https://www.mongoliajol.info/index.php/JIS/issue/feed Journal of International Studies 2018-07-03T04:03:32+00:00 Dr. Shurkhuu Dorj shurkhuud@mas.ac.mn Open Journal Systems A journal published by the Institute of International Affairs, Mongolian Academy of Sciences. https://www.mongoliajol.info/index.php/JIS/article/view/987 Монгол, Японы дипломат харилцаа: гүнзгийрэл, чиг хандлага 2018-07-03T04:02:30+00:00 Сэржав Б shurkhuud@mas.ac.mn
Монгол Улс Япон улстай дипломат харилцаа тогтоосноос хойш 45 жилийн хугацаа улиран одлоо. Энэ харилцаа Хүйтэн дайны үе болон социалист системийн уналтаар Монгол Улс ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжин цоо шинээр хөгжлийн гарааг эхэлсэн огцом хувьсал бүхий өвөрмөц түүхэн цаг хугацааны сорилтыг туулж, хамтын ажиллагаа өргөжив. Эдүгээ хоёр орны харилцаа Иж бүрэн түншлэлийн харилцаанаас Стратегийн түншлэл, Эдийн засгийн түншлэлийн түвшинд хүрч гүнзгийрэн хөгжиж байна. Эдийн засгийн түншлэлийн хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийн дунд хугацааны шинэ хөтөлбөрийн хэрэгжилт нь хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн өргөн боломжийг бүтээлчээр ашиглаж Япон улсын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүний технологи, ноу хау, шилдэг
туршлага, менежментийг өөрийн онцлогт тохируулан нэвтрүүлэх, түүний үндсэн дээр үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, эдийн засгийн бие даасан байдлыг бататгах, улс орныг авч явах үндэсний боловсон хүчнээ бэлтгэх зэрэг өргөн хүрээтэй бололцоог олгож байна.
2018-07-03T04:02:30+00:00 ##submission.copyrightStatement## https://www.mongoliajol.info/index.php/JIS/article/view/988 Япон, Mонголын харилцаанд “Говь” үйлдвэрийн гүйцэтгэсэн үүрэг 2018-07-03T04:02:37+00:00 Мүраи Мүнэюүки shurkhuud@mas.ac.mn
Япон, Монголын хооронд 1972 онд дипломат харилцаа тогтоосон нь түүхэн ач холбогдолтой үйл явдал болсон билээ. Энэхүү түүхэн үйл явдлын урьдач нөхцөл нь Японы зүгээс дайны төлбөрийг шийдвэрлэх асуудал байсан юм. Энэ асуудлын хүрээнд Япон, Монгол хоёр улс тус тусын хамтын ажиллагааны нөхцөл боломж, шалтгаан нөхцөлөө тодорхойлж, харилцан ойлголцсоны үндсэн дээр ноолуур боловсруулах “Говь” үйлдвэр байгуулсан нь хоёр улсын хамтын ажиллагааны анхны үр дүн болж амжилттай хэрэгжин цаашдын хамтын ажиллагааны суурь нөхцлийг бүрдүүлж өгсөн юм. Энэхүү хамтын ажилллагаа нь хоёр орны энгийн ард иргэд хоорондын харилцан ойлголцол бий болж гүнзгийрэхэд хамгийн чухал ач холбогдолтой үйл явдал болсон юм.
2018-07-03T04:02:37+00:00 ##submission.copyrightStatement## https://www.mongoliajol.info/index.php/JIS/article/view/989 Тогтвортой хөгжил: Монгол, Японы хамтын ажиллагаа 2018-07-03T04:02:43+00:00 Загдцэсэм У shurkhuud@mas.ac.mn
Энэхүү өгүүлэлд дэлхий нийтийн хөгжлийн шинэ чиг хандлага болсон тогтвортой хөгжил, түүний зорилтуудыг хангахын төлөөх Япон улсын идэвхи чармайлт, Монгол Улсын тогтвортой, урт хугацааны хөгжлийн зорилтуудыг хангахад Монгол, Японы хамтын ажиллагаа хэрхэн чиглэгдэж буй талаар товч өгүүлнэ.
