Studia Philosophiae Et Juris https://www.mongoliajol.info/index.php/SPEJ
published by the Institute of Philosophy, Mongolian Academy of Sciences.

Abstracting and indexing in Google Scholar, Dimensions and EBSCO Discovery service
Institute of Philosophy, Mongolian Academy of Sciences en-US Studia Philosophiae Et Juris 2227-6440
Copyright on any research article in the Studia Philosophiae Et Juris  is retained by the author(s).

The authors grant the Studia Philosophiae Et Juris a license to publish the article and identify itself as the original publisher.

Articles in the Studia Philosophiae Et Juris are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.

This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.
Worshiped association? or Mutual existence? https://www.mongoliajol.info/index.php/SPEJ/article/view/2798
Buddhism spread to Mongolia in the 14th century. Thus, Buddhism continued to evolve in different shades in harmony with ancient religions such as Mongolian Shamanism and Tengism.
According to recent sociological studies, the majority of Mongolians still follow Buddhism, but few know and worship it. Most people seem to be blindly believing and hoping.
According to recent sociological surveys, it is clear that most Mongolians still practice Buddhism, but few know and worship its teachings. Most of them seem to have blind faith and hope. In general, philosophy analyzes not what was, but what should be today, here, for us.
We need to update all concepts and concepts as far as possible to solve modern problems, because they are the same as they were 10 years ago. Therefore, Mongolia still has rare scientific literature, translating Buddhist philosophical concepts into modern languages and solving human problems. The direction and methodology of interpreting Buddhism in the ancient sense are still common among scholars. The preservation of tradition is important to preserve the essence of phenomena, but we follow the method of the late philosopher L.Wittgenstein believes that language is flexible and dynamic, depending on the audience’s environment and situation, and is treated as a language.
Modernization of Buddhism’s concepts and categories is necessary so that everyone can read it in modern Mongolian, bring it closer to civil education and critically evaluate it. To this end, we analyze the Madhyamika philosophy of Mahayana Buddhism based on recent studies and research in terms of semantics. Overall, the discussion suggests that understanding and explaining Mahayana Buddhist philosophy as the philosophy of mutual existence is more contemporary than the philosophy of worship (in Mongolian, Shuten Barildlaga).

Шүтэн барилдлага уу? эсвэл харилцан оршихуй юу?

Хураангуй
Монгол оронд буддизм нь Юань гүрний үед буюу XIV дүгээр зуунд соёл, нийгэм улс төрийн өргөн хүрээнд түгэн дэлгэрчээ. Ийнхүү буддизм нь Монголын бөө мөргөл, тэнгэризм гэх мэт уугуул шашнуудтай адилсал ондоошилд орсоор, янз бүрийн өнгө аястай хөгжиж ирсэн юм. Сүүлийн үеийн социологийн судалгааны дүн мэдээнээс харахад Монголчуудын ихэнх нь буддын шашинтай хэвээр байна гэх боловч сургаал номлолыг нь мэддэг, шүтдэг хүн ховор байгааг харж болно. Ихэнх нь л сохроор итгэж найдаж байгаа мэт. Ерөөс философи гэдэг бол юу байсныг биш, өнөөдөр, энд, бидний хувьд юу байх ёстойг шинжилдэг. Яг одоо гэдэг бол 10 жилийн өмнөхөөс шал ондоо учраас бид аливаа ойлголт, ухагдахууныг аль болох орчин үеийнхээ асуудлыг шийдэх талаас нь шинэчилж байх шаардлагатай юм. Тиймээс буддын философийн ойлголтуудыг орчин цагийн хэл дээр хөрвүүлэх, тайлбарлах, өнөөгийн хүмүүст тулгарч буй асуудлуудыг шийдэх өнцгөөс нь хандаж байгаа шинжлэх ухааны бүтээлүүд Монголд ховор байсаар л байна. Буддизмыг судлаачид архаик (эрт дээр үеийн) утгаар нь тайлбарлах чиг хандлага, арга зүй зонхилсоор л байна.
Уламжлалаа авч үлдэх нь тухайн үзэгдлийн өөрийн мөн чанарыг хадгалж үлдэх ач холбогдолтой хэдий ч бид бол хэл шинжлэлийн философич Л.Витгенштейний хожуу үеийн арга зүйг баримталж байгаа бөгөөд түүний үзлээр хэл бол ярианы адил хандаж буй аудиторын уур амьсгал, нөхцөл байдлаас шалтгаалж, уян хатан, динамик шинжтэй байдаг. Ийм зорилгын үүднээс бид энэ өгүүлэлдээ их хөлгөний буддизмын (махаяна) мадхьямика чиглэл буюу төв үзэл, дунддын тухай философийг сүүлийн үеийн судалгаа шинжилгээний бүтээлд тулгуурлан утга зүйн үүднээс шинжилж өөрсдийн таамгийг дэвшүүлсэн юм. Ерөнхийдөө хэлэлцүүлгийн үр дүнд бид их хөлгөний буддизмын мадхьямика философийг шүтэн барилдахуйн философи гэхээсээ харилцан оршихуйн философи хэмээн ойлгож, тайлбарлах нь илүү орчин үеийнх болно гэсэн санаа юм.
Tүлхүүр үгс: яриа, дундад, их хөлгөн, ухамсар, оршихуй, гэгээрэл, би үгүй
Soyolmaa Sukhbat Copyright (c) 2023 Soyolmaa Sukhbat https://creativecommons.org/licenses/by/4.0 2023-12-17 2023-12-17 8 16 10.5564/spej.v38i1.2798 In cognitive science some problems of neuro linguistics https://www.mongoliajol.info/index.php/SPEJ/article/view/3160
The term cognitivism includes human thinking mechanisms, research, programs, observations, subject’s role, initiative, subject’s memory, imagination, language and thinking. In particular, cognitive psychology, cognitive linguistics, cognitive anthropology, cognition, knowledge and information understanding are developing as the main components of cognitive science.

