ДИНАМИК НӨХЦӨЛД УСАН УУСМАЛААС Cr(VI)-ЫГ БИОСОРБЦЛОХ ПРОЦЕССЫН КИНЕТИКИЙН СУДАЛГАА

Authors

  • А Алтангэрэл Химийн тэнхим, Байгалийн ухааны салбар, Монгол улсын их сургууль, Улаанбаатар хот, Монгол улс
  • С Даваасүрэн Химийн тэнхим, Байгалийн ухааны салбар, Монгол улсын их сургууль, Улаанбаатар хот, Монгол улс

DOI:

https://doi.org/10.5564/pmas.v56i01.673

Keywords:

биосорбц, динамик нөхцөл, Cr(VI), липтон цайны биомасс, кинетикийн судалгаа

Abstract

Хүрээлэн буй орчны чухал асуудлын нэг нь усан орчин дахь бохирдуулагч, хортой хүнд металлыг зайлуулах явдал юм. Хүнд металл болон тэдгээрийн нэгдлүүдийг зайлуулах физик, хими, биологийн олон төрлийн аргууд байдгаас биосорбцын арга нь эдийн засгийн хувьд хямд, нүсэр тоног төхөөрөмж шаарддаггүй, хүрээлэн буй орчинд ээлтэй, бүтээмж өндөртэй зэрэг давуу талуудтай. Энэхүү судалгаанд липтон цайны хаягдал биомассаар усан орчноос Cr(VI)-ыг биосорбцлох туршилтыг динамик нөхцөлд явуулж, процессын зохистой нөхцлийг биосорбент материалын үеийн зузаан, урсгалын хурд, Cr(VI)-ын анхны концентрацаас хамааруулан сонгож, биосорбцын кинетикийг тодорхойлох зорилго тавьсан. Туршилтын дүнгээс харахад липтон цайны хаягдал биомассаар Cr(VI)-ыг биосорбцлох процесс нь Cr(VI)-ын анхны концентраци 10 мг/л, уусмалын урсгалын хурд 1 мл/мин, биосорбент материалын үеийн зузаан 10 см үед хамгийн сайн явагдаж байв. Усан уусмалаас Cr(VI)-ыг биосорбцлох процесс нь pseudo-II эрэмбийн кинетик зүй тогтлоор явагдаж байгааг тогтоов.

Downloads

Download data is not yet available.
Abstract
1758
PDF 2446

Downloads

Published

2016-04-21

How to Cite

Алтангэрэл, А., & Даваасүрэн, С. (2016). ДИНАМИК НӨХЦӨЛД УСАН УУСМАЛААС Cr(VI)-ЫГ БИОСОРБЦЛОХ ПРОЦЕССЫН КИНЕТИКИЙН СУДАЛГАА. Proceedings of the Mongolian Academy of Sciences, 56(01), 31–41. https://doi.org/10.5564/pmas.v56i01.673

Issue

Section

Articles