Established by INASP in 2011. Managed by Mongolian Academy of Sciences.
This website supports the online publication of Mongolian journals. For more information about MongoliaJOL and how to join the service see the About page.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
НЭГ. СЭТГҮҮЛД ХЭВЛҮҮЛЭХ ӨГҮҮЛЭЛД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
1. Эрдэм шинжилгээний өгүүлэл нь шинжлэх ухааны агуулга, үндэслэлтэй, албан ёсны зөвшөөрөлтэй судалгаанд тулгуурласан, өмнө нь ямар нэгэн байдлаар нийтлэгдээгүй, сэтгүүлийн нийтлэлийн бодлого, чиглэлийн хүрээнд хамаарах сэдэв байна.
2. Зохиогчийн эрхийг зохиогч нар эзэмших бөгөөд тухайн өгүүллийг Creative Commons Attribution 4.0 эрхийн хүрээнд олон нийтэд түгээх эрх уг сэтгүүлд байх болно.
3. Зохиогч нь судалгааны ажлаа боловсруулахдаа Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/156 тоот тушаалын хавсралт “Эрдэм шинжилгээний ажилтаны ёс зүйн дүрэм”, Дээд Боловсролын тухай хуулийн 23 дугаар зүйлд тусгагдсан “Судалгааны ёс зүйг” баримтлах, бусдын бүтээл, өгүүллийн хэсэг болон санааг хуулбарлаагүй байна.
4. Сэтгүүлд хэвлүүлэх эрдэм шинжилгээний өгүүллийг дараах бүтцээр бичнэ.
4.1. Өгүүллийн гарчиг;
4.2. Зохиогчийн нэр, ORCID ID (Open Researcher and Contributor ID) профайлын тэмдэг (badge) байгууллагын нэр, албан тушаал (докторант, магистрант гэж бичиж болно), эрдмийн зэрэг, цол, холбоо барих зохиогчийн цахим хаяг;
4.3. Хураангуй (Abstract) нь 250-350 үгэнд багтаан илэрхийлэгдэнэ. Түлхүүр үг (keyword) болгож 3-5 үг хэрэглэх, түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал дээр, ганц тоон дээр байна /монгол, англи хэлээр/. Хураангуйд тус судалгааны ажлын гол зорилго, аргазүй, үр дүн, дүгнэлт хэсгээс товч тодорхой дурдаж, түүний онол, практикийн ач холбогдол, дэвшүүлж буй гол санаа болон шинэлэг талыг хураангуйлан бичнэ. Нийт бичвэрийн 5 хувь байна;
4.4. Оршил (Удиртгал, танилцуулга). Оршил нь өгүүллийн нийт бичвэрийн 10-15 хувь орчим байна. Оршил дараах агуулгатай байна. Үүнд: Судалгааны зорилго, зорилт (дэвшүүлсэн таамаглал), тухайн асуудлын судлагдсан байдал (эшлэл авах), тулгамдаж буй асуудал, судалгааны ач холбогдол, дэвшүүлж байгаа асуудлын шинэлэг тал гэх мэт;
4.5. Судалгааны аргазүй, аргачлал. Тухайн судалгаанд ашигласан аргазүйг дэлгэрэнгүй бичих нийт бичвэрийн 10-15 хувь байна. Үүнд: судалгаанд ашигласан аргазүй, судалгааны хэрэглэгдэхүүн, туршилт, судалгаа явуулсан газар, хугацаа, задлан шинжилсэн аргачлал, үр дүн гэх мэт.
4.6. Судалгааны үр дүн. Тухайн судалгааны аргазүй, аргачлалын дагуу гарсан үр дүн, тэдгээр нь бусад судалгаанаас ялгарах онцлог, сул болон давуу талыг сэдвийн хүрээнд харьцуулан дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Судалгааны үр дүнг бичихдээ зураг, график, хүснэгт, диаграмм ашиглах бөгөөд тэдгээрийн тайлбарыг бичнэ. Энэ нь нийт бичвэрийн 15-20 хувь байна.
