TY - JOUR AU - Нарангэрэл, Н. AU - Энхтөр, А. AU - Өсөхжаргал, Д. PY - 2014/12/12 Y2 - 2024/03/29 TI - ХУСТАЙН НУРУУНД НУТАГШИЖ БУЙ ТАХИЙН ҮРЖЛИЙН СҮРЭГ ДЭХ БОДГАЛИУД ХООРОНДЫН ЗИНДААРХАХ ЗАН АРАНШИН JF - Mongolian Journal of Agricultural Sciences JA - Mong. J. Agric. Sci. VL - 10 IS - 1 SE - Articles DO - 10.5564/mjas.v10i1.352 UR - https://www.mongoliajol.info/index.php/MJAS/article/view/352 SP - 229-233 AB - <p>Хустайн Нуруунд 1992 оны 6-р сарын 5-ны өдөр тахийн анхны 14 бодгалийг сэргээн нутагшуулахаар авчирч байсан бол 2012 оны байдлаар нийт 269 тахь нутагшиж байна. Зэрлэгшиж буй тахийн үржлийн сүргийн бодгалиудын зиндаархах зан араншинг судлав. Энэ зан төрх нь хулмайх, хажиглах, өшиглөх, хазах, тангарах, цоройх буюу дээрхи үйлдлийг хийхийг санаархах, завдах зэрэг нь бүгд дайсагнасан үйлдэл юм. Мөн сүргээ илүүрхэж дагуулах, дээгүүр зиндаатай бодгаль түрүүлж хөрвөөх, түүний дараа зиндааны эрэмбээр хөрвөөсөн газарт тахь дээрхи үйлдлийг дараалан гүйцэтгэх зэрэг дайсагнасан бус үйлдэл илэрч байгаа нь ажиглагдлаа. Үржлийн сүрэг дэхь бодгалиуд хоорондын орон зайн харилцаа нь эх-үрийн, нас чацуутан, ижил зиндаатан, амрах үеийн гэсэн 4 бүлээр ажиглагдаж байна. Зиндаархах зан араншингийн идэвхи өглөө хамгийн их, шөнө харьцангуй бага илэрч байна. Мөн сүргийн давамгайлах (доминант) зан араншинтай бодгаль нь тухайн сүргийн хамгийн ахмад настай гүүнүүд байх нь тогтоогдлоо. Тэдгээрийн зонхилох хувь нь Монголд төрсөн бодгалиуд байгаа бөгөөд сүргээ байгаль цаг уурын нөхцөлд зохицуулан хаагуур бэлчээрлүүлэхийг удирдан чиглүүлж байна. Энэ нь тахь шинэ орчин нөхцөлд сайн дасан зохицож, зэрлэгшиж байгааг нотолж байна.</p><p>DOI: <a href="http://dx.doi.org/10.5564/mjas.v10i1.352">http://dx.doi.org/10.5564/mjas.v10i1.352</a></p> ER -