Когнитив ухаан дахь нейро хэл шинжлэлийн зарим асуудал

Хураангуй:
Когнитивизм гэх томьёолол дор хүний сэтгэхүйн механизм, судалгаа, программ, хүний сэтгэх орчин, үзэгдэл дээр хийж буй дүгнэлт, ажиглалт, субъектийн үүрэг, санаачилга, субъектийн ой тогтоолт, төсөөлөл, хэл, сэтгэхүйг багтааж ойлгодог. Ялангуяа когнитив сэтгэл судлал, когнитив хэл шинжлэл, когнитив хүн судлал, танин мэдэхүй, мэдлэг, мэдээллийн ойлголт нь когнитив ухааныг бүрдүүлэгч гол хэсэг нь болж хөгжиж байна.
Tүлхүүр үгс: когнитив ухаан, когнитив хэл шинжлэл, нейрофизиологи хэл шинжлэл
Chuluungerel Dorjpurev Copyright (c) 2023 Chuluungerel Dorjpurev https://creativecommons.org/licenses/by/4.0 2023-12-17 2023-12-17 17 26 10.5564/spej.v38i1.3160 State and Trends in political participation of the young people in the democratic society https://www.mongoliajol.info/index.php/SPEJ/article/view/3161
Mongolia has been following a democratic development path since the 1990s, facing the need to fundamentally change the concepts of society, politics, and theory. Since the development of a democratic society is the objective, it is natural to develop in the right direction. To do this, it is important to know the nature, level, method and attitude of citizen political participation. Consequently, the researchers explored the country’s socio-political situation and changes in positive and negative socio-political situation in order to determine the characteristics and conditions of young people’s social, political activities and participation. Young people are often studied as social members, taking into account their personal characteristics, such as their parents’ birth and education, education, behaviour and the formation of worldviews.

Ардчилсан нийгэм дэх Монголын залуучуудын улс төрийн оролцооны төлөв, хандлага

Хураангуй
1990-ээд оноос Монгол орон ардчилсан хөгжлийн замыг сонгосноор нийгэм, улс төрийн, онол баримтлалдаа үндсэн эргэлт хийх шаардлагатай тулгарсан. Ардчилсан нийгмийг төлөвшүүлэх зорилгоор түүнийг зөв чиглэлд хөгжүүлэх шаардлага зүй ёсоор урган гардаг. Үүний тулд иргэдийн улс төрийн оролцооны мөн чанар, түвшин, арга хэлбэр, төлөв хандлагыг танин мэдэх нь ач холбогдолтой. Тиймээс ч судлаачид залуучуудын нийгэм, улс төрийн идэвх, оролцооны онцлог, төлөв байдлыг гаргахдаа тухайн орны нийгэм, улс төрийн нөхцөл байдал, түүнд гарч буй эерэг сөрөг өөрчлөлттэй нь холбон судалж ирсэн. Залуучууд нийгмийн бие хүний хувьд тэдгээрийн төрж өссөн гэр бүл, олсон хүмүүжил, зан араншин, ертөнцийг үзэх үзэл санааны төлөвшил зэрэг хувь хүний шинж чанар зэргийг давхар харгалзан үзэх замаар судалсан байх нь олон.
Tүлхүүр үгс: монголын залуучууд, ардчилсан нийгэм, хандлага, төлөв, шинжилгээ
Munkhbaatar Sengedorj Purevsuren Batmunkh Copyright (c) 2023 Munkhbaatar Sengedorj, Purevsuren Batmunkh https://creativecommons.org/licenses/by/4.0 2023-12-17 2023-12-17 28 41 10.5564/spej.v38i1.3161 Research on the image of a member of the State Great Khural who desired by voters https://www.mongoliajol.info/index.php/SPEJ/article/view/3162
The study was aimed at determining the profile of politicians wishing to be elected to parliament. In determining the image of politicians, factors such as education, profession, skills, personality, sex, age, ethnic origin, personality, appearance, religion and marital status are studied. The survey consisted of 500 people aged 18 in Bayangol (49 per cent males and 51 per cent females) and collected data from 21.04.2023 to 23.04.2023. The survey used questionnaires to determine politicians’ image and analyse secondary quantitative data. As far as skills, leadership, ability to quickly understand and respond to situations, professional political decision making, analysis and evaluation is concerned. Be honest, fair, reaffirm your commitment and seek public interests. As far as appearance is concerned, it should be healthy, with right facial features, Mongolian face and proper clothing.
The results of the study showed that the family member of the person elected to be a member of parliament should be Mongolian, and the party affiliation of the person who is going to be a member does not matter, but it is necessary to have a certain level of income and assets. The overall results above are from the study of the differences between male and female MPs.