4.7. Хэлэлцүүлэг. Энэ хэсэг нь нийт бичвэрийн 15-20 хувь байна. Энэ хэсэгт тухайн ажлын хүрээнд гарсан үндсэн дүгнэлтүүдийг цаашид хэрхэн сайжруулах боломжтой болон бусад судлаачдын явуулсан судалгааны дүнтэй харьцуулалт хийж дэлгэрэнгүй тайлбарлан бичнэ.
4.8. Нэгтгэсэн үр дүн, дүгнэлт. Судалгааны ажлын нэгдсэн үр дүн, тэдгээрийн онол-аргазүй, практик ач холбогдол, тухайн шинжлэх ухааны салбарт оруулж буй хувь нэмэр болон цаашид хөгжүүлэх боломж зэргийг тусгана. Энэ хэсэгт нийт бичвэрийн 18-25 хувь байна;
4.9. Эш татсан эх сурвалж, судалгааны бүтээлийн жагсаалт. Энэ хэсэгт тухайн өгүүлэлд эшлэл авсан эрдэм шинжилгээний өгүүлэл, ном, товхимол, тухайн эшлэгдсэн бүтээлийн (DOI) дугаар, тайлан, ашигласан ном зэргийн эшлэлийг дарааллаар нь дугаарлаж [1], [2] гэх мэт бичнэ.
5. “Цац” сэтгүүлд хэвлэх өгүүллийг бичих формат:
5.1. Өгүүллийг Times new roman фондоор, мөр хоорондын зай single байхаар А4 хэмжээний цаасан дээр хуудасны зүүн гар талаас 30 мм, баруун гар талаас 15 мм, дээд, доод талаас 20 мм-ийн зай авч бичнэ. Өгүүллийг 8-10 хуудсанд багтаах, цаасны хэмжээ В5 байхаар илгээнэ.
5.2. Өгүүллийн гарчгийг 14 pt өндөр үсгээр, мөр хоорондын зай 1 байхаар, эхний үсэг томоор (Sentence case), тод (Bold) үсгээр голлуулж тавина.
5.3. Зохиогчийн овог, нэр нь 12 pt өндөр үсгээр, налуу “italic” форматаар хуудас голлуулж бичнэ.
5.4. Зохиогчийн ORCID iD-ийн тэмдэг (Зохиогчийн ORCID тэмдэг (badge) дээр дарснаар зохиогчийн албан ёсны олон улсын судлаачийн ORCID бүртгэлийн хуудас руу шууд хандах боломжийг бүрдүүлсэн байх.
5.5. Өгүүллийн хураангуй, оршил, судалгааны аргазүй аргачлал, судалгааны үр дүн, хэлэлцүүлэг, дүгнэлт гэсэн бичвэр нь 12 pt өндөр үсгээр, “regular” форматаар бичигдсэн байна.
5.6. Өгүүлэлд эшлэл авсан зүүлтийг “IEEE эшлэлийн загвар”-ын дагуу бичнэ. (Хавсралт1). Эшлэл авсан эх сурвалжийг бичвэрийн холбогдох хэсэгт зүүлт эшлэлийн аргаар (reference in text) хуудасны доод хэсэгт оруулна.