2018-07-03T04:02:43+00:00 ##submission.copyrightStatement## https://www.mongoliajol.info/index.php/JIS/article/view/990 Монгол, Японы худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал 2018-07-03T04:02:46+00:00 Болормаа М shurkhuud@mas.ac.mn
Энэхүү өгүүлэлд шинэ мянганы эхэн үе буюу 2000 оноос хойшхn Монгол Японы худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг Хөгжлийн албан ёсны тусламж (ХАЁТ), худалдаа, хөрөнгө оруулалт, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)-ийн хүрээнд тоймлон авч үзэх оролдлого хийлээ.
2018-07-03T04:02:46+00:00 ##submission.copyrightStatement## https://www.mongoliajol.info/index.php/JIS/article/view/991 Японы тогтвортой аялал жуулчлалын бодлого ба экотуризм 2018-07-03T04:02:50+00:00 Саранчимэг Б shurkhuud@mas.ac.mn
Орчин үед дэлхий дахины хөгжлийн ерөнхий чиг хандлага нь зохистой хэрэглээг төлөвшүүлэх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг бий болгох, улс орнууд өөр өөрийн өвөрмөц шинж төрх, баялгаа хадгалах замаар “ногоон” хэв загварт шилжиж байна. Ийм нөхцөлд дэлхийн улс орнуудын эдийн засгийн тулгуур салбарын нэг болж, асар хурдацтай хөгжиж буй аялал жуулчлалын салбарт эерэг, сөрөг нөлөөлөл ихээхэн гарсан байна. Аялал жуулчлалын үйл ажиллагаанд хамгийн ихээр өртөгдөж, үндсэн шинж чанараа алдаж байдаг зүйлсүүд нь байгаль орчин, хүн ардын соёл, уламжлалт зан заншил буюу тухайн улс үндэстний бусад улс үндэстнээс ялгарах илэрхийлэл болдог үнэт зүйлс юм. Ногоон хөгжлийн загварыг салбар бүртээ үр дүнтэй хэрэгжүүлж буй Япон орны аялал жуулчлалын салбарыг судлах нь тогтвортой хөгжлийн зарчмаар алхаж буй Монгол орны хувьд “Өнөөдрийн жуулчдын харж, мэдэрч буй зүйлийг, маргаашийн жуулчид тэр л байдлаар нь харж мэдрэх ёстой” гэсэн товч бөгөөд тодорхой зарчим биелэлээ олоход жаахан ч гэсэн тус нэмэр болох болов уу.
2018-07-03T04:02:50+00:00 ##submission.copyrightStatement## https://www.mongoliajol.info/index.php/JIS/article/view/993 Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридор байгуулах оху, БНХАУ-ын сонирхол 2018-07-03T04:02:56+00:00 Гөлгөө Ж shurkhuud@mas.ac.mn Индра Б shurkhuud@mas.ac.mn
Эдийн засгийн коридор хэмээх нэр томьёо 10-аад жилийн өмнөөс олон улсын харилцаанд нэвтэрч байгаа бөгөөд гол агуулга нь “Газар зүйн тодорхой орон зай дахь дэд бүтцийн сүлжээ бөгөөд тухайн нутаг бүс нутгийнхаа эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой”. Монголчууд бид эдийн засгийн коридорын агуулгад чухамхүү энэ цар хүрээлэг байр сууринаас хандаж бодлого, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх учиртай. Чингэхийн тулд манай гурван улсын эдийн засгийн интеграци бий болгох хоёр хөршийн сонирхол чухам юу вэ гэдгийг мэдэх нь чухал. Энэхүү өгүүлэлд Орос, Хятад хоёр улсын дэвшүүлээд буй эдийн засгийн интеграци явуулах стратегийн санаачлагууд, тэдгээрийг дэвшүүлэх болсон үндэслэл, зорилго, зорилт, гол агуулгыг авч үзлээ.