Сонгогчдын хүсэж буй улсын их хурлын гишүүний дүр төрхийн судалгаа

Хураангуй
УИХ-д сонгохыг хүсэж байгаа улс төрчийн дүр төрхийг тодорхойлох зорилгоор энэхүү судалгааны ажлыг хийлээ. Улс төрчийн дүр төрхийг тодорхойлохдоо боловсролын түвшин, мэргэжил, ур чадвар, зан чанар, хүйс, нас, үндэс угсаа, зан чанар, гадаад төрх, шашин шүтлэг, гэр бүлийн байдал зэрэг хүчин зүйлүүдээр судалсан болно. Судалгаанд Баянгол дүүргийн 18 болон түүнээс дээш насны нийт 500 хүнийг (эрэгтэй 49 хувь, эмэгтэй 51 хувь) 2023.4.21-2023.4.23-ны өдрүүдэд хамруулж мэдээлэл цуглуулсан.
Судалгаанд улс төрчийн дүр төрхийг тодорхойлох анкетын арга болон хоёрдогч тоон мэдээлэлд анализ хийх аргыг ашиглав. Ур чадварын хувьд манлайлагч, нөхцөл байдлыг хурдан ойлгож, хариу өгөх чадвартай, улс төрийн шийдвэрийг мэргэжлийн түвшинд гаргадаг, задлан шинжилж, дүгнэх чадвартай байх. Зан чанарын хувьд үнэнч, шударга, амлалтдаа хүрдэг, нийтийн сайн сайхны төлөө гэсэн сэтгэлтэй байх. Гадаад төрхийн хувьд эрүүл чийрэг, зөв царайны төрхтэй, монголжуу царайтай, зөв хувцасладаг байх. Гишүүнээр сонгогдож байгаа хүний гэр бүлийн хүн нь заавал Монгол байх, гишүүн болох гэж байгаа хүний намын харьяалал чухал биш, тодорхой түвшний орлого, хөрөнгөтэй байх шаардлага гэж судалгааны үр дүнгээс гарсан юм. Дээрх нийтлэг үр дүн нь УИХ-д сонгогдох эрэгтэй, эмэгтэй гишүүний хувьд ялгаатай болох судалгаагаар гарсан болно.
Tүлхүүр үгс: УИХ-д сонгогдох гишүүний нас, хүйс, боловсрол, мэргэжил, зан чанар, гадаад төрх, үндэс угсаа, шашин шүтлэг
Tumentsetseg Purevdorj Bumdari Dagva-Ochir Bayarbaatar Bayarmagnai Copyright (c) 2023 Tumentsetseg Purevdorj, Bumdari Dagva-Ochir, Bayarbaatar Bayarmagnai https://creativecommons.org/licenses/by/4.0 2023-12-17 2023-12-17 42 58 10.5564/spej.v38i1.3162 Importance of anti-corruption awareness raising activities: needs and factors https://www.mongoliajol.info/index.php/SPEJ/article/view/3163
Corruption weakens the rule of law, democratic institutions and social cohesion, hinders economic development, and exacerbates instability and security Consequently, since the 1990s, the international struggle against corruption has been strengthened by intergovernmental organizations of countries in the International Community. The purpose of this article is to monitor and analyze the views of citizens and the general public on the activities of the Anti-Corruption Agency. The following three points should be taken into account: 1) the current situation and impact of information and information on the fight against corruption; 2) the progress of the activities of the anti-corruption awareness movement; and 3) the evaluation of the importance of the activities of the anti-corruption awareness movement and attempts to clarify the reality.

Авлигын эсрэг зохион байгуулж буй соён гэгээрүүлэх үйл ажиллагааны ач холбогдол: хэрэгцээ шаардлага, хүчин зүйлс

Хураангуй
Авлига нь улс орнуудын хууль дээдлэх ёс, ардчиллын институт, нийгмийн нэгдмэл байдал, эдийн засгийн хөгжлийг сулруулж, улс орны тогтвортой, аюулгүй байдалд ихээхэн аюул заналхийлж ирсэн тул 1990-ээд оноос олон улсын хамтын нийгэмлэгийн орнуудын засгийн газар хоорондын байгууллагуудаар дамжуулан олон улсын түвшинд авлигатай хийх тэмцлийг эрчимжүүлэх болсон. Бид энэхүү өгүүллээрээ авлигатай тэмцэх газраас хэрэгжүүлж буй дараахь үйл ажиллагаануудын талаарх иргэд, олон нийтийн санаа бодлыг тандаж, түүнд шинжилгээ хийхийг зорьсон. Ингэхдээ дараахь гурван зүйлд буюу (i) авлигын эсрэг хэрэгжүүлж буй мэдээлэл, сурталчилгааны өнөөгийн байдал, нөлөөлж буй хүчин зүйлсийг; (ii) авлигын эсрэг авч хэрэгжүүлж буй соён гэгээрүүлэх үйл ажиллагааны явцыг; (iii) авлигын эсрэг соён гэгээрүүлэх үйл ажиллагааны ач холбогдлыг үнэлж, бодит байдлыг тодруулахыг хичээв.
Tүлхүүр үгс: олон нийттэй харилцах, соён гэгээрүүлэх, авлига, хэрэгцээ, сайн засаглал, иргэд
Khatanbold Oidov Gantsooj Badnaa Copyright (c) 2023 Khatanbold Oidov, Gantsooj Badnaa https://creativecommons.org/licenses/by/4.0 2023-12-17 2023-12-17 60 79 10.5564/spej.v38i1.3163 Unlegalized activities and practice of political parties to raise funds to support women candidates https://www.mongoliajol.info/index.php/SPEJ/article/view/3164
Mongolia is making policy, implementation, and legal reforms aimed at ensuring gender equality at the decision-making level, including increasing the participation and representation of women, however progress is still slow. It is still ranked below the Asian and global average in the Global Gender Cap Index. Therefore, the issue of financing, which is the main factor affecting the participation and representation of women at the decision-making level, is directed to the study of the voluntary initiatives of political parties aimed at female candidates and the ways in which funds are raised. Also, the researcher tried to give a clear understanding and terms in the scope of the study.

Эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжих хөрөнгө босгоход чиглэсэн улс төрийн намуудын хуульчлагдаагүй арга хэмжээ ба туршлагууд

Хураангуй
Монгол Улс шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдлын хангах, тэр дундаа эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого, хэрэгжилт, хууль эрх зүйн шинэчлэл хийж байгаа ч ахиц дэвшил удаашралтай хэвээр байна. Иймд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийг хангахад нөлөөлөх гол хүчин зүйл болох санхүүжилтийн асуудлыг эмэгтэй нэр дэвшигчдэд чиглэсэн улс төрийн намуудын сайн дурын санаачилга, хөрөнгө босгож байгаа арга замуудыг судлахад чиглүүлсэн болно. Мөн судлагдахууны хүрээнд суурь ойлголтуудыг тодруулахыг хичээлээ.
Tүлхүүр үгс: эмэгтэй нэр дэвшигч, улс
Tuguldur Yanjiv Copyright (c) 2023 Tuguldur Yanjiv https://creativecommons.org/licenses/by/4.0 2023-12-17 2023-12-17 80 93 10.5564/spej.v38i1.3164 Patronage and its political approach https://www.mongoliajol.info/index.php/SPEJ/article/view/3165
It has been some time since Mongolia planned policies and activities towards ensuring the professionalism of the civil service. However, one of the serious problems in ensuring the professionalism of the civil service is patronage. In the context of the article, the researchers tried to give a clear idea of patronage, and its political approach.

Патронажийн тухай ойлголт, улс төрийн хандлага

Хураангуй
Монгол улс төрийн мэргэшсэн албыг төлөвшүүлэх чиглэлд бодлого, үйл ажиллагаа төлөвлөж ажиллаад багагүй хугацаа өнгөрчээ. Гэвч төрийн албаны мэргэшсэн байдлыг хангахад учирч буй томоохон сорилтын нэг нь патронаж юм. Өгүүллийн хүрээнд судлаачид патронажийн тухай ойлголт, түүний улс төрийн хандлагын талаар цэгцтэй ойлголт өгөхийг оролдсон болно.
Tүлхүүр үгс: төрийн алба, томилгоо, патронаж, патрон-клиэнтийн харилцаа.
Batbold Tserendash Otgonbayar Nyamaa Copyright (c) 2023 Batbold Tserendash, Otgonbayar Nyamaa https://creativecommons.org/licenses/by/4.0 2023-12-17 2023-12-17 94 104 10.5564/spej.v38i1.3165 Legal regulation of the President of Mongolia: some issues for improvement https://www.mongoliajol.info/index.php/SPEJ/article/view/3166
In this academic article, we aim to compare the regulation of the rights of the President of Mongolia and international standards, and propose proposals for improving its legal environment. The institution of the President of Mongolia occupies a unique position in the system of our state power institutions, but first of all, it is noteworthy that the Constitution leaves it open as to which branch of the state power the institution of the President belongs to. According to the provisions of Article 3, Section 3.2 of the Law on the President of Mongolia, the President does not belong to any branch of state power.
According to the amendments to the Constitution of 2019, Section 4 of the Thirty-third Article was changed to “The President may be granted certain mandates by law only within the scope specified in this Article.” It can be seen that this change has the content that specific powers of the President are only within the framework of the basic powers provided by the Constitution, and no new specific powers beyond the basic powers will be granted. Therefore, it is necessary to clarify the “other specific powers” of the President in the context of the basic powers stipulated in the Constitution, in order to comply with the content specified in Section 4 of the Thirty-third Article of the Constitution and to ensure the unity of the basic powers of the President.
Dolgorsuren Mendbayar Copyright (c) 2023 Dolgorsuren Mendbayar https://creativecommons.org/licenses/by/4.0 2023-12-17 2023-12-17 106 124 10.5564/spej.v38i1.3166 On the Department of Religious Studies and Philosophy of the Institute of Science https://www.mongoliajol.info/index.php/SPEJ/article/view/3167
It has been some time since Mongolia planned policies and activities towards ensuring the professionalism of the civil service. However, one of the serious problems in ensuring the professionalism of the civil service is patronage. In the context of the article, the researchers tried to give a clear idea of patronage, and its political approach.