6. Зураг, хүснэгт, математикийн томъёоны бичлэгийн формат:
6.1. Зураг, бүдүүвч, тахирмаг, диаграмм, фото зураг багтана. Зураг доторх бичвэрийг мөр хоорондын зай 1 байхаар, 11 pt өндөр үсгээр бичнэ. Зургийг, өгүүллийн агуулгад оруулсан дарааллаар араб тоо (1 дүгээр зураг, 2 дугаар зураг гэх мэтээр)-гоор дугаарлана. Зургийн дугаар, нэрийг 11 pt өндөртэй үсгээр, тод (Bold), налуу (italic) форматаар зургийн доод хэсэгт хуудас голлуулж бичнэ. Гэрэл зураг, гар зураг, хүснэгт нь өнгөт, хар цагаан байж болно. Зургийн нягтрал 300 dpi-тай байна. Scanner ашиглаж тоон хэлбэрт оруулсан бүдүүвч болон фото зургийг 300 dpi нягтшилтай JPEG өргөтгөлтэй буулгаж бичвэрийн дотор мөрийн төв хэсэгт байрлуулна. Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий бичвэрийн үсгийн өндөртэй тэнцүү буюу 85 хувиас багагүй байна. Зургийн хэлбэр хэмжээ нь дүрслэлийн хувьд тохирохуйц байх, зураг бүр тайлбартай байх бөгөөд тайлбарыг зургийн чанх дор голлуулан бичнэ.
6.2. Хүснэгт доторх бичвэрийг мөр хоорондын зай 1 байхаар, 11 pt өндөр үсгээр бичнэ. Хүснэгтийг өгүүлэлд оруулсан дарааллаар араб тоо (1 дүгээр хүснэгт, 2 дугаар хүснэгт гэх мэтээр)-оор дугаарлана. Хүснэгтийн дугаар, нэрийг 11 pt өндөртэй үсгээр, тод (Bold), налуу (italic) форматаар бичнэ. Хүснэгтийн дугаарыг түүний баруун дээд хэсэгт, нэрийг хуудас голлуулж бичнэ.
6.3. Математикийн томьёог “Equation” програмаар, 12 pt өндөр үсгээр бичнэ. Томьёоны дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалтанд (1.1, 1.2.... гэх мэтээр) бичнэ.
6.4. Товчлолыг ашиглахдаа эхний удаа бүрэн утгыг илэрхийлсэн байх. Жишээ нь: Шинжлэх Ухааны Академи (ШУА). Тэмдэглэгээ хийхдээ ихэнх товчилсон үгэнд цэгийг ашиглахгүй. Жишээ нь ШУА гэж бичих бөгөөд Ш.У.А гэж бичихгүй. Өгүүлэлд улс орны нэрийг товчлохгүй. Жишээ нь Америкийн нэгдсэн улс гэж бичих бөгөөд АНУ гэж бичихгүй.
7. Мэдээллийн аюулгүй байдал:
7.1. Зохиогч нь Монгол Улсын холбогдох хууль, дүрэм, журмыг мөрдлөг болгоно.
7.2. Сэтгүүлийн нээлттэй байдлыг хангах үүднээс мэдээллийн аюулгүй байдал, төрийн болон албаны нууцад хамаарах материал оруулахгүй байх зарчим баримталж бичсэн бүтээлийг редакцын зөвлөлд ирүүлнэ. Нийтлэгдэх өгүүлэл нэг бүрийг төрийн болон албаны нууцад хамаарах материал биш гэдэгт Мэдээллийн аюулгүй байдал, нууцын тасаг хянан баталгаажуулна.
ХОЁР. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛ НИЙТЛҮҮЛЭХ ЗОХИОГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА
1. Зохиогч нь энэ журамтай сайтар уншиж танилцсан байна.
2. Зохиогч нь энэ журмын нэг, хоёрдугаар хавсралт буюу “Зохиогчид зориулсан удирдамж”-д заасны дагуу сэтгүүлд ирүүлэх бүтээлийг бэлтгэнэ.
3. Зохиогч нь хэрэв өөрийн болон бусдын бүтээлээс эшлэл авсан бол энэ нь нийт эшлэл авсан бүтээлийн 15 хувиас хэтрэхгүй байна.
4. Зохиогч нь сэтгүүлд бүтээл хүлээн авахаар зарласан хугацаанд багтаан бүтээлээ ирүүлнэ.