2018-07-03T04:02:56+00:00 ##submission.copyrightStatement## https://www.mongoliajol.info/index.php/JIS/article/view/994 Монгол улс, БНСУ-ын худалдааны харилцаа 2018-07-03T04:03:02+00:00 Энхболд И shurkhuud@mas.ac.mn
Монгол Улс, БНСУ-ын худалдааны харилцааг судлахдаа юуны өмнө манай улсын худалдааны бодлого, хоёр улсын хоорондын худалдааны талаарх судлагдсан байдал, Монгол Улс, БНСУ-ын худалдааны өнөөгийн байдал болон хоёр улсын худалдааны харилцааны талаар бага зэрэг үнэлэлт дүгнэлт өгөхийг хичээлээ. Өнгөрсөн жилүүдэд Хоёр улсын харилцаа улс төрийн хүрээнд өргөжин тэлсэн боловч эдийн засгийн хүрээнд хангалттай түвшинд хүрсэнгүй. Энэ байдлыг сайжруулах хэд хэдэн аргын нэг нь Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байх болов уу гэсэн таамаглал гаргаж болох юм. Мөн 27 жилийн турш дурдагдаж буй том хэмжээний хөрөнгө оруулалтыг БНСУ-аас татах нь хоёр улсын эдийн засгийн харилцаанд шинэ алхам болно гэдэгт итгэж байна.
2018-07-03T04:03:02+00:00 ##submission.copyrightStatement## https://www.mongoliajol.info/index.php/JIS/article/view/995 Аж үйлдвэржилт болон тал нутгийн усны эх сурвалж дутагдах нөхцөл байдал хийгээд түүний үр дагавар 2018-07-03T04:03:07+00:00 Бүрэнжаргал М shurkhuud@mas.ac.mn
Тус өгүүлэлд аж үйлдвэржилтийн явцад Өвөр Монголын хөдөө нутагт уул уурхай нээж ашиглах, хот балгас тэлж хөгжүүлсэний дүнд богино хугацаанд эдийн засгийн хурдан өсөлт бий болсон ч тал нутгийн усны эх сурвалж дутагдалтай нөхцөл байдлаас шалтгаалж экологийн тэнцвэргүй байдал үүссэн зэрэг сөрөг үр дагавар авчирсаныг зарим жишээ баримтаар нотлон өгүүлсэн болно. Монголын өндөрлөгийн бэлчээрийн мал аж ахуй бол монгол нүүдэл, урт удаан түүхэн цаг хугацааны явцад байгалийн хатуу шалгалт, хүний нийгмийн хувьсал шилжилтийн сорилтоор дамжин нотлогдсон нэгэн төрлийн сонгодог эдийн засгийн хэлбэр болно.
2018-07-03T04:03:07+00:00 ##submission.copyrightStatement## https://www.mongoliajol.info/index.php/JIS/article/view/996 Туркийн дотоод байдал, төв азийн орнууд, монгол улстай харилцахад нөлөөлөх нь 2018-07-03T04:03:12+00:00 Цэрэннадмид Ч shurkhuud@mas.ac.mn
Бүгд Найрамдах Турк улс анх байгуулагдсан цагаас эхлэн тус улс гадаад улс төрийн бодлогоо “эх нутагт энх амгаланг тогтоосноор эх дэлхийд энх тайван бий болно” гэсэн үндсэн ойлголт, зарчмын хүрээнд тодорхойлж ирсэн билээ. Энэ зарчим одоо хэр тус улсын дотоод болон гадаад улс төрийн бодлогын үндсэн зарчим байсаар байна. Өнгөрөгч хэдэн арван жилийн турш Турк улс, Европын Холбоотой харилцах харилцаандаа тусгайлан анхаарч, тус холбоонд элсэх, холбогдох шаардлагыг биелүүлэхэд бүх шатанд идэвхи зүтгэл гаргасаар ирсэн тул тус улсын гадаад улс төрийн бодлогын тэргүүлэх чиглэл Европын Холбоонд нэгдэх асуудал байсаар ирлээ. Гэвч санхүү, эдийн засгийн олон хүнд хямрал нүүрлэсэн сүүлийн арван жилийн хугацаанд Турк улсын эдийн засаг хурдацтай хөгжиж, дэлхийн хамгийн хурдан хөгжиж буй эдийн засагтай улс орнуудын нэг боллоо. Харамсалтай нь тус улсын дотоод улс төрийн амьдралд гарч буй огцом өөрчлөлт, үйл явдал, нийгэм-эдийн засгийн нөхцөл байдал нь тус улсын бүс нутагт эзлэх байр суурийг өөрчлөөд зогсохгүй, Төв Азийн бүс нутаг, Монгол Улстай харилцах харилцаанд шинэ уур амьсгал оруулж байна.