Шинжлэх ухааны хүрээлэнгийн Шашныг судлах болон гүн ухааны тасгийн тухай

Хураангуй
БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1930 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр Монгол Улсын Судар бичгийн хүрээлэнг БНМАУ-ын Шинжлэх Ухааны Хүрээлэн болгож өөрчлөн байгуулж, 1957 онд Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэн болгон өргөжсөөр 1961 онд Шинжлэх Ухааны Академи болон зохион байгуулагдсан. Тус өгүүлэлд Судар бичгийн хүрээлэнгийн Шашин мөргөлийн зүйлийг шинжлэх кабинет нь Шашныг судлах тасаг, улмаар Гүн ухааны тасаг болон зохион байгуулагдсан түүхэн баримтыг шинжлэх замаар Шинжлэх ухааны хүрээлэнгийн бүтэц дэх шашин, философийн асуудлыг судлах нэгжийн зохион байгуулалт, эрхэлсэн ажлын тухай өгүүлэх болно.
Tүлхүүр үгс: гүн ухааны судалгаа, марксист философи, шинжлэх ухааны түүх, буддын шашин, шашныг эсэргүүцэхүй
Zolzaya Munkhtseren Copyright (c) 2023 Zolzaya Munkhtseren https://creativecommons.org/licenses/by/4.0 2023-12-17 2023-12-17 126 139 10.5564/spej.v38i1.3167 Religious tourism in Mongolia and opport unities for its development https://www.mongoliajol.info/index.php/SPEJ/article/view/3168
Religious tourism is a growing branch of tourism and religious studies. In this study, we have considered how researchers have studies religious tourism in our country. In the future, religious tourism can be developed based on the experience of other countries about the resources and opportunities for independent development, as well as the rich history, culture, archaeological finds, temples and natural beauty that have been passed down to us through the religion of God, temples, ruins of temples, museums, and it was told about the possibility of observing the presence of pictures, sculptures, castings, appliques, and objects as a means of religious tourism and a route with a specific purpose.
It is also possible to attract the interest of travelers and tourists by explaining that all things, including temples and shrines, have their symbols, customs and meanings in the context of religious tourism. This year, due to historical events such as the appointment of X Bogda Jawzandamba and the change of abbot of Gandantekechenlin Monastery, the Mongolian God Religious Center, we tried to put forward our suggestions on the possibility of developing the Mongolian Traditional Religion of Gods as a center for god worshipers, religious tourism and pilgrimage.

Монгол Улс дахь шашны аялал жуулчлал, хөгжүүлэх боломж

Хураангуй
Аялал жуулчлал, шашин судлалын салбарт хавсарга асуудал мэт хоцорч байгаа сэдэв бол шашны аялал жуулчлал билээ. Бид энэхүү өгүүлэлдээ манай улсад шашны аялал жуулчлалыг судлаачид хэрхэн авч үзэж байгааг тоймлохыг зорилоо. Мөн цаашид шашны аялал жуулчлалыг бие даасан салбар болгон хөгжүүлэх нөөц боломжийг зарим орны туршлага жишээнд үндэслэн хөгжүүлж болох тухай, тэрчлэн бидэнд бурхны шашнаар дамжин өвлөж ирсэн арвин түүх, соёл, археологийн олдвор, сүм хийд хийгээд байгалийн үзэсгэлэнтэй хосолмол байдлаар орших сүм хийд, сүм хийдийн туурь, музей, уран зураг, уран баримал, цутгамал, наамал, хөөмөл байгааг шашны аялал жуулчлалын бүтээгдэхүүн, тодорхой зорилготой маршрут болгож ашиглах боломжийн тухай өгүүлэв.
Мөн бурхны шашны сүм хийд орон тэргүүтэй бүхий л эд зүйл нь угтаа бэлгэдэл, ёс, утга агуулгатай байдгийг шашны аялал жуулчлалын хүрээнд домогчлон, түүхчлэн тайлбарласнаар аялагч, жуулчдын сонирхлыг татах боломжтой юм. Энэ онд X Богд Жавзандамба тодорсон, Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам солигдсон зэрэг түүхэн үйл явдлууд тохиолдсонтой холбоотойгоор цаашид монголын уламжлалт бурхны шашин нь бурхны шашинтны төв, шашны аялал жуулчлал, эргэл мөргөлийн төв болон хөгжих боломжийн тухай өөрсдийн саналаа дэвшүүлэхийг хичээв.
Tүлхүүр үгс: аялал жуулчлал, шашны аялал жуулчлал, бурхны шашин буддын шашин
Munkhtsatsralt Borbandi Dogmiichoidon Sharaa Copyright (c) 2023 Munkhtsatsralt Borbandi, Dogmiichoidon Sharaa https://creativecommons.org/licenses/by/4.0 2023-12-17 2023-12-17 140 152 10.5564/spej.v38i1.3168 Developmental state and modernity https://www.mongoliajol.info/index.php/SPEJ/article/view/3170
This paper discusses the concept of developmental state, its origin, style, experience and possibility of developmental state in Mongolia. Nowadays, the relatively successful part of developing countries adhere to the “catching-up development” strategy to some extent, and the government adheres to the style of developmental state to some extent. Since each country has different characteristics, researchers have categorized them into different styles and models. This categorization has methodological implications for a developing state’s policies and activities that fit the characteristics of its own country. It is not possible to create a “bureaucratic” East Asian developmental state in a deep democracy, but it is possible to create its own unique model of what researchers call “flexible”.
Whatever the form of the developmental state, its main feature is the formulation and implementation of development policies based on science, technology and innovation. To create a developmental state, the first thing to focus on is to build a broad public consensus on a SHUTI-based development policy and the basic means of its implementation, improve the skills and ethics of the public service, create a structure that acts as a developmental brain and develop public science, building and providing strong support for science, technology and innovation systems.

