УЛААНБААТАР ХОТЫН ГЭР ХОРООЛЛЫН НҮҮРСНИЙ ҮНСНИЙ ШИНЖ ЧАНАР, АШИГЛАХ БОЛОМЖИЙН УРЬДЧИЛСАН СУДАЛГАА

Authors

  • Б Даваабал Хими, Химийн Технологийн Хүрээлэн, Шинжлэх ухааны Академи, Монгол улс
  • Б Батцэцэг Хими, Химийн Технологийн Хүрээлэн, Шинжлэх ухааны Академи, Монгол улс
  • Ц Золзаяа Хими, Химийн Технологийн Хүрээлэн, Шинжлэх ухааны Академи, Монгол улс
  • Ж Тэмүүжин Хими, Химийн Технологийн Хүрээлэн, Шинжлэх ухааны Академи, Монгол улс

DOI:

https://doi.org/10.5564/pmas.v56i01.677

Keywords:

Зуух, хаягдал үнс, ширхэглэлийн бүрэлдэхүүн, шингээлтийн багтаамж

Abstract

Улаанбаатар хотын гэр хороололд хэрэглэгдэж байгаа зарим ордын нүүрснээс гарч буй үнсний химийн найрлага, дагалдах элемент, цацраг идэвхи болон эрдэс бүрдлийн судалгааг нарийвчлан явуулав. Судалгаанд Налайх, Багануурын ордын хоёр төрлийн нүүрсийг ердийн болон бүрэн шаталттай төслийн гэсэн хоёр төрлийн зууханд шатааж гаргасан үнсийг ашиглав. Бэлдсэн үнсний шатаалтын  хорогдол нь 8.90-14.07%-ийн хооронд хэлбэлзэж байв. Рентгенфлуоросцентийн (XRF) судалгаагаар Налайх, Багануурын нүүрсний үнс нь С ангиллын буюу лигнит нүүрсний үнс болох нь тогтоогдсон. Судалгаанд авсан хаягдал үнсүүд дэх Калий, Торийн изотопын идэвхжлийн хэмжээ дэлхийн дунджаас бага  байсан боловч Радийн изотопын идэвхжлийн хэмжээ өндөр байв. Үнсний 98 хүртэлх хувийн ширхэглэл нь 73 микроноос том хэмжээтэй байсан. Үнсний голлох эрдсүүд нь кварц (SiO2), шохой (CaCO3), aнгидрит (CaSO4) болохыг рентгендифрактометрийн (XRD)  судалгаагаар тогтоолоо. Үнсэнд Метилен хөх (66мг/г) болон Иодыг (3.06 %) шингээх замаар шингээлтийн багтаамж тодорхойлов.

Downloads

Download data is not yet available.
Abstract
1972
PDF 2888

Downloads

Published

2016-04-21

How to Cite

Даваабал, Б., Батцэцэг, Б., Золзаяа, Ц., & Тэмүүжин, Ж. (2016). УЛААНБААТАР ХОТЫН ГЭР ХОРООЛЛЫН НҮҮРСНИЙ ҮНСНИЙ ШИНЖ ЧАНАР, АШИГЛАХ БОЛОМЖИЙН УРЬДЧИЛСАН СУДАЛГАА. Proceedings of the Mongolian Academy of Sciences, 56(01), 80–90. https://doi.org/10.5564/pmas.v56i01.677

Issue

Section

Articles