Legal Analysis of the Judgements on Issues of Dividing a Jointly Owned Apartment Purchased through a Bank Loan Debt upon Divorce

Authors

Keywords:

гэр бүлийн эрх зүйн маргаан

Abstract

“Банкны зээлийн өр үүсгэн худалдан авсан дундын өмчийн орон сууцыг гэрлэлт цуцлах үед хуваарилах асуудал”-тай холбоотой шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ

Гэр бүлийн хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн эд хөрөнгө бөгөөд үүнийг гэр бүлийн гишүүн бүрийн хуваарьт эд хөрөнгөөс заавал салгаж ойлгоно. Гэр бүлийн дундын хөрөнгийн өмчлөгч нь гэрлэгчид болон гэр бүлийн бусад гишүүд байх бол хуваарьт хөрөнгийн өмчлөгч нь гэр бүлийн гишүүн тусдаа байна. Энэ шинжээр нь Монгол Улс (цаашид “МУ” гэх)-ын иргэний эрх зүй судлаачид “гэр бүлийн эд хөрөнгийг тусгай хөрөнгө (объект)” гэж тодорхойлдог.1
МУ-д гэр бүлийн эрх зүйн маргааны тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. Тодруулбал, 2010-2020 онд жилд дунджаар 4600-4700 орчим гэр бүлийн эрх зүйн маргаан шүүхээр шийдвэрлэгдэж байсан бол 2024 онд энэ тоо 6520 болж, өмнөх дундажтай харьцуулахад ойролцоогоор 40 хувиар өссөн.2 Мөн 1989-2004 онд жилд дунджаар 950 гэр бүл гэрлэлтээ цуцлуулдаг байсан бол тус оноос хойш эрс нэмэгдэж, 2024 онд дунджаар 3850 болж, өмнөх үеийнхээс 3-4 дахин их болсон үзүүлэлттэй байна.3
Гэр бүл цуцлалтын тоо ихсэхийн хэрээр гэр бүлийн дундын өмчийн эд хөрөнгийг хэрхэн хуваарилах талаар маргаан өсөн нэмэгдэж байна. Тиймээс энэхүү шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээгээр банкны зээлийн өр үүсгэн худалдан авсан дундын өмчийн орон сууцыг гэр бүлийн гишүүдэд хэрхэн хуваарилах асуудалд хууль зүйн дүгнэлт өгсөн УДШ-ийн тогтоолыг сонгон авлаа.

Abstract
0
PDF
0

Downloads

Published

2026-06-26

How to Cite

Legal Analysis of the Judgements on Issues of Dividing a Jointly Owned Apartment Purchased through a Bank Loan Debt upon Divorce. (2026). Mongolian Judicial and Legal Studies, 1(115), 302-316. https://doi.org/10.5564/mjls.v1i115.5537

Issue

Section

Case study

How to Cite

Legal Analysis of the Judgements on Issues of Dividing a Jointly Owned Apartment Purchased through a Bank Loan Debt upon Divorce. (2026). Mongolian Judicial and Legal Studies, 1(115), 302-316. https://doi.org/10.5564/mjls.v1i115.5537