@article{Болорчулуун_Буянтогтох_2016, title={ХУРДАН МОРИНЫ НАТРИ, КАЛИ, ХЛОРЫН СОЛИЛЦООНД “ТАМИР” БЭЛДМЭЛИЙН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨГ ТУРШСАН НЬ}, volume={14}, url={https://www.mongoliajol.info/index.php/MJAS/article/view/574}, DOI={10.5564/mjas.v14i1.574}, abstractNote={<em>Морьдын тамир тэнхээг сэргээх зорилгоор импортын олон найрлага бүхий тэжээл, эм бэлдмэлийг хэрэглэх болсон. Иймд бодис солилцооны хямралаас сэргийлэх, тамир тэнхээг нэмэгдүүлэх үйлдэл бүхий, олон найрлагат бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх шаардлагатай байна. Энэхүү судалгааг Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутагт 2014 оны 5-аас 6 саруудад хийж гүйцэтгэв. Судалгааны хүрээнд хурдан удмын 10 адууг хяналт, туршилтын 2 бүлэгт хувааж туршилтын адуунд уяа эхлэхээс 7 хоногийн өмнөөс эхлэн “Тамир” бэлдтэлийг өдөрт 500 граммаар 21 хоногийн турш тэжээлтэй нь хольж, хяналтын бүлэгт дан тэжээлийг өгөв. Хяналт, туршилтын бүлгийн нийт 10 адуунаас бэлдмэл өгөхийн өмнө (0), бэлдмэл өгсөний дараа 7, 14 (сойлго эхэлснээс 7 хоногийн дараа), 21 (сойлго эхэлснээс 14 хоногийн дараа) дэх хоногуудад цусны ийлдэсний дээж авч зарим эрдсийн үзүүлэлтийг шинжлэн үзэв. Эрдэс судлалын шинжилгээний дүнгээс үзэхэд Na, K, Cl – ын хэмжээ бэлдмэл өгөхөөс өмнө хяналт, туршилтын адуунд биохимийн хэвийн дээд хэмжээнд бодит ялгаа бүхий зөрөө бага байсан боловч 7 хоногт 5–13 %-иар туршилтын малд нэмэгдэж, 14 дэх хоногт буурч, 21 дэх хоногт өсч байсан ба хяналтын бүлгийнхээс ямагт өндөр байгаа нь уяа сойлгын эрчимтэй үед хөлсөөр алдагдах эрдэс бодисыг нөхөх улмаар эдгээр эрдэс бодис дутагдахаас сэргийлэх замаар бусад эрдсийнн солилцооны эмгэгээс дам сэргийлэх үйлчилгээтэй байгааг илтгэж байна.</em>}, number={1}, journal={Mongolian Journal of Agricultural Sciences}, author={Болорчулуун, С. and Буянтогтох, Ч.}, year={2016}, month={Feb.}, pages={22–26} }