TY - JOUR AU - Батболд, С. AU - Эрдэнэчимэг, П. AU - Ганбаатар, Б. AU - Мягмарсүрэн, Я. PY - 2014/12/07 Y2 - 2024/03/29 TI - БУУДАЙН ШИНЭ СОРТЫН СУДАЛГАА JF - Mongolian Journal of Agricultural Sciences JA - Mong. J. Agric. Sci. VL - 12 IS - 1 SE - Articles DO - 10.5564/mjas.v12i1.262 UR - https://www.mongoliajol.info/index.php/MJAS/article/view/262 SP - 85-88 AB - <p>1980 онд боловсруулсан “Үр тарианы селекцийн ажлын программ”-ын дагуу дундын болцтой, арвин ургацтай, чанар сайтай, гадаад орчны тааламжгүй хүчин зүйлүүдэд тэсвэртэй сорт гаргах зорилгоор 1993 онд Орхон сортыг Кальяансона сорттой эрлийзжүүлгийн аргаар эвцэлдүүлэн эрлийз удмаас шилэн сонголтын аргаар Арвин сортыг гаргасан. Уг сорт нь дундын болцтой, жишиг Дархан-34 сортоос 2.5 ц/га нэмүү ургацтай, усалгаагүй нөхцөлд 28.5 ц/га хүртэлхи ургацын чадавхитай, налалт, ган, үрийн асгаралт, зонхилох өвчинд тэсвэртэй, ялангуяа тоост харуунд гойд тэсвэртэй. Уураг, цавуулгийн агуулалтаар MNS 0097:2010 хүчит буудайн стандартыг хангадаг. УСС, экологийн сорт судалгааны дүнгээр УГТЭШХ-ийн үзүүлэх талбарт 2011-2013 оны дүнгээр 2.5 ц/га, Дорнодын ЭШТ-д 2012-2013 оны судалгааны дүнгээр 2.7 ц/га, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Товхонхан” ХХК-д хийсэн экологийн сорилтын дүнгээр 1.8 ц/га нэмүү ургац өгөн шалгарч байна. Эдийн засгийн үзүүлэлтээр Арвин /Дархан-166/ сортыг жишиг Дархан-34 сорттой харьцуулахад 1 га-аас 90.0 мян. төгрөгний нэмүү бүтээндэхүүн үйлдвэрлэх боломжтой. Иймд өндөр ургацтай, өвчинд тэсвэртэй, биохими-технологийн чанар сайтай Арвин сортын үрийг хурдан үржүүлж үйлдвэрлэлд нэвтрүүлэн тариалангийн талбайн 30%-д тариалах шаардлагатай.</p><p>DOI: <a href="http://dx.doi.org/10.5564/mjas.v12i1.262">http://dx.doi.org/10.5564/mjas.v12i1.262</a></p> ER -