ХУУРАЙ ХЭЭРИЙН ТОМ ХЯЛГАНАТ БҮЛГЭМДЭЛД УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

Authors

  • О Хонгорзул Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Ургамалжлын экологи ургамлын нөөцийн лаборатори, Шинжлэх ухааны Академи
  • Л Жаргалсайхан Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Ургамалжлын экологи ургамлын нөөцийн лаборатори, Шинжлэх ухааны Академи
  • И Түвшинтогтох Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Ургамалжлын экологи ургамлын нөөцийн лаборатори, Шинжлэх ухааны Академи

DOI:

https://doi.org/10.5564/pmas.v56i3.688

Keywords:

Том хялганат бүлгэмдэл, зүйлийн бүрэлдэхүүн, газрын дээрх биомасс, жилийн нийлбэр хур тунадас Stipa grandis community, species richness, aboveground biomass, annual total precipitation

Abstract

Бидний судалгаа гүйцэтгэсэн Том хялганат бүлгэмдэл нь Дорнод Монголын үндсэн ургамал нөмрөгийг бүрдүүлэх ба түүний тархац Дорнод болон Өвөр Монголын нутгаар хязгаарлагдах тул Монголын тэгш өндөрлөгийн унаган хээр юм. Уг хээр нь Номхон далайн муссоны нөлөөн дор оршдог учир Монгол оронд тархах бусад хээрийг бодвол илүү өтгөн, сахлаг, биомасс өндөртэй ургадаг учир хадлан бэлчээрийн том нөөц болдог. Тиймээс Монгол орны хэмжээнд сүүлийн жилүүдэд эрчимтэй ажиглагдах болсон уур амьсгалын өөрчлөлт тус бүлгэмдлийн төлөв байдалд хэрхэн нөлөөлсөнийг энэхүү бүтээлд өгүүлж байна. Ингэхдээ бид том хялганат бүлгэмдэлд 1982, 2009 онд гүйцэтгэсэн хээрийн судалгааны үр дүнг ашиглав.
Бидний судалгаагаар хуурайшилтын нөлөөгөөр Том хялганат бүлгэмдлийн зүйлийн баялаг 37 зүйл ургамлаар буурч экологийн чийгсүү-хуурайсаг, чийгсэг бүлгийн зүйлүүд ургахаа больсон. Түүнчлэн бүлгэмдэлд дэгнүүлт олон наст өвслөг ургамал болон цөөн наст зүйлүүдийн газрын дээрх биомасс 20.2-8.3 дахин нэмэгджээ.

Downloads

Download data is not yet available.
Abstract
1669
PDF 2332

Downloads

Published

2016-11-30

How to Cite

Хонгорзул, О., Жаргалсайхан, Л., & Түвшинтогтох, И. (2016). ХУУРАЙ ХЭЭРИЙН ТОМ ХЯЛГАНАТ БҮЛГЭМДЭЛД УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ. Proceedings of the Mongolian Academy of Sciences, 56(3), 39–46. https://doi.org/10.5564/pmas.v56i3.688

Issue

Section

Articles