@article{Булганмаа_Zhang_2016, title={JAVASCRIPT SOCKET АЮУЛГҮЙ ЧАТ ӨРӨӨ}, volume={14}, url={https://www.mongoliajol.info/index.php/MJAS/article/view/605}, DOI={10.5564/mjas.v14i1.605}, abstractNote={
Мэдээллийн эрин нь мэргэжлийн програмистийн  криптогарф (нууц бичээс тайлалт)-ийг хэрэглэх шаардлагатай болдог тоон системийн сангийн эрин үе юм. Аюулгүй байх үүднээс, зөвшөөрөлгүй нэвтрэх хэрэглэгчдээс сэргийлэх хамгаалалттай байх хэрэгтэй бөгөөд ингэснээр хүсээгүй өөрчлөлт хийх шаардлагагүйгээс гадна зориулалтын хэрэглэгчид хэрэглэж чадах нөхцлийг бүрдүүлж өгдөг. Үүнийг шифрлэлт, тоон түлхүүр тэмдгүүд болон интерференц гэх мэтийн аюулгүйн элементүүдийн хэрэглээг бий болгодог протоколын утгуудаар баталгаажуулан хамгаалж болдог.

Интернетийн өргөн хэрэглээг дагаад виртуаль орчинд хүн бүр бие биентэйгээ  сүлжээгээр холбогдож байна. Өдрөөс өдөрт   нэмэгдэж байгаа онлайн худалдаа нь эдийн засаг, нийгэмд эерэг болон сөрөг үр дагварыг авч ирж байна.

Интернет дамжуулалтын амин чухал асуудал бол мэдээллийн аюулгүй байдал түүнийг тойрсон асуудлууд юм.

Цахим харилцааны аюулгүй байдал нь   Вэбд суурилсан үйл ажиллагаанууд, онлайн худалдаа,  аюулгүй чат өрөө зэрэг олон талуудтай холбогдож байна. Интернетээр  дамжин харилцаж байгаа талуудын хоорондох харилцааг хамгаалах, хувийн  нууц, чухал мэдээллийг илүү найдвартай хамгаалах нь өнөөгийн байдлаар дутагдалтай байна. Криптограф бол компьютерийн системийн мэдээллийг хамгаалахад зориулагдсан  чухал хэрэгтэй хэрэгсэл билээ. Криптосистем нь  тэгш хэмт болон тэгш хэмт бус гэж хоёр хуваагддаг. Тэгш хэмт криптограф нь хоёр талууд нэгэн ижил түлхүүрийг хэрэглэн үйл ажиллагааг гүйцэтгэдэг бол тэгш хэмт бус криптограф нь  нэг түлхүүр (нийтийн түлхүүр) хэрэглэн мессэжийг шифрлэх бөгөөд өөр нэг түлхүүр(хувийн түлхүүр) хэрэглэн шифрлэлтийг тайлдаг. Диффе Хэллмэн түлхүүрийн хэлэлцээр нь тэгш хэмт бус алгоритмуудаас хамгийн алдартай.

Soket нь  интернет сүлжээний програмчлалын API бөгөөд  Unix, linux, windows зэрэг системийн  хэрэглэгддэг  интернет сүлжээний програмчлалын стандарт юм.
Сүлжээний програмчлалын явцад байнгын хэрэглэдэг аргачлал нь Client/Сервер юм. Энэхүү өгүүлэлд Client /Cервер хэлбэрийг Javascript Soket-г ашиглан  Deffie Hellman  түлхүүр солилцох аргаар  аюулгүй мэдээлэл солилцох үүрэгтэй вэб сайт дээр  суурилсан  чат өрөө хийхийг зорилоо. }, number={1}, journal={Mongolian Journal of Agricultural Sciences}, author={Булганмаа, Т. and Zhang, Junxing}, year={2016}, month={Feb.}, pages={191–197} }