower part of section around Tsokhiot Khiid area. This classification is used Mongolian recent stratigraphic scheme. And then, our definition of fossil plants Knorria sp., Tomiodendron mongolicum Durante, Tomiodendron sp. in the east part of Oyu Tolgoi area, is clued to classify the stratigraphic age of Tsagaansuvarga member of Sainshandhudag Formation to Late Visian - Serpukhovian. The study was defined lower-upper Carboniferous sediment, is confirmed by our additional study of fossil plants Lepidodendropsis sp., Knorria sp., Tomiodendron sp., Angaropteridium neubirgae Durante, Angarophlois sp. in lower and middle part of section of Murgutsug Formation in the Tsokhiot Khiid area. These fossil plants are interpreted as branches of ~20 m high trees belonged to Lycopodiopsida group, which was distributed along latitude in entire South Mongolia.

Өмнөд Монголд тархалттай Сайншандхудаг, Мөргөцөг формацын фитостратиграфийн судалгааны шинэ үр дүн (Цохиот, Оюу толгой)

Хураангуй: Оюу толгойн ордоос Зүүн ба Баруун талбайд тархсан бараан, ногоовтор-саарал алевролитоос тогтох тунамал хурдсаас Карбоны “монодоминант” хадгалалттай ургамлын олдвор илэрсэн. Энэ хурдас нь дотроо доороос дээш байрлах Өлгий, Цагаан-Суварга, Аман-Ус гэсэн 3 мэмбэрт хуваагддаг Сайншандхудаг формацад хамаарагдах ба энэхүү формацын насыг өмнөх судалгаагаар турней - визейд хамааруулж үзсэн байдаг. Баруун талбайгаас муу хадгалалттай бөгөөд ангилалзүй нь тодорхойгүй ургамлын фрагмент - үлдэгдлүүд илэрсэн. Сайншандхудаг формацыг өмнөх судалгаагаар Цохиотын хийд орчимд тогтоогдсон тулгуур зүсэлтийн доод хэсгээс илэрсэн Teriariproductus barunchurajensis Suur. еt. Lazarev, Streptorhynchus tomskiensis (Janischevsky), Cletyridina pectinifera (Sow.) зэрэг мөрхөлтөн амьтдын тодорхойлолтоор визейн цаг үед хамааруулж үзсэн ба хурдсын насны талаарх энэхүү дүгнэлт нь Монголын стратиграфийн схемд одоо мөрдөгдөж байгаа. Харин, Оюу толгой ордоос Зүүн талбайд тархсан Сайншандхудаг формацаас бидний судалгаагаар илэрч, тогтоогдсон Knorria sp., Tomiodendron mongolicum Durante, Tomiodendron sp. зэрэг ургамлын олдвороор уг формацын Цагаан-Суварга мэмбэрийн насыг визейн хожуу үе – серпуховын цаг үетэй дүйцүүлэн үзэх үндэслэлтэй юм. Мөн түүнчлэн бид Цохиотын хийд орчимд ажиллан тэнд тогтоогдсон Мөргөцөг формацын тулгуур зүсэлтийн доод ба дунд хэсгээс Lepidodendropsis sp., Knorria sp., Tomiodendron sp., Angaropteridium neubirgae Durante, Angarophlois sp. зэрэг ургамлыг илрүүлэн нэмэлт судалгаа явуулснаар уг формацын доод-дунд карбоны насны үндэслэлийг дахин баталгаажуулах боломж олдсон билээ. Түрүү карбоны хурдсаас илэрсэн эдгээр ургамлууд нь 20 м орчим өндөртэй Lycopodiopsida буюу шивлийн бүлэгт хамаарагдах эртний ургамлууд бөгөөд Өмнөд Монголын хэмжээнд өргөргийн дагуу нилээд өргөн тархалттай нь тогтоогдоод байгаа юм.

Түлхүүр үг: Визей, серпухов, эртний ургамал, Knorria sp., Tomiodendron mongolicum
Luvsantseden Uranbileg Munkhjargal Todbileg Otgon Odbayar Galsandorj Erdenebileg ##submission.copyrightStatement## http://creativecommons.org/licenses/by/4.0 2019-07-04 2019-07-04 48 49 57 10.5564/mgs.v0i48.1148