2018-07-03T04:03:12+00:00 ##submission.copyrightStatement## https://www.mongoliajol.info/index.php/JIS/article/view/997 БНАСАУ-ын төрийн тогтолцоо ба Ким Жон Ир 2018-07-03T04:03:19+00:00 Батсайхан С shurkhuud@mas.ac.mn
БНАСАУ нь Үндсэн хуулийнхаа дагуу тусгаар тогтносон социалист улсаа тунхаглан социализмын онолыг “Жүчэйгийн” үзэл суртлаар баяжуулж, нэг хүний буюу нэг гэр бүлийн засаглал тогтсон төрийн өвөрмөц бүтэцтэй улс ажээ. Умард Солонгосын төрийн бодлого тодорхойлох байгууллга нь эхэндээ СХН буюу Намын ТХ-ны УТТ байсан бол Ким Жон Ир-ийн үед цэргийнхэн буюу УБХХ-нд шилжжээ. Харин тус улсын эрх мэдэл үнэн хэрэгтээ эцэг Ким Ир Сен, хүү Ким Жон Ир-ийн гарт төвлөрч байсан ба өдгөө ач хүү Ким Жон Ун-д шилжсэн. Ким Жон Ир- ийн төрийн бодлогын онцлог нь түүний албан ёсны бус бодлого буюу “ойр дотныхны” ба “батлах” бодлогоор илэрхийлэгдэнэ.
2018-07-03T04:03:19+00:00 ##submission.copyrightStatement## https://www.mongoliajol.info/index.php/JIS/article/view/998 Казахстанд хийж буй оюун санааны шинэчлэлийн зарим асуудал 2018-07-03T04:03:24+00:00 Калыбек Кобландин shurkhuud@mas.ac.mn
Энэхүү өгүүлэлд Казахстанд өрнөж буй казах хэлийг үе шаттайгаар, хурдацтайгаар латин бичиг үсэгт шилжүүлэх үйл явцын өрнөлийг тодотгон бичиж, энэ нь казах үндэстнийг дэлхийн олон соёлт орон зайд амжилттай нэгтгэн оруулах, дэлхийн хамтын нийгэмлэгийн соёл иргэншлийн үнэт зүйлсийг өөртөө мөн шингээн авах хосгүй боломжийг олгох тухай дурджээ. Орчин үеийн казахстанчуудын сэтгэхүйг өөрчилж, казах хэлийг “кирилл” үсэгнээс “латин” бичигт шилжүүлснээр Казахстаны нийгмийг Баруун Европын олон хэлтэй харилцдаг болгоод зогсохгүй, мөн өөрийгөө хуучин дарангуйллын үеийн тогтолцооноос ангижируулж чадсан, огт өөр иргэний нийгэм болсон гэдгээ батлан харуулж чадах тухайд зохиогч онцлон тэмдэглэжээ.
2018-07-03T04:03:24+00:00 ##submission.copyrightStatement## https://www.mongoliajol.info/index.php/JIS/article/view/992 “Гурван гол”-ын дурсамж 2018-07-03T04:03:29+00:00 Сэржав Б shurkhuud@mas.ac.mn No abstract in Mongolian language 2018-07-03T04:03:29+00:00 ##submission.copyrightStatement## https://www.mongoliajol.info/index.php/JIS/article/view/999 Монгол улс XX зууны олон улсын харилцааны тогтолцоонд: түүхч, дипломатч Ц. БАТБАЯР 2018-07-03T04:03:32+00:00 Ю В Кузьмин shurkhuud@mas.ac.mn No abstract in Mongolian language 2018-07-03T04:03:31+00:00 ##submission.copyrightStatement##