Гэмт хэргийн статистик зүйн онол, практикийн тулгамдсан асуудал

Authors

  • Мөнхдорж Б Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэн

DOI:

https://doi.org/10.5564/pmas.v57i221.758

Keywords:

Статистик, гэмт хэрэг, гэмт явдал судлал, гэмт хэргийн статистик,

Abstract

Гэмт хэргийн статистик зүй гэдэг нь шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулсан програмаар, гэмт хэргийн талаарх тоо бүртгэл хөтлөх, цуглуулах, боловсруулах, түүнд судалгаа, шинжилгээ хийж, гэмт хэргийн тоон мэдээллийг шалтгаан нөхцөл, шинж чанартай нь уялдуулан тодорхой орон зай, цаг хугацаанд судалдаг салбарын статистик гэж тодорхойлж болох юм. Үүний практик хэрэглээ нэн чухал юм. Монгол Улсад гэмт хэргийн статистикийн тогтолцоо оновчтой бус, цагдаа, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллага болон шүүхийн гэмт хэрэг, зөрчлийн тоо бүртгэл, арга зүй уялдаагүй, гэмт хэрэг, зөрчлийн тоо бүртгэлийн аргачлал, нэгдсэн статистик мэдээлэлгүй байна. Үүнээс үүдэн гэмт явдлын тоо бүртгэл бодитой бус байгаа нь төрөөс гэмт хэрэгтэй тэмцэх бодлогод үр дүнтэйгээр нөлөөлж чадахгүй байна.

Гэмт хэргийн статистикийн талаар онолын судалгаа хийж, судалгааны үндсэн дээр үзэл баримтлал, онолын үндэслэл боловсруулах, эрдэм шинжилгээний бүтээл эрхлэн гаргах, өгүүлэл нийтлүүлэх, цагдаа, авлигатай тэмцэх, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын гэмт хэргийн бүртгэлийн болон статистикийн мэдээний маягтыг шинэчлэх, програм хангамж, мэдээллийн системийг боловсронгуй болгох санал боловсруулах, холбогдох баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг тулгамдсан асуудал байна.Цаашид гэмт хэргийн статистикийн үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн орчинг боловсронгуй болгох, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, гэмт хэргийн статистикийн үндэсний хэмжээний аргачлалыг бий болгож мөрдүүлэх, гадаадын зарим улсын эрх зүйн зохицуулалт, олон улсын байгууллагын шийдвэр, стандартыг харьцуулан судлах шаардлагатай байна. Улмаар гэмт хэргийн статистик зүй нь хавсарга шинжлэх ухаан хэмээн үзэж, түүнийг боловсронгуй болгох талаарх дүгнэлт, санал дэвшүүлэв

Downloads

Download data is not yet available.
Abstract
2102
PDF 16530

Downloads

Published

2017-05-30

How to Cite

Б, М. (2017). Гэмт хэргийн статистик зүйн онол, практикийн тулгамдсан асуудал. Proceedings of the Mongolian Academy of Sciences, 57(221), 110–125. https://doi.org/10.5564/pmas.v57i221.758

Issue

Section

Articles