Хөгжлийн төр ба орчин үе

Хураангуй
Энэхүү өгүүлэлд хөгжлийн төрийн тухай ойлголт, түүний үүсэл, хэв маяг, туршлага, Монгол Улсад хөгжлийн төр буй болох боломжийн тухай асуудлыг авч үзлээ. Орчин үед хөгжиж буй орнуудын харьцангуй амжилттай байгаа хэсэг нь “гүйцэх” стратегийг ямар нэг хэмжээгээр баримталж байгаа ба төр нь ямар нэг хэмжээгээр хөгжлийн төрийн хэв маягтай байна. Тэдгээр нь улс орон бүрд өөр өөрийн онцлогтой байдаг учраас судлаачид янз бүрийн хэв маяг, загвар болгон ангилсан байдаг. Ийнхүү ангилсан нь хөгжлийн төрийн өөрийн орны онцлогт нийцүүлэн буй болгох бодлого, үйл ажиллагаанд арга зүйн ач холбогдолтой юм. Ардчилал гүнзгийрсэн улс оронд Зүүн Азийн “бюрократ” маягийн хөгжлийн төрийг буй болгох боломжгүй, харин “уян хатан” гэж судлаачдын нэрлэдэг хэв маягт багтах өөрийн өвөрмөц загварыг буй болгох боломжтой юм. Хөгжлийн төр ямар ч хэв загварын байсан түүний гол онцлог бол шинжлэх ухаан, технологи, инновацад суурилсан хөгжлийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх явдал юм.
Хөгжлийн төрийг буй болгоход эхний ээлжид анхаарах зүйл бол ШУТИ-д суурилсан хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх гол гол арга хэрэгслийн талаар нийгмийн өргөн хүрээтэй зөвшилцөл хийх, төрийн албаны чадвар, ёс зүйг сайжруулах, хөгжлийн “тархи” –н үүрэг гүйцэтгэдэг бүтэцтэй болох, улсын шинжлэх ухаан, технологи, инновацын тогтолцоог бүрдүүлж, хүчтэй дэмжлэг үзүүлэх зэрэг юм.
Tүлхүүр үгс: Хөгжлийн төр, гүйцэх стратеги, хөгжлийн төрийн хэв маяг, загварууд. Төрийн“араатан”хэв маяг, хөгжлийн төрийн “бюрократ”, “уян хатан” хэв маягууд. Баруун Европ, Азийн загвар
Tsanjid Ayurzana Copyright (c) 2023 Tsanjid Ayurzana https://creativecommons.org/licenses/by/4.0 2023-12-17 2023-12-17 154 168 10.5564/spej.v38i1.3170 Issues of improving the use of livestock pastures https://www.mongoliajol.info/index.php/SPEJ/article/view/3171
In the article the author considers the issue of pasture overloading as one of the most urgent problems of livestock breeding in Mongolia. The article consists of two parts. In the first part, the author characterizes the current state of pasture use and shows how overloaded pastures are and what are the main causes of pasture overloading and its consequences.
In the second part, the author suggests some ways to reduce the overloading of pastures, such as introducing the law on payment for pasture use, improving pasture management, regulating the number of livestock by increasing domestic consumption and export of meat and others.

Малын бэлчээр ашиглалтыг сайжруулах асуудал

Хураангуй
Бэлчээрийн мал аж ахуй бол түүний үндсэн нөхцөл болох бэлчээр, түүний усжуулалт, мал эмнэлэг, мал зүй гээд олон хүчин зүйлээс бүрэлдэн хамаарах үйлдвэрлэлийн цогц систем юм. Гэхдээ энэхүү өгүүлэлд мал аж ахуйн үйлдвэрлэлийн үндсэн нөхцөл болох бэлчээрийн ашиглалтыг сайжруулах асуудлыг онцлон авч үзэв.
Tүлхүүр үгс: бэлчээрийн даац, бэлчээрийн төлбөр, бэлчээрийн менежмент
Batkhishig Badamdorj Copyright (c) 2023 Batkhishig Badamdorj https://creativecommons.org/licenses/by/4.0 2023-12-17 2023-12-17 169 182 10.5564/spej.v38i1.3171 Banknotes ad golden guarantee https://www.mongoliajol.info/index.php/SPEJ/article/view/3172
In this paper, we explain that paper money is a means of collecting government taxes and creating a budget, and since companies and individuals pay taxes on their labor income, they use it to buy labor, goods, and services. A large percentage of taxes are levied on the salaries and profits of individuals and companies, which always leads to a shortage of money. Therefore, most of the population is made up of poor and low-income citizens. Since paper money has no value, merchants raise the prices of goods and commodities for super profits, and by increasing the value of paper money, they stimulate today’s inflation and open a great opportunity for the government to pay off its debts.
Another problem is that the US dollar becomes an international reserve currency that is used to control one country’s international trade, to devalue some countries’ national currencies and thus to pressure and destroy their economies.

