Review analysis on phytochemical and biological activity studies on plants of Aquilegia L.

  • Nomin M Institute of Chemistry and Chemical Technology, Mongolian Academy of Sciences, Ulaanbaatar 13330, Mongolia
  • Odontuya G Institute of Chemistry and Chemical Technology, Mongolian Academy of Sciences, Ulaanbaatar 13330, Mongolia
  • Mungunshagai B "OjinMed" IVF center, Ulaanbaatar 17011, Mongolia
Keywords: Aquilegia, flavoalkaloids, triterpenoids, flavonols, biological activity

Abstract

About 60-70 species of the Aquilegia L. genus used in Western and Eastern traditional medicine grown in the England, Scotland, Wales, Siberia and Canada. The Aquilegia L. genus is used to treat a variety of diseases, in particular, digestive organs dysfunctions as stomach ulcer, liver disease, as well as cancer, lung disease and rheumatic diseases.
The phytochemical studies of Aquilegia L. genus have been started since the 1960s and currently 57 natural compounds isolated from 16 plant species. These include labdane diterpene - 2 (3.5%), cycloartane - 13 (22.8%), flavonoids - 22 (38.5%), alkaloids and nitrogen-containing compounds - 10 (17.5%) and phenolic acids, fatty acids. From these 19 new natural compounds belonging to cycloartane glycosides, labdane diterpene, flavoalkaloids and nitrile nitrogen compound have been identified. The presence of fla-voalkaloid can consider a specific characterization of Aqiulegia species.
Antioxidative, hepatoprotective, antibacterial and anti-cancer activities of various extracts and some isolated pure compounds of few species have been studied.
In Mongolia, there are five species of plants including A.sibirica Lam, A.viridiflora Pall, A.glandulosa Fisch, A.ganboldii Kamelin & Gubanov, A.turczaninovii Kamelin & Gubanov and their phytochemical and biological activity have not been studied yet.

Удвалын (Aquilegia L.) төрлийн ургамлуудын химийн бүрдэл ба биологийн идэвхийн судалгааны тойм

Хураангуй: Өрнө, дорнын анагаах ухаанд хэрэглэгддэг Удвалын төрлийн 60-70 орчим зүйл ургамал манай дэлхийн ихэвчлэн Англи, Шотланд, Уэльс, Сибирь, Канадын сэрүүн бүс нутгаар тархан ургадаг. Удвалын төрлийн ургамлууд нь олон төрлийн өвчнийг анагаахад ач тустай хэмээн уламжлалт анагаах ухаанд ходоодны шархлаа, хорт хавдар, элэгний өвчин, уушигны өвчин, хэрэх өвчний үед хэрэглэдэг.
Удвалын төрлийн ургамлуудын фитохимийн судалгаа 1960-аад оны үеэс хийгдэж эхэлсэн бөгөөд одоогоор 16 зүйл ургамлаас 57 бага молекулт нэгдлийг ялгасан ба тэдгээрээс лабданы дитерпен - 2 (3.5%), циклоартанен - 13 (22.8%), флавоноид - 22 (38.5%), алкалоид ба нитрилийн уламжлалын нэгдэл - 10 (17.5%) болон фенолын хүчил, тосны хүчлийн ангиллын нэгдлүүд байна. Эдгээр нэгдлээс тритерпений ангиллын циклоартанений гликозидууд, лабданы дитерпен, нитрилийн уламжлалын азот агуулсан нэгдэл, флавоалкалоид зэрэг 19 байгалийн шинэ нэгдлийг ялгаж бүтэц байгууламжийг тогтоосон бөгөөд Удвалын зүйл ургамалд флавоалкалоид агуулагддаг онцлогтой.
Мөн Удвалын зарим зүйл ургамлын төрөл бүрийн ханд, цэвэр нэгдлүүдийн антиоксидант, элэг хамгаалах, бактерийн эсрэг, хорт хавдрын эсрэг зэрэг биологийн идэвх судлагдсан байна.
Манай оронд Удвалын төрлийн ургамлуудаас Сибирь удвал, Ногоон удвал, Шүүсэвчит удвал, Ганболдын удвал, Турчаниновын удвал зэрэг 5 зүйл ургамал ургадаг бөгөөд тэдгээрийн фитохими, биологийн идэвхийн судалгаа хараахан хийгдээгүй.

Түлхүүр үгс: Удвал, флавоалкалоид, тритерпеноид, флавонол, биологийн идэвх

Downloads

Download data is not yet available.
Abstract
957
PDF
919
Published
2018-12-21
How to Cite
M, N., G, O., & B, M. (2018). Review analysis on phytochemical and biological activity studies on plants of Aquilegia L. Bulletin of Institute of Chemistry and Chemical Technology, Mongolian Academy of Sciences, (6), 64-71. https://doi.org/10.5564/bicct.v0i6.1103