5. Зохиогч нь редакцын зөвлөлөөс томилсон шүүмжлэгчийн хөндлөнгийн хянан магадалгаа хийгдсэний дараа хүргүүлсэн санал, тухайн бүтээлийг сайжруулах зөвлөмж, чиглэлийн дагуу бүтээлээ дахин засварлан заасан хугацаанд ирүүлнэ.
6. Зохиогчид хөндлөнгийн хянан магадалгаатай (шүүмжтэй) холбоотой санал, гомдол, тайлбараа бичгээр гаргах ба гарын үсгээр баталгаажуулан редакцын зөвлөлд ирүүлж болно.
7. Зохиогчийн сэтгүүлд нийтлүүлэхээр ирүүлсэн бүтээл нь патентын эрхийн хамгаалалт хийлгэх шаардлагатай бол сэтгүүлийн редакцын зөвлөлд урьдчилан мэдэгдэж, холбогдох судалгааг өөрөө хийнэ.
8. Зохиогч нь сэтгүүлд нийтлүүлэх бүтээлээ монгол, англи хэлний үг, өгүүлбэр, найруулга зүйн алдаагүй, англи хэл дээр орчуулсан, монгол хэлний “Болор толь” програмаар шалган, орчуулгын баталгаат хуудсын хамт ирүүлнэ.
9. “Цац” сургалт, судалгаа, аргазүйн сэтгүүлд цаасан болон цахим хэлбэрээр нийтлэгдсэн эрдэм шинжилгээний бүтээлийн зохиогчийн эрхийн эзэмшигч нь тухайн бүтээлийн зохиогч байна.
10. Бүтээлийн зохиогч нь хэрэв бүтээлдээ зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээл, материалыг ашигласан бол холбогдох хууль, журмын дагуу зохих зөвшөөрөл авсан байна.
11. Хэрэв “Цац” сургалт, судалгаа, аргазүйн сэтгүүлд ирүүлсэн бүтээлд тухайн бүтээлийн үнэн зөв байдал, зохиогчийн эрхтэй холбоотой аливаа зөрчил үүсвэл тухайн өгүүллийн зохиогч өөрөө хариуцна.
ГУРАВ. БҮТЭЭЛИЙН НУУЦЛАЛ
1. “Цац” сургалт, судалгаа, аргазүйн сэтгүүл нь зохиогчоос бүтээл хүлээн авахаас эхлээд, шүүмж хийх, хэвлэн нийтлэх хүртэлх бүхий л харилцаанд эрдэм шинжилгээний ажилтны ёсзүйн хэм хэмжээ, зарчмыг баримтлах бөгөөд ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлж, зохиогчийн болон шүүмжлэгчийн мэдээллийг нууцална.
2.Бүтээлийн нууцлал гэдэгт зохиогч(ид) болон шүүмжлэгч талуудын хувийн мэдээлэл буюу нэр, албан байгууллага, цахим шуудангийн хаяг, гаргасан санал, дүгнэлт, тайлбар, гомдол, хүсэлт, оюуны өмч болохын хувьд сэтгүүлд ирүүлсэн бүтээл бүхэлдээ (сэтгүүл хэвлэгдэн гарахаас өмнө), бүтээлийн бүтцэд хамаарах нууцалбал зохих бусад мэдээллийг хамруулна.
3. Сэтгүүлд ирүүлсэн бүтээлд хөндлөнгийн хянан магадалгаа хийх болон хэвлэгдэх хүртэл бүхий л үе шатанд зохиогч, шүүмжлэгч талуудын аль алинд нь нэр болон бусад хувийн мэдээллийг нууцална.
ДӨРӨВ. БУСАД
1.“Цац” сургалт, судалгаа, аргазүйн сэтгүүлд бүтээл хэвлүүлэхтэй холбогдон гарсан санал, гомдол, маргааныг редакцын зөвлөл зохих хууль, дүрэм, журам болон Олон улсын “Хэвлэн нийтлэлийн ёс зүйн хороо (COPE-Committee on Publication Ethics)”-ны гаргасан зөвлөмжийг баримтлан шийдвэрлэнэ.
