A Brief Study on Justification of the Indictment

Authors

Keywords:

Яллах дүгнэлт, яллах дүгнэлтийн үндэслэл, эрүүгийн процесс, прокурорын хяналт, нотлох баримтын хангалттай байдал, яллах дүгнэлтийн бүтэц, шүүхэд шилжүүлэх ажиллагаа

Abstract

Яллах дүгнэлтийн үндэслэл бүхий байдалд хийсэн бичил судалгаа

Энэхүү судалгааны зорилго нь яллах дүгнэлтийн үндэслэл бүхий байдалд холбогдох эрх зүйн зохицуулалтыг гадаадын зарим улсын эрүүгийн процессын хууль тогтоомжийн хүрээнд харьцуулан шинжлэхэд оршино. Судалгаанд Бүгд Найрамдах Армени Улс, Бүгд Найрамдах Болгар Улс, Бүгд Найрамдах Чех Улс, Гүрж Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Норвегийн Хаант Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эрүүгийн процессын зохицуулалтыг хамруулсан болно.
Судалгааны хүрээнд яллах дүгнэлтийн бүтэц, агуулга, нотлох баримтын хангалттай байдлын шалгуур, прокурорын хяналтын чиг үүрэг, шүүхэд шилжүүлэх ажиллагааны шаардлага, хавсралтын бүрдэл зэрэг асуудлыг задлан шинжилж, улс хоорондын ижил болон ялгаатай зохицуулалтыг тодорхойлов. Харьцуулсан шинжилгээнээс үзэхэд судалгаанд хамрагдсан улсуудыг яллах дүгнэлтийн үндэслэлийг тодорхойлох аргачлалаар нь хоёр чиг хандлагад ангилж болохоор байна. Нэгдүгээрт, яллах дүгнэлтийг үйлдэхэд “хангалттай нотлох баримт” бүрдсэн эсэхийг материаллаг шалгуур болгон тогтоодог загвар; хоёрдугаарт, яллах дүгнэлтийн үндэслэлийг прокурорын болон шүүхийн урьдчилсан хяналтын олон шатны процессын баталгаагаар давхар шалгадаг загвар байна. Энэхүү бичил судалгаа нь яллах дүгнэлтийн үндэслэл бүхий байдлыг хангахтай холбоотой олон улсын туршлагыг нэгтгэн харуулах замаар уг институтийн процессын ач холбогдлыг тодорхойлох шинжтэй болно.

Abstract
0
PDF
0

Downloads

Published

2026-06-26

How to Cite

A Brief Study on Justification of the Indictment. (2026). Mongolian Judicial and Legal Studies, 1(115), 262-279. https://doi.org/10.5564/mjls.v1i115.5535

Issue

Section

Research reports

How to Cite

A Brief Study on Justification of the Indictment. (2026). Mongolian Judicial and Legal Studies, 1(115), 262-279. https://doi.org/10.5564/mjls.v1i115.5535