TY - JOUR AU - Д, Уламбаяр PY - 2013/06/15 Y2 - 2024/03/29 TI - “Монголор” хувьцаат нийгэмлэг түүний алт олборлолтын үйл ажиллагаа JF - Journal of International Studies JA - J. Int. Stud. VL - 2 IS - SE - Articles DO - 10.5564/jis.v0i0.1637 UR - https://www.mongoliajol.info/index.php/JIS/article/view/1637 SP - 71-86 AB -
XX зууны эхээр Хаант Орос, Хятад, Өрнөд Европын компаниуд Монголд худалдааны үйл ажиллагаа эрхэлж байсан төдийгүй ашигт малтмал, тухайлан алт олборлох чиглэлээр өргөн хүрээтэй уурхайн үйл ажиллагаа явуулах болжээ. 1900 онд Санкт-Петербургт байгуулагдсан «Түшээт хан, Цэцэн хан аймгийн Уурхайн хэрэг эрхлэх газар» буюу товчоор «Монголор» алт олборлох хувьцаат нийгэмлэгийн дүрмийн сан анх 2,8 сая мексик долларын хөрөнгөтэй байсан нь 1919 он болоход 10 сая 471 мянган мексик долларын өртөгтэй, 606 пүү буюу 11 тн илүү алттай болсон байна. Үүнээс зээл, хүү, бусад бүх зардлаа хасаад 5 дахин илүү ашиг олж авчээ. «Монголор» нийгэмлэг 4 жилд нэг тонноос дээш, үүний дотор 1910 онд 1974,4 кг алт олборлосон нь Монгол Улсын түүхэнд 1990 оны байдлаар олборлосон хамгийн их алт болж байна. Олборлосон алтны нилээд хэсэг нь Тяньжинээр Америкт, багагүй хэсэг нь Оросоор дамжин Берлин, Амстердам, Парист гарч байжээ. 1912 он гэхэд 1 сая 154 мянга 222 рублийн үнэ бүхий алт дээрх сувгаар гарчээ.

Богд гэгээний Засгийн газар байгуулагдсаны дараа 1912 оны 6 дугаар сарын 22-нд “Монголор”-той 22 зүйл бүхий гэрээ байгуулж, 1931 он хүртэл 19 жилийн хугацаатай концесс шинээр олгохдоо дурдсан хоёр аймгийг л хамруулжээ. Хөгжлөөр буурай байсан Монгол оронд олон улсын хүчирхэг капиталын хөрөнгө оруулсан алтны энэ нийгэмлэг онцгой эрхтэй байв. Тухайлбал, өөрийн цагдаа, шүүхтэй, утсан болон зам харилцаатай, гэрэл цахилгаантай, засварын газартай, тухайн үедээ орчин үеийн гэж хэлж болохуйц дэд бүтэцтэй, Америкт үйлдвэрлэсэн уурын болон усан тээрэмтэй, олон арван фордын машин техниктэй, хамгийн их нь 10 мянга гаруй ажилчидтай жижигхэн вант улс байжээ. «Монголор» нь Монголд төдийгүй Орост ч капиталист томоохон аж ахуйн нэгжид тооцогдож байв.

English title: Joint Stock Mongolor Co., and Its Gold Mining Operation
ER -