Цаасан мөнгө ба алтан баталгаа

Хураангуй
Бид энэхүү өгүүллээрээ цаасан мөнгө бол засгийн татвар хурааж төсвөө бүрдүүлэх хэрэгсэл байдаг ба аж ахуйн нэгж, хувь хүмүүс хөдөлмөрөөрөө олсон орлогоосоо татвар төлдөг учраас түүнийг хөдөлмөр хийгээд бараа, үйлчилгээ худалдан авахдаа хэрэглэсээр ирсэн түүхтэй. Хувь хүн, компанийн хөдөлмөрийн хөлс, ашиг орлогоос ихээхн хувь хэмжээтэй татвар авдаг нь тэднийг ямагт мөнгөний гачигдал хомсдолд оруулж байдаг билээ. Тиймээс хүн амын дийлэнх нь ядуу, ядуувтар орлоготой иргэн байдаг. Цаасан мөнгө үнэ цэнгүй учраас бараа, таваарын үнийг худалдаачид хэт ашгийн төлөө асар өсгөдөг бөгөөд ихгэснээр цаасан мөнгө үнэгүйдэж өнөө үеийн инфляц гээчийг өдөөж, засгийн газраас өр төлбөрөө барагдуулах ихээхэн боломж нээж байна.
Нөгөө нэг асуудал бол АНУ-ын доллар олон улсын нөөц валют болсноор олон улсын худалдаанд нэг орны хяналт тогтох, зарим орны үндэсний валютын ханшийг унагах, ингэснээр эдийн засгийг нь дарамт, сүйрэлд оруулах хэрэгсэл болгож буйг үүгээр тодорхойлохыг зорив.
Tүлхүүр үгс: цаасан мөнгө, алт, баталгаа, геополитик, үндэсний мөнгөн тэмдэгт
Batmend Rentsen Dash-Yondon Budragchaa Copyright (c) 2023 Batmend Rentsen, Dash-Yondon Budragchaa https://creativecommons.org/licenses/by/4.0 2023-12-17 2023-12-17 183 192 Review on the book “the Formation of the Religious-philosophical and logical-epistemological concepts of Mahayana Buddhism” by S.Yu. Lepekhov https://www.mongoliajol.info/index.php/SPEJ/article/view/3169
At his request the work of Doctor of Medical Sciences S.Y.Lepekhov “Formation of religious-philosophical, logical and gnoseological representations of the Great Buddha” was written and presented.

С.Ю.Лепеховын “Буддын их хөлгөний шашин-философи, логик-эпистемологийн үзэл санаа бүрэлдсэн нь” зохиолын шүүмж

Хураангуй:
Орчин үеийн Оросын Буддын философи судлалд нэрээ дурсган, ялангуяа Буддын Их хөлгөний философи судлалд онцгой хувь нэмэр оруулж яваа, Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Түвэд , Буддын судлалын хүрээлэнгийн э.ш.а., доктор (Sc,D) С.Ю.Лепеховын “Буддын Их хөлгөний шашин-философи, логик-эпистемологийн үзэл санаа бүрэлдсэн нь”2 хэмээх бүтээлд өөрийнх нь хүсэлтээр шүүмж (шүүмжлэл биш, рецензия, review) бичин толилуулж байна.
Tүлхүүр үгс: Билиг барамидын болон Их хөлгөний судруудын ойлголт
Gantuya Magsarjav Copyright (c) 2023 Gantuya Magsarjav https://creativecommons.org/licenses/by/4.0 2023-12-17 2023-12-17 224 243 10.5564/spej.v38i1.3169 Editorial - XXXVIII https://www.mongoliajol.info/index.php/SPEJ/article/view/2576
No abstract  in  English
Purevsuren Byambakhishig Copyright (c) 2023 Purevsuren Byambakhishig https://creativecommons.org/licenses/by/4.0 2023-12-17 2023-12-17 5 6 10.5564/spej.v38i1.2576 Gottfried Wilhelm Leibniz: Learning the wisdom https://www.mongoliajol.info/index.php/SPEJ/article/view/3173
The translator of the short paper translated some of the ethical terms defined by the author (W.W. Lederstein) as very interesting at the time. For example, the author G.W. Leibniz said that “justice” is a sacred spirit of wisdom or the sacred spirit corresponding to wisdom. Mercy is the pursuit of all good, wisdom is the knowledge of supreme joy, joy is the permanent joy, and joy is the perfect beauty. “Feeling and perfect beauty (perfection) are the stages of reality.