2.Сэтгүүлийн бодлого, чанар, стандарт, редакцын зөвлөлийн үйл ажиллагаа, хяналтыг сайжруулах зорилгоор 2 жилд нэг удаа үнэлгээ хийж болно.
3.Үнэлгээний багийг 5-7 гишүүнтэйгээр Их сургуулийн захирлын тушаалаар томилно.
4.Сэтгүүлийг үнэлэх аргачлалыг 1 дүгээр хавсралтад заасны дагуу гүйцэтгэнэ.
All submissions must meet the following requirements.
Copyright on any research article in the Mongolian National Defense University is retained by the author(s).
The authors grant the Mongolian National Defense University a license to publish the article and identify itself as the original publisher.

Articles in the Mongolian National Defense University are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.
Mongolia Journals Online (MongoliaJOL) is a member of the Ubiquity Partner Network coordinated by Ubiquity Press. According to the EU definitions, MongoliaJOL is the data controller, and Ubiquity Press are the service providers and data processors. Ubiquity Press provide the technical platform and some publishing services to MongoliaJOL and operate under the principle of data minimisation where only the minimal amount of personal data that is required to carry out a task is obtained.
More information on the type of data that is required can be found in Ubiquity Press’ privacy policy below.
We take seriously our duty to process your personal data in a fair and transparent way. We collect and manage user data according to the following Privacy Policy. This document is part of our Terms of Service, and by using the press portal, affiliated journals, book, conference and repository websites (the “Websites”), you agree to the terms of this Privacy Policy and the Terms of Service. Please read the Terms of Service in their entirety, and refer to those for definitions and contacts.
There are four main categories of personal data stored by our journal platform, our press platform, and our book management system; Website User data, Author data, Reviewer data and Editor data.
The minimum personal data that are stored are:
Optionally, the user can provide:
The data subjects have complete control of this data through their profile, and can request for it to be removed by contacting info@ubiquitypress.com
We regularly backup our databases, and we use reliable cloud service providers (Amazon, Google Cloud, Linode) to ensure they are kept securely. Backups are regularly rotated and the old data is permanently deleted. We have a clear internal data handling policy, restricting access to the data and backups to key employees only. In case of a data breach, we will report the breach to the affected users, and to the press/journal contacts within 72 hours.
Personal information is only used to deliver the services provided by the publisher. Personal data is not shared externally except for author names, affiliations, emails, and links to ORCiD and social media accounts (if provided) in published articles and books which are displayed as part of the article/book and shared externally to indexes and databases. If a journal operates under open peer review then the reviewer details are published alongside the reviewer details.
1.1 what data we collect
1.2 why we collect the data
1.3 what we do (and don’t do) with the data
1.4 what to do if you want to get a copy of your data, or want your data to be removed
2.1 what data we collect
2.2 why we collect the data
2.3 what we do (and don’t do) with the data
2.4 why we store the data
2.5 what to do if you want to get a copy of your data, or want your data to be removed
3.1 what data we collect
3.2 why we collect the data
3.3 what we do (and don’t do) with the data
3.4 what to do if you want to get a copy of your data, or want your data to be removed
4.1 what data we collect
4.2 why we collect the data
4.3 what we do (and don’t do) with the data
4.5 what to do if you want to get a copy of your data, or want your data to be removed
5.1 what data we collect
5.2 why we collect and store the data, and for how long
5.3 what we do (and don’t do) with the data
5.4 what to do if you want to get a copy of your data or want your data to be removed
We may choose to buy or sell assets. In the case that control of data changes to or from Ubiquity Press and a third party, or in the case of change of ownership of Ubiquity Press or of part of the business where the control of personal data is transferred, we will do our best to inform all affected users and present the options.
(Updated: 3 September 2026)
Established by INASP in 2011. Managed by Mongolian Academy of Sciences.
This website supports the online publication of Mongolian journals. For more information about MongoliaJOL and how to join the service see the About page.