Established in 2011 and hosted by Ubiquity.
Managed by Mongolian Academy of Sciences.
This website supports the online publication of Mongolian journals. For more information about MongoliaJOL and how to join the service see the About page.
MONGOLIAN JOURNAL OF APPLIED LINGUISTICS (ХЭРЭГЛЭЭНИЙ ХЭЛ ШИНЖЛЭЛ) сэтгүүлийн 2026 оны дугаарт өгүүлэл хүлээн авна.
Эрдэмтэн, судлаач та бүхнийг “Хэрэглээний хэл шинжлэл” сэтгүүлийн 2026 оны дугаарт эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлэхийг урьж байна. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбараас эрхлэн гаргадаг “Mongolian Journal of Applied Linguistics” сэтгүүл нь https://mongoliajol.info/ болон Google Scholar, Dimensions-д бүртгэлтэй, олон улсын ISSN: 2524-0951 дугаартай, жилд 1 удаа хэвлэгддэг, эрдэм шинжилгээний сэтгүүл юм.
Агуулгын хувьд нэр томьёо судлалын онол, арга зүй, монгол хэлний хэрэглээ болон хэрэглээний хэл шинжлэлийн бусад чиглэлийн өргөн хүрээг хамардгаараа онцлогтой бөгөөд эрдэм шинжилгээний өгүүлэл, тойм өгүүлэл, сурталчилгааны өгүүлэл, эрдэм шинжилгээний орчуулга, шүүмж, мэдээ мэдээлэл гэсэн хэсгээс бүрдэнэ. “Mongolian Journal of Applied Linguistics” сэтгүүлд ирүүлсэн бүх бүтээлд хөндлөнгийн давхар хянан магадалгаа (double-blind peer review) хийдэг. Өгүүллийн стандарт шаардлагыг https://www.mongoliajol.info/index.php/MJAL/about/submissions#authorGuidelines хэсгээс үзнэ үү.
Mongolian Journal of Applied Linguistics” сэтгүүлийн XI ботийн өгүүллийг 2026 оны 6 сарын 15 хүртэл https://mongoliajol.info/index.php/MJAL/about/submissions цахим холбоосоор хүлээн авна.
Хугацаа:
Редакцын зөвлөл хянах: 2026.06.15 - 2026.08.15
Сэтгүүлд тэнцсэн эсэхийг мэдэгдэх: 2026.08.30
Өгүүллийг засах: 2026.09.01 - 2026.10.30
Сэтгүүлийг хэвлэлд бэлтгэх, хэвлүүлэх: 2026.11.01 - 2026.11.30
Established in 2011 and hosted by Ubiquity.
Managed by Mongolian Academy of Sciences.
This website supports the online publication of Mongolian journals. For more information about MongoliaJOL and how to join the service see the About page.