Г.В. Лейбниц: Мэргэн ухаанд суралцахуй

Хураангуй:
Зохиогч (Г.В.Лейбниц)-ийн өөрийнх нь тодорхойлсон ёс зүйн зарим нэр томьёог өнөөгийн цаг дор ихээхэн сонирхолтой хэмээн үзэж ийнхүү хөрвүүлжээ. Тухайлбал, зохиогч (Г.В.Лейбниц) “шударга ёс (справедливость) - энэ бол мэргэн ухаантны ариун сэтгэл, эсхүл мэргэн ухаанд нийцсэн ариун сэтгэл хэмээсэн байна. Ариун сэтгэл (милосердие) гэдэг бол бүх талын сайн сайхныг хүсэхүй болой, мэргэн ухаан (мудрость) бол дээд аз жаргалын тухай эрдэм ухаан юм, аз жаргал (счастье) хэмээх нь удаан хугацааны баяр баясгалантай төрх байдал, баяр баясгалан (радость) нь төгс сайхан мэдрэмж, төгс сайхан (совершенство) нь бодит байдлын үе шат юм” гэсэн талаар зохиогчийн өөрийн хийсэн тайлбараар хөрвүүлгийг хийсэн байна
Tүлхүүр үгс: мэргэн ухаан, аз жаргал, баяр баясгалан, төгс сайхан
Dash-Yondon Budragchaa Copyright (c) 2023 Dash-Yondon Budragchaa https://creativecommons.org/licenses/by/4.0 2023-12-17 2023-12-17 194 199 10.5564/spej.v38i1.3173 A historical overview of Buddhist philosophy in Russia (summary of lecture) https://www.mongoliajol.info/index.php/SPEJ/article/view/3174
Evgeny Alekseevich Torchinov (1956-2003) was a well-known contemporary Russian religious scholar, Buddhist scholar, historian, Doctor of Philosophy, Professor of Science, and served as editor of the well-known scholarly journal Religious Studies. This time the summary of his lecture on Buddhist philosophy in Russia is translated from Russian and published for readers.

Е.А.Торчинов: Орос орон дахь буддын философийн түүхэн тойм (лекцийн хураангуй)

Хураангуй
Евгений Алексеевич Торчинов (1956-2003) нь орчин үеийн Оросын алдарт шашин судлаач, Буддын судлаач, түүхч, философийн ухааны доктор, эрдэмтэн профессор бөгөөд одоогийн Санкт-Петербургийн Их сургуулийн Дорно дахины факультетад суралцаж төгсөөд тэндээ 10 гаруй жил, мөн Оросын шашны түүхийн музейд ажиллаж, “Религиоведение” эрдэм шинжилгээний нэрт сэтгүүлийн редактораар ажиллаж байжээ. Энэ удаад түүний бичсэн Орос орон дахь буддын философийн талаар бичсэн лекцийн хураангуйг уншигч олны хүртээл болгон ийнхүү орос хэлнээс орчуулан нийтэлж байна.
Tүлхүүр үгс: Орос, буддын философи, түүх, шашин судлал
Gantuya Magsarjav Copyright (c) 2023 Gantuya Magsarjav https://creativecommons.org/licenses/by/4.0 2023-12-17 2023-12-17 200 209 10.5564/spej.v38i1.3174 The sutra of listening Four truths https://www.mongoliajol.info/index.php/SPEJ/article/view/3175
The manuscript “The Sutra of listening four truths /Sonsoh Durvun Unenii Sudar Orchuulwai “ has 54 pages written with a brush on poor paper, 13x25 cm in size, late 19th-early 20th centuries, the paper is intact. The manuscripts have lost information such as who wrote them and who translated them. Analyzing the manuscript, one can see that it is based on the biography of Lord Buddha, his teachings on the “Four Noble Truths” and quotations from the “Third Chapter of the Abhidharmakosha Chronicle”. There are no manuscripts with this title in the manuscript collection of the National Library. This translation of the manuscript is presented to the reader for the first time in Cyrillic alphabet. In discussion by professional researchers, it has been assumed that it was translated from Chinese or a central language, or was composed, and it is hoped that the original authors will study it in more detail in the future.

Сонсох дөрвөн үнэнийн судар оршуулвай

Хураангуй
“Сонсох дөрвөн үнэний судар оршуулвай” 2∗ хэмээх гар бичмэл нь XIX зууны сүүл, XX зууны эхэн үед 13x25 см хэмжээтэй муутуу цаасан дээр бийрээр бичсэн 54 хуудастай, цаас нь гэмтэлгүй хадгалагдаж ирсэн. Гар бичмэлд хэзээ хэн зохиож орчуулсан зэрэг мэдээлэл үгүй болно. Тус гар бичмэлийг шинжлэхэд Бурхан багшийн намтар, түүний “Хутагтын дөрвөн үнэн” сургаалд үндэслэж, “Абхидхармакоша” шастирын гуравдугаар бүлэг” зэргээс эшлэн тайлбарласан нь илэрхий байна. Үндэсний Номын сангийн гар бичмэлийн фондод ийм нэртэй гар бичмэл бүртгэгдээгүй байгаа болно. Энэхүү гар бичмэлийн хөрвүүлгийг анх удаа кирилл бичигт хөрвүүлэн уншигч Танаа толилуулж байна. Мэргэжлийн судлаачдын хэлэлцүүлгээр оруулах үед хятад, түвэд хэлнээс орчуулагдсан байх эсвэл зохион найруулсан болов уу гэсэн таамаглал дэвшигдсэн бөгөөд цаашид эх бичиг судлаачид илүү нарийвчлан судлах болов уу хэмээн найдаж байна.
Tүлхүүр үгс: дөрвөн үнэн, судар шастир, гар бичмэл
Zolzaya Munkhtseren Copyright (c) 2023 Zolzaya Munkhtseren https://creativecommons.org/licenses/by/4.0 2023-12-17 2023-12-17 210 222 10.5564/spej.v38i1.3175