Уурын зууханд нүүрсний шаталтын явцад агаарт ялгарах бохирдуулагч хийн судалгаа

Authors

  • Сономдагва Ч ХШУИС-ийн Хүрээлэн буй орчин, Ойн инженерчлэлийн тэнхим Монгол Улсын Их Сургууль
  • Эрдэмцэцэг Ш ХШУИС-ийн Хүрээлэн буй орчин, Ойн инженерчлэлийн тэнхим Монгол Улсын Их Сургууль

DOI:

https://doi.org/10.5564/pmas.v57i221.751

Keywords:

Уурын зуух, хийн бохирдол, азотын исэл, хүхрийн исэл,

Abstract

Улаанбаатар хотын гэр хорооллуудад байрлах, агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийн нэг болох уурын зуухнуудын утаанаас ялгарах СО, SO2, NОx, нарийн ширхэгт үнсний тоосонцор /НШҮТ/ гэсэн гол бохирдуулагчдыг хэмжин харьцуулан судаллаа. Утааны ялгаралаас хамаарсан агаарын бохирдлыг тооцох бүх программын үндэс нь Гауссын тархалтын загвар байдаг. Энгийн Гауссын тархалтын загвар нь цэг дээр тулгуурладаг буюу тухайн яндан дээр тулгаарлан тооцдог. Гэхдээ үүнийг шугаман эх үүсвэр болон талбайн эх үүсвэр болгон өөрчилж бас болно. Гауссын цэгэн эх үүсвэрийн тархалт нь эх үүсвэрийн хүчин чадал, салхины хурд, яндангийн өндөр, орчны нөхцөл зэргээс хамаарна.
Судалгаанд хамрагдсан нийт зуухны хүхэрлэг хийн агууламжаар 85% нь их бага хэмжээгээр стандарт хэмжээнээс хэтэрсэн байгаа бөгөөд үүнээс 30% нь стандарт хэмжээнээс 1.8-2.1 дахин хэтэрсэн байна. Энэхүү судалгааны ажилд Улаанбаатар хотын гэр хороололд байрлах уурын зуухнаас ялгарах бохирдуулагч бодисын агууламжийн түвшинг тодорхойлж, яндангийн өндөр болон ашигласан жилээс шалтгаалах хамаарлыг тооцлоо.

Downloads

Download data is not yet available.
Abstract
1750
PDF
5400

Downloads

Published

2017-05-30

How to Cite

Ч, С., & Ш, Э. (2017). Уурын зууханд нүүрсний шаталтын явцад агаарт ялгарах бохирдуулагч хийн судалгаа. Proceedings of the Mongolian Academy of Sciences, 57(221), 41–53. https://doi.org/10.5564/pmas.v57i221.751

Issue

Section

Articles