Structure and methodology for Drafting Appellate and Cassation court decisions
Abstract
Давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрийн бүтэц: Эрүүгийн хэрэг
Хураангуй: Энэхүү судалгааны хүрээнд жишгийн болон эх газрын эрх зүйн бүлд хамаарах гадаадын зарим улсад эрүүгийн хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүхийн эрх хэмжээ, шүүхээс гаргаж буй шүүхийн шийдвэрийн бүтэц, шийдвэрийг бичихэд баримтлах аргачлалын талаар харьцуулан судлав.
Жишгийн эрх зүйн бүлд давж заалдах шатны шүүхийн хяналтын хүрээ харьцангуй хязгаарлагдмал бөгөөд голчлон хууль хэрэглээний алдааг засах, шударга бус шийдвэрээс урьдчилан сэргийлэхэд чиглэдэг байна. Харин эх газрын эрх зүйн тогтолцоонд давж заалдах шатны шүүхийг анхан шатны шүүхийн шийдвэрийг өргөн хүрээнд хянах боломжтой бөгөөд хэргийн бодит байдлыг дахин үнэлэх, нотлох баримтыг шинээр судлах, хууль хэрэглээний алдааг засах замаар үнэн зөвийг тогтоох зорилгод илүү чиглэдэг гэж үзэх хандлагатай байна.
Давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрийн бүтцийг судлан үзвэл, жишгийн эрх зүйн бүлд хамаарах улсуудад давж заалдах болон хяналтын шатны шүүхээс гаргаж буй шийдвэрийн бүтцийг хууль тогтоомжид нарийвчлан заагаагүй, харин шүүхийн дүрэм болон жишиг шийдвэрүүдийн бүтцийг баримталдаг байна. Харин эх газрын бүлд хамаарах улс орнуудад давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрийн бүтцийн талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд ерөнхий байдлаар хуульчилсан байна.
Харьцуулсан судалгааны хүрээнд жишгийн эрх зүйн бүлийг төлөөлүүлэн Америкийн Нэгдсэн Улсыг сонгов. Эх газрын эрх зүйн бүлийг төлөөлүүлэн Бүгд Найрамдах Итали Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улыг тус тус сонгон судлав.
Түлхүүр үг: Шүүхийн шийдвэрийн бүтэц, шүүхийн эрх хэмжээ, үндэслэл бүхий шийдвэр, нотлох баримтыг дахин үнэлэх,
7
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2026 Mongolian Judicial and Legal Studies

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.
Copyright on any research article and other materials in the Mongolian Judicial and Legal Studies is retained by the journal.
The authors grant the Mongolian Judicial and Legal Studies license to publish the article and identify itself as the original publisher.
![]()
Articles in the Mongolian Judicial and Legal Studies are Open Access articles published under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License - CC BY NC.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.