@article{Энхтуул_Лундаа_Нарангэрэл_Ганболд_Сарантуяа_Эрдэнэбаатар_2014, title={ҮХРИЙН ЦУСАН ХАЛДВАРЫГ ОНОШЛОХ ШУУД ИММУНОФЛУОРЕСЦЕНТ УРВАЛЫН ФЛУОРЕСЦЕНТ ИЙЛДЭС\IGG\ БЭЛТГЭН СОРЬСОН ДҮН}, volume={10}, url={https://www.mongoliajol.info/index.php/MJAS/article/view/285}, DOI={10.5564/mjas.v10i1.285}, abstractNote={<p>Цусан халдвар нь грам сөрөг жижиг савханцар Pasteurella multocida төрлийн нянгаар үүсгэгддэг, дэлхийн олон улс оронд өргөн тархсан цочмог халдварт өвчин бөгөөд өртөмтгий амьтан нь үхэр, хонь. Манай орны хангай, тал хээрийн бүсэд зонхилон гарч улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг халдварт өвчин юм. Цусан халдварыг эмнэл зүйн шинж тэмдэг, нян судлалын аргаар оношлодог. Нян судлалын аргаар оношлоход харьцангуй их цаг хугацаа зарцуулдаг, лабораторийн нөхцөлд, нян судлалаар мэргэшсэн хүн хийх шаардлагатай зэрэг сул талтай учир өвчнийг түргэн оношлох шинэ аргыг боловсруулах шаардлага тавигдаж байна. Үхэр, хонины цусан халдварыг оношлох дархан туяарах өвөрмөц ийлдсийг P.multocida №18 В омгоор туулайд хэт дархлаажуулалт хийн, хэт дархлаат ийлдэс гарган авч, түүнээсээ иммунуоглобулин G-г тунадасжуулан, цэвэршүүлж флуорес- цейн изотиоционат (ФИТЦ)-тай холбон гаргаж авсан.</p><p>Цочмог хэлбэрээр өвчилж, үхсэн үхэр, хонины эмгэгт материал болон түүнээс өсгөвөрлөсөн өсгөвөрөөс түрхэц бэлтгэн уг оношлуураар /дархан туяарах ийлдсээр/ үйлчлүүлэн харахад мэдрэг, өвөрмөц чанартай болох нь тодорхойлогдов.</p><p>DOI: <a href="http://dx.doi.org/10.5564/mjas.v10i1.285">http://dx.doi.org/10.5564/mjas.v10i1.285</a></p>}, number={1}, journal={Mongolian Journal of Agricultural Sciences}, author={Энхтуул, Б. and Лундаа, Ц. and Нарангэрэл, Б. and Ганболд, Д. and Сарантуяа, Б. and Эрдэнэбаатар, Ж.}, year={2014}, month={Dec.}, pages={5–9} }