Announcements

“Төвөд судлал” (Tibetan Studies) ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ СЭТГҮҮЛИЙН

2026 ОНЫ ДУГААРТ ӨГҮҮЛЭЛ ХҮЛЭЭН АВНА.

 Эрдэмтэн судлаач та бүхнийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Төвөд судлалын салбараас эрхлэн гаргадаг “Төвөд судлал” (Tibetan Studies) сэтгүүлийн 2026 оны дугаарт бүтээлээ нийтлүүлэхийг урьж байна.

“Төвөд судлал” сэтгүүл нь https://mongoliajol.info/ болон Google Scholar, Dimensions-д бүртгэлтэй, олон улсын ISSN:2308-2828 дугаартай, жилд 1 дугаар гардаг, төвөд хэлт утга зохиол, сурвалж бичиг судлалын эрдэм шинжилгээний сэтгүүл юм. Сэтгүүлд ирүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, шүүмжийн бүтээл бүрд редакцын зөвлөлөөс хөндлөнгийн давхар хянан магадалгаа (double-blind peer review) хийдэг.

Өгүүллийн стандарт шаардлагыг https://www.mongoliajol.info/index.php/TS/about/submissions#authorGuidelines

хэсгээс үзнэ үү.

Төвөд судлал сэтгүүлийн XV ботид ирүүлэх бүтээлийг 2026 оны 7 сарын 15 хүртэл https://www.mongoliajol.info/index.php/TS/about/submissions цахим хаягаар хүлээн авна.

Хугацаа:

Өгүүлэл хүлээн авах: 2026.07.15 хүртэл

Редакцын зөвлөл хянах: 2026.07.30-2026.08.31

Сэтгүүлд тэнцсэн эсэхийг мэдэгдэх: 2026.09.01-2026.09.10

Засвар хүлээн авах: 2026.09.10-2026.10.20

Нийтлэх: 2026.10.25