ЛАТТИС БОЛЬЦМАНЫ АРГААР СҮВЭРХЭГ ОРЧИН ДОТУУРХ ЧӨЛӨӨТ ГАДАРГУУТАЙ ШИНГЭНИЙ УРСГАЛЫГ ЗАГВАРЧЛАХ

Authors

  • Б Аюурзана Нагаока Технологийн Их Сургууль, Япон улс

DOI:

https://doi.org/10.5564/pmas.v56i01.674

Keywords:

Шингэний урсгал, Сүвэрхэг орчин, Шингэний чөлөөт гадаргуу, Тоон арга

Abstract

Латтис (сүлжээ) Больцманы арга нь тооцон бодох шингэний динамикт чадамж сайтай нэн шинэ арга гэж дүгнэгдэж байна. Энэ өгүүлэлд тэнцвэрт орох нэг хугацаатай нэг төлөвт Латтис Больцманы аргаар шингэний динамикийн бодлогыг хэрхэн тооцон бодохыг харуулав. Квадрат саад тойрч урсах урсгалаар тооцон бодох кодны ажиллагаа болон нарийвчлалыг шалган батлав. Үүний дараа сүвэрхэг орчин дотруурх шингэний урсгалыг загварчлах болон шингэний чөлөөт гадаргууг ойролцоолох алгоритмуудыг хослуулж шингэнээр үл ханасан сүвэрхэг орчин дотуурх шингэний урсгалыг тооцон бодох боломжийг судлав. Латтис Больцманы аргаар шингэний чөлөөт гадаргуутай урсгал, сүвэрхэг орчин дотуурх шингэний урсгал болон турбулент шинж чанартай урсгал гэх мэт тооцон бодох шингэний динамикт хүндрэлтэй шийдэгддэг холимог бодлогыг хялбар техникт алгоритмоор шийдвэрлэх боломжтой гэдгийг энэ өгүүлэлд харуулахыг зорив.

Downloads

Download data is not yet available.
Abstract
1883
PDF 2846

Downloads

Published

2016-04-21

How to Cite

Аюурзана, Б. (2016). ЛАТТИС БОЛЬЦМАНЫ АРГААР СҮВЭРХЭГ ОРЧИН ДОТУУРХ ЧӨЛӨӨТ ГАДАРГУУТАЙ ШИНГЭНИЙ УРСГАЛЫГ ЗАГВАРЧЛАХ. Proceedings of the Mongolian Academy of Sciences, 56(01), 42–54. https://doi.org/10.5564/pmas.v56i01.674

Issue

Section

Articles